Оюутолгойн гүний уурхайн олборлолт өчигдөр /2023.03.13/ эхэллээ. Тус уурхайн үйл ажиллагаа энэ оны хагаст жигдэрч, бүрэн хүчин чадлаараа ажиллах төлөвлөгөөтэй байгаа юм. Ийнхүү Монгол Улс дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэх өндөр технологийн гүний уурхайтай болж, олон улсын зах зээлд зэсийн томоохон тоглогчдын нэгд тооцогдохоос гадна эдийн засаг болон улсын төсөвт оруулах үр өгөөж нэмэгдэнэ гэдгийг эдийн засагчид хэлж байна. Бид энэ удаагийн “Байр суурь” булангаараа Оюутолгойн гүний уурхайн нээлттэй холбогдуулан эдийн засагчдын байр суурийг тодруулан хүргэж байна.
"ЗЭСИЙН БАЯЖМАЛААС ОЛОХ ӨГӨӨЖӨӨ БУУРУУЛАХГҮЙН ТУЛД ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ ШААРДЛАГАТАЙ"
ЭДИЙН ЗАСАГЧ Ч.ХАШЧУЛУУН:
-Оюутолгойн гүний уурхай ашиглалтад орсноор Монгол Улсын эдийн засагт өргөн хүрээтэй, олон чухал нөлөө үзүүлнэ. Тухайлбал, Монгол Улсын экспортын чухал бүтээгдэхүүн болох зэсийн экспортын хэмжээ нэмэгдэнэ. Тиймээс Монголд орж ирэх долларын урсгал нэмэгдэж, төлбөрийн тэнцэл тэнцвэржих эерэг хүлээлт байна. Цаашлаад ам.долларын хомсдол буурч, төгрөгийн ханш чангарах нөхцөл бүрдэж байна.
Түүнчлэн гүний уурхайн эдийн засагт үзүүлэх эерэг нөлөөллүүдийг дагаад ажлын байр нэмэгдэж, ханган нийлүүлэгч компаниудын үйлдвэрлэл өргөждөг.
Цаашид Монголын Засгийн газар зэсийн баяжмалаас олох эдийн засгийн үр өгөөжөө бууруулахгүй байхын тулд зэс хайлуулах үйлдвэр байгуулах зайлшгүй шаардлагатай. Учир нь бид уул уурхайн бүтээгдэхүүнээ эцсийн бүтээгдэхүүн болгож экспортлох нь ирээдүйд илүү үнэ цэн бүтээх боломжийг бий болгоно. Тиймээс экспортын тоо хэмжээг нэмэгдүүлэхэд биш чанарыг нь сайжруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж өндөр үнээр борлуулахад анхаарах цаг нь болсон. Төр өөрийн мэдлийн томоохон үйлдвэрүүд болох "Оюутолгой", “Эрдэнэт” үйлдвэрийг түшиглэсэн үйлдвэр байгуулах бүрэн боломжтой гэдэг тооцоо судалгаа хэдийнэ бэлэн болчихсон.
Хамгийн гол нь улс төрийн зоригтой шийдвэр гаргах нь чухал. Эдийн засаг тэлэхийн хэрээр бид орж ирсэн орлогоо зөв захиран зарцуулж чадах эсэх нь дараагийн чухал асуудал болоод байна. Манайд аж үйлдвэрийн томоохон төслүүдээ дэмжих, урагшлуулах асуудал одоогоор дутмаг байгаа.
Сүүлийн үед Засгийн газраас дэд бүтцээ сайжруулах чиглэлд түлхүү анхаарал хандуулж төмөр зам байгуулах, хилийн гарцаа нэмэгдүүлэх ажлуудыг шат дараатай авч хэрэгжүүлж байгаа нь сайшаалтай. Үүний араас нэн тэргүүнд хийж хэрэгжүүлэх ёстой ажил бол түүхийгээр нь болоод хагас боловсруулан гаргаж байгаа уул уурхайн бүтээгдэхүүнүүдийг эцсийн бүтээгдэхүүн болгож экспортлоход анхаарах нь нэн чухал. Учир нь Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний гол худалдан авагчаар БНХАУ болон Азийн орнууд нэрлэгддэг. Бид өрсөлдөж байгаа улс орнуудаас тоо хэмжээгээрээ илүү гарахыг урьтал болговол урт хугацаандаа зах зээлийн эрэлт хангагдаж, бүтээгдэхүүний үнэ буурах нөхцөл бүрдэнэ. Тиймээс дараагийн шатанд боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь чухал.
“ГҮНИЙ УУРХАЙ АШИГЛАЛТАД ОРСОН Ч ЭНЭ ЖИЛДЭЭ ЭДИЙН ЗАСАГТ НӨЛӨӨ ҮЗҮҮЛЭХГҮЙ Л БОЛОВ УУ”
ЭДИЙН ЗАСАГЧ Ч.ОТГОЧУЛУУ:
-Монгол Улс жижигхэн, нээлттэй эдийн засагтай. Экспорт, импортоос асар их хараат. Экспортын хэмжээ өсөхийн хэрээр экспортын орлого дагаад өсч байвал сайн. Оюутолгойн гүний уурхай ашиглалтад орсноор эдийн засгийг тэлэхэд эерэг нөлөө үзүүлж, эдийн засгийн өсөлт сайжирна. Гэхдээ хэт хүлээлт үүсгэх нь дэмий. Учир нь Оюутолгойн далд уурхай ашиглалтад орсноор ам.долларын ханш шуудхан тогтворжино гэхэд хэцүү. Далд уурхайг байгуулахын тулд ихээхэн хэмжээний зардал гаргасан. Тиймээс орлого олох хэдий ч зардлын санхүүжилтийн өртгөө эхний ээлжинд нөхөх болов уу. Ер нь экспортын орлогоор валютын ханшаа тогтворжуулдаг улс ховор л доо. Учир нь экспортын орлого нь урсгал шинж чанартай.
Өөрөөр хэлбэл, орж ирсэн шигээ урсаад гарчихдаг. Тиймээс ханшийг тогтворжуулах гол хүчин зүйл нь гадаадын шууд хөрөнгө оруулалт. Оюутолгойн орлого нэмэгдэж байгаатай холбоотойгоор гадаадын хөрөнгө оруулалт дагаж орж ирвэл ам.долларын ханшид эергээр нөлөөлөх боломжтой.
Гадаадын хөрөнгө оруулалтыг л маш сайн татах, энэ чиглэлд санаачилгатай ажиллах хэрэгтэй. Тухайлбал, хятадууд цахилгаан машин олон тоогоор үйлдвэрлэхээр зэхэж байна. Энэхүү эрэлтийг дагаад зэс, никель, газрын ховор элементийн эрэлт хэрэгцээ нэмэгдэнэ. Тиймээс энэ чиглэлд Монгол Улс хайгуул сайн хийх хэрэгтэй. Ингэж байж гадаадын хөрөнгө оруулалтыг татна. Хоёрдугаарт, энэ хаврын чуулганаар Үндсэн хуулийг өөрчлөх гээд байгаа ч юм шиг, ирэх намар сонгууль болох гээд байгаа ч юм шиг тодорхойгүй нөхцөл үүсчихлээ. Улс төрийн тодорхойгүй байдал нь гадаадын хөрөнгө оруулалтад сайнаар нөлөөлөхгүй. Учир нь, гадаадын хөрөнгө оруулагчид ямар ч Засгийн газар гарч ирж, яах ч юм билээ гэж хаширлаад хэсэгтээ азнана. Хэрвээ том хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэх бол улс төрийн нөхцөл байдлыг хүлээх байх.
Эцэст нь, гүний уурхай өчигдөр ашиглалтад орлоо гээд өнөөдөр эсвэл энэ жилдээ эдийн засагт айхавтар нөлөө үзүүлэхгүй болов уу. Гүний уурхайн олборлолтыг эхлүүлэх нэг хэрэг боловч зүгшрүүлэх хүртэл ажил их.
Тиймээс 2024 оноос эхлэн эдийн засагт нөлөө үзүүлэх болов уу хэмээн таамаглаж байна. Харин Тавантолгойд цахилгаан станц барих, Оюутолгойгоос хил рүү төмөр зам тавих зэрэг эдийн засагт үзүүлэх үр нөлөөг сайжруулах ажил, алхамууд хийж болно. Түүнээс биш шууд нөлөө үзүүлнэ гэж хэлэх боломжгүй.
“УЛС ТӨР ХИЙЖ БОЛОХ Ч “ГЭРЭЭ ШАТААХ” ХЭМЖЭЭНД ОЧИЖ БОЛОХГҮЙ”
ЭДИЙН ЗАСАГЧ Р.ДАВААДОРЖ:
-Өмнөд хөршийн эдийн засаг эрчимтэй хөгжихийн хэрээр нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр өсч Монгол Улс экспортын хоёр баганатай болсон нь зэс ба нүүрс. Өнөөдөр гадаадаас олж буй 10 ам.доллар тутмын 7-8-ыг зөвхөн энэ хоёр бүтээгдэхүүнээс олж байна. Зэс бол өдгөө дэлхий нийтээрээ ярьж байгаа ногоон ирээдүйд нэн шаардлагатай металл. Зэсийн үйлдвэрлэлээр бидний дэлхийд тэргүүлэх байр суурийг Оюутолгойн гүний уурхай ашиглалтад орсноор улам баталгаажууллаа. Мөн тус орд дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болох юм. Иймээс уурхайн хамгийн үнэ цэнтэй нөөцийг ашиглах боломж нээгдэж, гүний уурхай 2023 оны эхний хагаст тогтвортой үйлдвэрлэлд хүрэх тооцоотой байна.
Монгол Улсын гадаад валют олдог голлох хоёр түүхий эдийн нэг болох зэсийн үйлдвэрлэл нэмэгдэх нь манай эдийн засагт шууд нөлөөлөх нь гарцаагүй. Гэхдээ ирэх жилээс энэ бүхэн мэдрэгдэж эхэлнэ. Өөрөөр хэлбэл, манай зах зээлд орох валютын урсгал нэмэгдэж, ханш тогтворжих хандлага мэдрэгдэнэ.
Хамгийн гол нь Оюутолгойг тойрсон улстөржилтөө зогсоох ёстой. Хэдэн жилийн өмнө МАН-аас “Бид хамаг баялгаа гадаадынханд өгөөд туучихлаа” гэдэг хар пиар их явуулсан. Улс орныхоо эдийн засагт асар хөнөөлтэй пиар явуулснаа эрх биш одоо ойлгож байгаа байлгүй. Энэ улстөржилттэй холбоотой гадаадын хөрөнгө оруулалт ерөнхийдөө зогссон. Ингэснээр гадаад валютын ханш огцом чангарч, иргэдийн амьдралд нөлөөлж эхэлсэн. Аливаа нам улс төр хийж болох ч “гэрээ шатаах” хэмжээнд очиж болохгүй. Оюутолгой шиг муухай төсөл байхгүй гэж хашгирч байсан эрх баригчид бүгдээрээ гангараад тус төслийн нээлтэд очсон гэдэгт би итгэлтэй байна. Улс орон ганц төсөл царайчлах бус зөв төсөв, мөнгөний бодлого хэрэгжүүлэх ёстой гэдгийг сүүлийн долоон жил бидний туулсан амьдрал харууллаа. Улс орны эдийн засаг “сэхээний тасагт” гадаадын өр зээл гэсэн “хиймэл амьсгаа” залгуулчихаад хэвтэж байна.
“ОЮУТОЛГОЙ ТӨСЛИЙГ ОРЛОГО ГЭЖ ХАРААД ЭМХ ЗАМБАРААГҮЙ ХУВААРИЛБАЛ ҮР АШИГ НЬ БУУРНА”
ЭДИЙН ЗАСАГЧ Ж.ДЭЛГЭРСАЙХАН:
-Оюутолгой төслийн далд уурхайн олборлолт эхэлж байгаа нь Монгол Улсын хувьд томоохон эерэг нөлөөтэй. Учир нь, энэхүү төсөл өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд барууны өндөр хөгжилтэй орны томоохон компанитай Монгол Улс хамтарч, эхлүүлж, үр дүнд хүрч байгаа хамгийн том төсөл юм. Энэ агуулгаар Монгол Улсын эдийн засгийн түүхэн дэх хамгийн ач холбогдол бүхий онцгой, түүхэн өдөр өчигдөр тохиолоо хэмээн бодож байна. Эдийн засгийн агуулгаараа зэсийн баяжмал, алт, мөнгөний олборлолт экспорт нэмэгдэхийн хэрээр төсөвт төвлөрүүлэх татвар, төлбөрийн хэмжээ нэмэгдэх нь ойлгомжтой. Өнөөг хүртэл төслийн зүгээс нийт дөрвөн тэрбум ам.долларын татвар, хураамж төлснөөс харахад жилд дунжаар 300 орчим сая ам.доллар төлсөн гэсэн үг.
Гүний уурхай ашиглалтад орсноор энэ тоо дор хаяж 2-3 дахин нэмэгдэх, 2021 онд Засгийн газар, Рио Тинто компанитай хийсэн хэлцлийн үр дүнд өрийг тэглэснээр Монголын тал тодорхой хэмжээний ногдол ашиг хүртэх зэргээр эдийн засагт нөлөөлөх эерэг нөлөөлөл олон. Гэхдээ энэ асуудлыг зөвхөн эдийн засгийн талаас нь харж, хэт өндөр хүлээлттэй байх нь өрөөсгөл юм.
Нэгдүгээрт, төсөл өөрөө урт хугацаанд үргэлжлэх төлөвлөгөөтэй. Гүний уурхай ашиглалтын оргил үе нь 2030 -аад оноос эхлэнэ гэдгийг ойлгох нь чухал. Тодруулбал, эдийн засагт нөлөөлөл өндөр боловч одоо өгч буй татвар, хураамж бусад орлого аажим нэмэгдэх юм байна гэж би хувьдаа ойлгож байгаа. Хоёрдугаарт, Эдийн засгийн хэт өндөр хүлээлт нь улс төр, нийгмийн хувьд зарим буруу шийдвэр гаргах байдлаар нөлөөлж болзошгүй. Гуравдугаарт, энэ төсөл нь зөвхөн татвар хураамжаас гадна уул уурхайн салбар, бүс нутгийн хөгжил, дотоодын туслан гүйцэтгэгч ААН-үүдийн үйл ажиллагаагаар дамжих нөлөөлөл өндөр гэдгийг анхаарах хэрэгтэй. Тиймээс бидний хувьд төслөөс орж ирэх үр ашгийг хэрхэн нэмэгдүүлэх, орлогыг хэрхэн зөв ашиглах, бусад нийгэм, эдийн засгийн нөлөөллийг нэмэгдүүлэх, байгаль орчин болон бусад талаар нөлөөлж болзошгүй сөрөг нөлөөллийг хэрхэн бууруулах зэргээр асуудлыг цогцоор нь харах нь зүйтэй. Ингэж чадвал төслийн үр өгөөж улам нэмэгдэх боломжтой юм. Харин төслийг зөвхөн орлого гэж хараад түүнийг эмх замбараагүй хуваарилсан тохиолдолд төслийн үр ашиг буурна. Валютын ханшийн хувьд төслийн орлого хэр хэмжээгээр нэмэгдэх, орлого хаагуур дамжих, дотоодын зах зээлд үлдэх хэмжээ зэргээс хамаарах болов уу. Үүнээс гадна валютын ханш нь зөвхөн уул уурхайн орлогоос гадна бусад орох, гарах урсгалын хэмжээнээс шалтгаалдаг цогц ойлголт гэдгийг анхаарах нь чухал. Өнөөдөр ханш өсч байгаа үндсэн шалтгаан нь гарах урсгалаа давах орох урсгал бий болохгүй байгаа явдал. Иймд энэ үйл явдал валютын ханшид тодорхой эерэг нөлөө үзүүлнэ гэдгийг л хэлье.
П.БАТЗАЯА
Зочин 2023-03-14 64.119.17.67
Та нарын өгч байгаа мэдээлэл зөв ч байж болно. Гэхдээ өөрсдөө олны итгэл хүлээсэн хүмүүс мөн үү, Ялангуяа хашчулуун доктор та олон залуусын халаасанд гараа шургуулж амьдарч байгаа шүү. МИК ийг байгуулаад үйл ажиллагааг нь тогтворжууллаа л гэсэн бизнес болгосон ш дээ. Энэ тэгж ашиг олохоор юм мөн үү. Зарлага нэрээр ашиг хүртдэг гээ биз дээ. Тийм л мундаг юм бол төрийн мэдэлд хийхгүй яасан юм. МБанк ч гэсэн яг цаг дээрээ мөнгөний бодлого тодорхойлдог төв банк мөн үү. Зүгээр л луйвар.
Зочин 2023-03-14 103.145.234.60
ш****г хулгайч э****з пязданууд үхэж далд ороосой
Энэ бусармаг юмыг зогсоох ёстой...харин эд харин 3-дагч хөрш учраас мөлжүүлж байх ёстой гэнэ... 2023-03-14 202.5.205.2
Гадаадын хөрөнгө оруулалт нэрийн дор монголыг зарж буй асуудлыг л нууж хаах зорилготой. Бороогийн boroogold.mn гэж сайтруу ороод хар. 13 жил ажиллахдаа 57 тонн алт олборлож МУ-д 344 тэрбум төгрөгийн татвар хураамж төллөө гэж бгаа. Тэд 10 жил татвараас чөлөөлүүлэх хууль гаргуулж байгаад хөрөнгө оруулж байлаа. Монголд төлсөн татвар хураамж нь тэр үеийнх нь ханшаар бодоход л 200 сая доллар ч хүрэхгүй. 57 тонн алт чинь 3 тэрбум доллар. Эд монголоос 3 тэрбумыг аваад 250 сая доллар үлдээсэн.
Оноч 2023-03-14 202.5.205.2
Бодьтой тоо яриад гаргаад ирэнгүүт орос ах энэ тэр гээд оогт хамаагүй юм гаргаж ирээд 3-дагч хөрш л бол монголыг колончилж байх ёстой юм гэнэ. ёстой гуцваа. Монгол хүн эх орондоо 2 дахь болчоод бхад орос, хятадаар айлган биднийг боолчилж бна.
Сараа 2023-03-14 192.82.68.4
Уурхайд нэг ширхэг хүрз шороо асгаагүй хүмүүс… нэг л их тоо ярьсан. Эд нарын үгэнд итгэх үндэслэл огт байхгүй, эдийн засагч нар угаасаа худлаа ярьж, таамаглал дэвшүүлж, гоjьдлого төрүүлдэг. Цээжээр хэдэн тоо харчихаад бүлт бүлт авна ш дээ.
Зочин 2023-03-14 103.26.195.192
Монголд барууны том хөрөнгө оруулалтыг яаж ийгээд (э\з хувьд бага сага алдагдалтай ч хамаагүй) баттай шингээж авах нь 3-дагч хөршийн ашиг сонирхолыг шингээж өөрийгөө хамгаалах гол арга!! Гэтэл 2000-аад оноос эхлэн барууны хөрөнгө оруулалтыг хөөж гаргах кампанит ажлыг Оросын хөлсний (мөнгөөр худалдагдсан, нээнтэгээр барьцаалагдсан, элсэгдсэн) этгээдууд, бүлэглэлүүд маш идэвхтэй явуулсан, одоо ч явуулсаар!
Зочин 2023-03-14 103.26.195.192
ОТ-г гэрээнд алдаа бий: 34% эзэмших, борлуулалтын орлогыг Монголын банкаар дамжуулахгүй г.м. Үүнийг засах боломжтой! Гэтэл энэ шүүмжлэлийг сайтар цээжилж аваад байнга давтан тургиж байдаг болсон! Тэдний гол зорилго нь гэрээг сайжруулах биш, РТ-г хөөж гаргах! Хойд Ахаас өгсөн даалгавар нь тэр юм!!
Оноч 2023-03-14 202.5.205.2
Хойд ахаас өгсөн даалгавар гэдгийг чи яасан сайн мэдэж байх юм?
Зочин 2023-03-14 103.26.195.192
Хүрэлсүх Ерөнхий сайд байх хугацаанд Энэтхэгийн $1,6 млрд зээлээр Дорноговьд Нефть боловсруулах үйлдвэр байгуулах шийдвэр гаргасан. Гэтэл боловсруулах түүхий нефть хаанаас, яаж авахаа шийдээгүй?! Тамсагаас $500 саяар хоолой татах юм гэнэ. Гэтэл Тамсагт олборлогч Хятадын компанитай байгуулсан "Бүтээгдэхүүн хуваах гэрээ"-ээр Монголын тал дөнгөж 20% хүртэх эрхтэй. Энэ нь аманд ч үгүй, хамарт ч үгүй юм! Ингээд ганц гарц нь өнөөх л Оросоос гуйх!! Ингэх байсан юм бол яах гэж ийм их өр тавив??
Оноч 2023-03-14 202.5.205.2
Эна зарим нэг эдийн засагч нэртэй монголоо хорлосон улс бнаа. Гадаадын хөрөнгө оруулалт нэрийн дор монголыг зарж буй асуудлыг л нууж хаах зорилготой. Бороогийн boroogold.mn гэж сайтруу ороод хар. 13 жил ажиллахдаа 57 тонн алт олборлож МУ-д 344 тэрбум төгрөгийн татвар хураамж төллөө гэж бгаа. Тэд 10 жил татвараас чөлөөлүүлэх хууль гаргуулж байгаад хөрөнгө оруулж байлаа. Монголд төлсөн татвар хураамж нь тэр үеийнх нь ханшаар бодоход л 200 сая доллар ч хүрэхгүй. 57 тонн алт чинь 3 тэрбум доллар.
Гадаадын оронд монгол хүн байсан бол авч явсан 3 тэрбум нь монголдоо үлдэх блаа... 2023-03-14 202.5.205.2
Цалинд хэдийг өгсөн бол? бодъё. 1000 хүн 1000 долларын цалинг өгөөд 13 жил ажиллажээ гээд үржүүлээд үз. 150 сая доллар ч хүрэхгүй. Яг үнэндээ тэд 1000 хүн ажиллуулаагүй, 1000 долларын цалин ч өгөөгүй. Гээд бодвол яаж ч бодсон урсгал зардал нь 100 саяаас давахгүй. Ихээр бодоход монголд 250 сая доллар үлдээгээд уурхай нь дууссан. Ийм юмыг гадаадын хөрөнгө оруулалт гээд байдаг эдийн засагчийг ойлгодоггүй. Энэний оронд монгол компани монгол хүн ухсан бол өдийд 3 тэрбум нь байшин, үйлдвэр болсон
оноч 2023-03-14 202.5.205.2
Сентерра Ноён уулруу дайрахад нь Босоо хөхүүд шүүхдэж байж зогсоосон байдгийн. Одоо хүртэл Босоо хөхүүдийг гадаадын хөрөнгө оруулалт хөөж явуулсан гэдэг шошготой. Хэн нэг нь үргэлж ингэж ярьж бичдэг. Яагаад тэгдэг юм бол?
Зочин 2023-03-14 202.126.89.160
Эх орноо ХӨГЖҮҮЛЭХ хүсэлтэй болоод тэр !
Оноч 2023-03-14 202.5.205.2
Хулгай хийсэн Сентеарра, Сү нарыг бол гадаадын хөрөнгө оруулагч гээд Босоо хөхүүд монголын хөгжилд саад хийгээд бна гэсэн үг үү? Баримт чинь бгаа бол яллая.
Зочин 2023-03-14 59.153.87.15
дахиад 2 оюутолгой ажиллуулбал ч .
Zeeee 2023-03-14 66.181.160.52
Халхын заяа их гэсэн бдг.ҮНЭХЭЭР Л МОНГОЛЧУУДЫН СҮҮЛИЙН ҮЕИЙН 100 ГАРУЙ ЖИЛИЙН ТҮҮХИЙН ЗАМНАЛД ДҮГНЭЖ НЭГ БОДДОО!?ДЭЛХИЙН ТОМООХОН ӨӨРЧЛӨЛТ,ХУВЬСГАЛЫН ҮЙЛ ЯВЦУУД МОНГОЛ ЭЕРЭГЭЭР НӨЛӨӨЛЖ МОНГОЛЫН УЛСТӨР ,НИЙГЭМ,ЭЗ-Н ХӨГЖИЛ ИДЭВХИЖИЖ ХӨГЖИЖ ИРСЭН БДГ.ОДОО ҮЕД ДЭЛХИЙ МОНГОЛЫГ БАСАЖ БГАА Ч МОНГОЛЫН ГАЗАР НУТАГ,ХӨРС ШОРООНООС НЬХӨГЖЛИЙН БУЛАГ УНДАРСААР БНА.ГАГЦХҮҮ ҮҮНИЙГЭЭ ЭЗЭН НЬ БОЛЖ УДИРДАХ УХААНТ ЛИДЕРҮҮДЭЭ Л ЗӨВ СОНГОЖ ЧАДАХГҮЙ ЦАГ ХУГАЦАА ИХ АЛДААД БНА ДАА?!
Зочин 2023-03-14 103.26.195.192
Монгол Улс олон ястнаас бүрддэг, халхчууд тэдний зөвхөн нэг нь!! Тэгэхээр "Халхын заяа" гэдэг нь Монголын зарим хэсгийн заяа гэсэн үг үү?!
Дор бүрнээ хөдөлмөрлөх 2023-03-14 103.212.118.30
хүн болгон чадах чинээгээрээ хөдөлмөрлөж сурах хэрэгтэй. Оюутолгой, 5 толгой гээд л том том яриад хүмүүсийн сэтгэл санааг үймүүлээд байх ямар хэрэгтэй юм болоо. 3 сая хүн амтай, тэд нь бэлэнчлэх сэтгэлгээтэй, уул уурхайгаас болоод ажиллаж хөдөлмөрлөж хэрэггүй гэсэн сэтгэлгээ бүр газар авлаа
Оноч 2023-03-14 202.5.205.2
Газрын баялгаа гадаадынханд үнэгүй лицензээр өгөөл лицензи зарсан этгээд нь баяжаал хувиа борлуул явна биз. Хэдүүлээ ажлаа л хийе гэж үү.
Зочин 2023-03-14 66.181.160.91
эдгээр нөхдүүдийн ярьж байгаагаар бол ард иргэдэд ашиг аа өгөхгүй урсаад гараад явчих юм байна тэгээд хэнд ашигтай юм тэгвэл гадагш аа урсгаж яахийн ганц ч оновчтой зүйл ярьж хэлэхгүй баахан мэдэмхийрсэн гарууд
Гангаа 2023-03-14 192.82.91.52
Тавантолгой цахилгаан станцын ажил хөрөнгө оруулагч нь байсан ч эхэлдэггүй шалтгаан нь Рио Тинто монголын засгийн газарт Хүрэлбаатар мэтийн өөрийн хөлсний гацаагч тавьсанд байдаг. Шар толгойтуудаас хооллоод бүүр сурчихсан хулгайч. Данх бол юу ч мэдэхгүй мал…хүн харахад л хүн болохоос. Энэ санаагаа гүйцэлдүүлэх, үргэлжлүүлэхийн тулд одоо тендер зарлаад бүүр бантан хутгах нь…Тендер зарлахаар төрийн өмчит компаниуд оролцохгүй. Хувийн компани оролцсон ч шаардлага хангахгүй учир цуцлагдана
Зочин 2023-03-14 202.131.225.242
“Оюутолгой төслийг орлого гэж хараад эмх замбараагүй хуваарилбал үр ашиг нь буурна” ОТ Орлогыг эхний ээлжинд том бүтээн байгуулалтуудад үр ашигтай зарцуулах хэрэгтэй. Цахилгаан станц цэс хайлуулах үйлдвэр гэх мэт. Хэрэгцээ шаардлагаа эрэмбэлж байгаад хариуцлагатай байх хэрэгтэй байна. Гол нь МАН шунал хулгайгаа 2 оо дарах хэрэгтэй дээ. Нүүрсчид шиг юм дахин бүү давтагдаг. МАН ын 100 жилийн түүхэнд хамгийн том хараар бичигдэх 2 зүйл нь 30 аад оны геноцид 16-22 оны нүүрсний хулгай шүү.
Zochin 2023-03-14 122.201.19.2
ГОВИЙГ ЯАЖ Ч УХАЖ БОЛНО. ТЭНД ХАРАМСАХ БАЙГАЛЬ БАЙХГҮЙ. УХ УХ
Эх орноо зарсан хэргийг ньюс.мн нууж бна... 2023-03-14 202.5.205.2
Яг л ийм бодлого хэрэгжиж бна даа. Ухаад яв бид хажуугаар нь өвдөл цөвдөл олж долооё. гэдэг бодлого
Зочин 2023-03-14 192.82.80.6
Үнэн
12220119.2-т 2023-03-14 202.21.108.49
харин ч говьд чинь мазаалай хавтгай л үргэж хил давчих вий
ужу 2023-03-14 64.119.20.139
Инженер-эдийн засагч нарыг бодлого тодорхойлоход түлхүү ашигла. Наад цагаан цааснаас өөр юмтай харьцаж үзээгүй улс чинь нэг сая долларын тоног төхөөрөмж гэхээр үнэтэй юм уу хямд бна уу ямар ч төсөөлөл байхгүй.
бөб 2023-03-14 64.119.20.139
За энэ хулхи эдийн засагч нэртэй баагийнуудыг олон жил харлаа. Ёстой хог. Эдийн засгийн шийдлүүд уул нь бэлэн л байх юм тэрийг ерөөсөө ярихгүй худлаа шаагаа л яваад байна. Эд нараас битгий яриа авч бай л даа.