Байгаль орчны хяналтын улсын байцаагчид тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдийг шалгаж буй аж. Тодруулбал, тус бүсэд тусгай зөвшөөрөлгүй болон зөвшөөрлийн хугацаа нь дууссан компаниуд барилга барьж байгаа асуудлыг шалгажээ.
Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн мэдэгдэл, иргэн хуулийн этгээдийн гомдол мэдээллийн хүрээнд Богдхан уулын дархан цаазат газарт иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудын газар ашиглалттай холбоотой гомдол саналыг хүрээнд хяналт шалгалтын ажлууд үргэлжилж байгаа аж.
Байгаль орчны хяналтын газраас өгсөн мэдээллээр “Богдхан уулын Бумбатын аманд газар ашиглах зөвшөөрөлийн хугацаа дууссан "Р…" ХХК-ын газар дээр Байгаль орчны хяналтын Улсын байцаагч ажиллаж, барилгын үйл ажиллагааг зогсоож хяналт шалгалтын ажил хийж байна.
Мөн Богдхан уулын Бага тэнгэрийн аманд барилгын угсралтын үйл ажиллагаа явуулж байсан "М…" ХХК-ын үйл ажиллагааг зогсоож хяналт шалгалтын ажлыг хийж байгаа.
Эдгээрээс гадна Богдхан уулын Нүхтийн аманд зөвшөөрөлгүй газар ухаж барилгын ажил эхэлж байсныг зогсоож баримт бичгийн үзлэг тус тус хийж байна” гэлээ.
Холбоотой мэдээ