АН Улс төрийн намын тухай хуулиар уулзалт хийж байна

Хуучирсан мэдээ: 2023.03.14-нд нийтлэгдсэн

АН Улс төрийн намын тухай хуулиар уулзалт хийж байна

АН Улс төрийн намын тухай хуулиар уулзалт хийж байна

Ардчилсан нам, УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр /2023.03.14/ Улс төрийн намын тухай хууль, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн талаар санал солилцох уулзалт зохион байгуулж байна. Уулзалт яг одоо Төрийн ордонд Сүхбаатар танхимд эхлээд буй.

Сөрөг хүчний зүгээс Улс төрийн намын тухай хуулийг шинэчилж, санхүүжилтийг ил тод болгох ёстой гэдэг байр суурийг барьж ирсэн. Мөн УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах хүрээнд пропорцианаль тогтолцоог оруулж ирж, парламентын тогтолцоог төгөлдөржүүлэх шаардлага байгааг сануулж ирсэн. Иймээс шинэ даргатай болоод байгаа Ардчилсан намын хувьд бусад улс төрийн хүчнүүдээ уриалж, УИХ-ын сонгуулиас урьтаж, хоёр гол хуулийг УИХ-аар батлуулахад зарчмын ямар өөрчлөлтүүд хийх нь чухал байна вэ гэдэг асуудлаар ийнхүү зөвлөлдөх уулзалтыг эхлүүлээд байна.

Уулзалтад Ардчилсан намын дарга Л.Гантөмөр тэргүүтэй УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд оролцож байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж