Байден Ши Жиньпинтэй уулзахаар төлөвлөж байна

Хуучирсан мэдээ: 2023.03.14-нд нийтлэгдсэн

Байден Ши Жиньпинтэй уулзахаар төлөвлөж байна

Байден Ши Жиньпинтэй уулзахаар төлөвлөж байна

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден гурав дахь удаагаа Хятадын даргаар ажиллахаар болсон Ши Жиньпинтэй удахгүй уулзахаар төлөвлөж байгаагаа өчигдөр мэдэгджээ. АНУ, Хятадын хооронд технологи болон бусад салбарт өрсөлдөөн нэмэгдэж, зөрчил хурцадсан энэ үед Цагаан ордноос хоёр орны удирдагч нарын уулзалтыг онцлох болов.

Калифорни хотноо Байден Их Британийн ерөнхий сайд Риши Сунактай уулзах үеэрээ удахгүй Ши Жиньпинтэй уулзана гэсэн бөгөөд өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Сулливан сэтгүүлчдэд хэлэхдээ, Байден Ши даргатай маргаантай асуудлуудаар хэлэлцэхээр төлөвлөж байгаа гэсэн ч тодорхой хугацаа хэлж чадахгүй гэв.

Хятадын "тагнуулын" бөмбөлгийг АНУ-ын цэргийнхэн өнгөрсөн сард буудаж унагааснаас хойш Байден, Ши Жиньпин нар утсаар ярилцаагүй. АНУ-ын албаныхан тэдгээр бөмбөлгүүдийг Хятадын өргөн хүрээтэй тагнуулын хөтөлбөрийн нэг хэсэг гэж үзжээ. Үүний зэрэгцээ Украинд дайн хийж буй Оросын талд Хятад улсаас цэргийн тусламж үзүүлэхээр төлөвлөж буй гэх мэдээллээс үүдэн Вашингтон, Бээжингийн харилцаанд зөрчил улам нэмэгдсэн.

ЭХ СУРВАЛЖ: THE HILL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж