"Вагнер" бүлэгт ахлах сургуулийн сурагчдыг элсүүлнэ

Хуучирсан мэдээ: 2023.03.14-нд нийтлэгдсэн

"Вагнер" бүлэгт ахлах сургуулийн сурагчдыг элсүүлнэ

"Вагнер" бүлэгт ахлах сургуулийн сурагчдыг элсүүлнэ

Хөлсний цэргийн "Вагнер" бүлэглэл Москвагийн ахлах сургуулийн сурагчдаас цэрэг элсүүлэхээр оролдож байна. Тэд сурагчдад санал асуулгын хуудас тарааж, илтгэл тавьж, залуу дайчин болох сонирхолтой хүүхдүүдийн дэлгэрэнгүй мэдээллийг цуглуулж байгаа аж. Түүнчлэн Орос даяарх спорт цогцолборуудаар явж, хүн элсүүлж байгааг Их Британийн Батлан хамгаалах яам мэдэгдлээ. Тодруулбал, энэ оны гуравдугаар сар гарснаас хойш Орос даяар 40 гаруй байрлалд спорт цогцолборуудад "Вагнер" өөрсдийн багаа байрлуулжээ.

"Вагнер"-ын тэргүүн Евгений Пригожин сүүлийн үед Кремлийн удирдлагуудтай түнжин хагарсан тул шоронгоос цэрэг элсүүлэх эрхээ алдсан байх магадлалтай аж. Шоронгийн хоригдлуудыг анх элсүүлэхдээ тэдэнд өршөөл үзүүлнэ гэж амласан. Гэвч Их Британийн Батлан хамгаалах яамны мэдээлснээр хоригдлуудын тал хувь нь хэдийнэ нас барсан байх магадлалтай. Гэхдээ шинэ цэрэг элсүүлэх энэ арга нь "Вагнер"-т үүссэн цоорхойг нөхөх магадлал багатай юм.

Дашрамд дурдахад, Оросын арми болон "Вагнер"-ын хөлсний цэргүүд Бахмут руу хуурай замын довтолгоо хийсээр байна. Гэвч АНУ-д төвтэй Дайны судалгааны хүрээлэнгийн мэдэгдсэнээр Бахмутыг эзлэх Оросын довтолгоо зогсонги байдалтай байна. Сүүлийн 24 цагийн дотор тус бүс нутагт 23 удаагийн мөргөлдөөн гарчээ.

Эх сурвалж: EURO NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж