Тусгай хамгаалалттай газарт зөвшөөрөлгүй барилга барьж байжээ | News.MN

Тусгай хамгаалалттай газарт зөвшөөрөлгүй барилга барьж байжээ

Тусгай хамгаалалттай газарт зөвшөөрөлгүй барилга барьж байжээ

Тусгай хамгаалалттай газарт зөвшөөрөлгүй барилга барьж байжээ

Байгаль орчны хяналтын улсын байцаагчид тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдийг шалгаж буй аж. Тодруулбал, тус бүсэд тусгай зөвшөөрөлгүй болон зөвшөөрлийн хугацаа нь дууссан компаниуд барилга барьж байгаа асуудлыг шалгажээ.

Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн мэдэгдэл, иргэн хуулийн этгээдийн гомдол мэдээллийн хүрээнд Богдхан уулын дархан цаазат газарт иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудын газар ашиглалттай холбоотой гомдол саналыг хүрээнд хяналт шалгалтын ажлууд үргэлжилж байгаа аж.

Байгаль орчны хяналтын газраас өгсөн мэдээллээр “Богдхан уулын Бумбатын аманд газар ашиглах зөвшөөрөлийн хугацаа дууссан "Р…" ХХК-ын газар дээр Байгаль орчны хяналтын Улсын байцаагч ажиллаж, барилгын үйл ажиллагааг зогсоож хяналт шалгалтын ажил хийж байна.

Мөн Богдхан уулын Бага тэнгэрийн аманд барилгын угсралтын үйл ажиллагаа явуулж байсан "М…" ХХК-ын үйл ажиллагааг зогсоож хяналт шалгалтын ажлыг хийж байгаа.

Эдгээрээс гадна Богдхан уулын Нүхтийн аманд зөвшөөрөлгүй газар ухаж барилгын ажил эхэлж байсныг зогсоож баримт бичгийн үзлэг тус тус хийж байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-03-14 202.21.108.49

Нүгэлтэнгүүд л муухай нүгэл үйлджээ! Хууль ч сул байна даа!!

Avatar

Гомбоо 2023-03-14 192.82.68.4

Майхан биш бүхэл бүтэн барилгуудыг бариад байхад нь мэдээгүй л яваад байдаг юмуу тээ. Нэлээд бариулж байгаад хоёр талын нууц хэлэлцээгээр зөвшөөрч тохирох л арга шүү дээ. Тиймээс барилга байтугай машинтай очоод 2 хоноход л ирээд хөөж туугаад сүйд болдогсон. Нэгэнт барьчихсан барилгын эзэнтэй тохирно доо, үүнээс л авилга мавилга нь үүсдэгийг мань хашир төрийн түшээд нь мэднээ мэднэ.

Avatar

Зочин 2023-03-14 103.57.95.127

Урьд нь нүдээ таглачихсан байсан уу Гэнэт сэрсэн юм шиг Тэр орчмын байгаль хамгаалагчид өдрөөр байг гэхэд 7 хоногоор хувиарт газраа эргэж өөрчлөлтүүдийг мэдээлдэг байлгүй Барьж байгуулах ажил эхэлсэн бол хэн нэгэн нуун дарагдуулж зөрчилтэй ажлыг нь урагшлуулан хориглох боломжгүй түвшинд хүргэх зорилготой байсан байх Байгаль хамгаалах чиглэлээрх хяналт компанит ажил хэлбэрээр биш өдөр бүхэн явагдаж байж л хэрэгжих байх

Avatar

Зочин 2023-03-14 103.212.119.12

шарга морьтын уулзварын чанх хойно, санзай явах замд уулыг бараг 1 км хэртэй газар нурааж шороо чулууг нь зөөсөн байна лээ шүү, тэр л лав ямар нэг зөвшөөрөл байхгүй байх.

Avatar

Зочин 2023-03-14 202.131.233.11

Өнгөрсөн хойноно нь хуацгаагаад

Avatar

Зочин 2023-03-14 192.82.72.20

Томчуудын зөндөө зөвшөөрөлгүй барилга бий.

Avatar

Зочин 2023-03-14 202.179.26.79

МАН ын том албан тушаалтан барилга барьж байвал зүв зүгээр өнгөрнө

Avatar

Зочин 2023-03-14 192.82.65.9

Алийг нь аль гэх вэ? Яармагийн энэ олон хороолол байгааг бүгд л мэднэ. Тусгай хамгаалалттай газар гэдгийг нь ч бүгд мэднэ одоо яах уу?

Avatar

Зочин 2023-03-14 103.57.95.184

Үеийн үед ийм л ажил хийж байсан. Үр дүнд хэзээ ч хүрч байгаагүй. Хэзээ ч хүрэхгүй билээ. Ганз гарц нь маш өндөр татвар ногдуулах хэрэгтэй. Гүйцээ. 10 жилийн дараа хоосон хотхон болно. Тэр үед нурааж болно эсхүл Улаанбаатар хот өөрөө аялал жуулчлалын зориулалтаар өндөр үнээр түрээслэж болно.

Avatar

Зочин 2023-03-14 66.181.160.91

барилга барьж байжээ гэдэг чинь юу гэсэн үг вэ тусгай хамгаалалтын албаныхан ажлаа мэддэггүй юм уу дарга цэрэг үү эсвэл бас хахууль авчихсан зүгээр хараад сууж байгаа юм уу нөгөө хотын дарга нь яасан бэ худлаа буулгана гэж хэлэхээс цаашгүй гар

Avatar

Зочин 2023-03-14 64.119.19.135

odoo bolioo , bariulah hergtei

Avatar

Зочин 2023-03-14 66.181.191.39

Богд ууланд байдаг Ундармаагийн амралтын газрыг улсад хураан авч Капитал банкны хохирлыг барагдуулах нь зүйтэй.

Avatar

Зочин 2023-03-14 203.91.115.55

2 жилийн дараа. Green of the house хотхон болошш

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж