Ираны Хууль зүйн яамнаас засгийн газрын эсрэг жагсаалд оролцсон гэх шалтгаанаар баривчлагдан хоригдсон 22 мянган хүнийг өршөөлд хамруулан суллажээ.
Өмнө нь Ираны шашны тэргүүн аль-Хаменей олон арван мянган хоригдлыг өршөөлөөр сулласны дунд жагсагчид, тэрс үзэлтнүүд багтсан талаар төв телевизээс өнгөрсөн хоёрдугаар сард мэдээлж байв. Гэхдээ өршөөлд хамруулсан хүмүүс хэчнээн хугацаанд хоригдсон, ямар ял шийтгэгдсэн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Курд гаралтай бүсгүйг өнгөрсөн есдүгээр сард ёс журмын цагдаа нар толгойн алчуураа буруу зүүсэн гэх шалтгаанаар баривчилсны дараа 23 настай бүсгүй нас барснаас үүдэн Иран даяар эсэргүүцлийн жагсаал олон сар өрнөсөн. Энэ нь 1979 оны Исламын хувьсгалаас хойших хамгийн том жагсаал болсон төдийгүй эмэгтэйчүүд шашны бурангуй ёсыг зоригтойгоор эсэргүүцэн нэгдсэн нь энэ байв.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS, NDTV