Кентавр (81-12II)
Хүн цээжтэй морь болох Кентаврын тэмдэг дор төрөгсдөд адгууслаг байдал нь хүн талаасаа давамгайлж байдаг. Кентавр нь хүн уур хилэн, дур хүсэл, атаа жөтөө, айдас хүйдсээ барихдаа тааруу. Тэд үргэлжийн элдвийн нөлөө, хамааралд автаж явдаг болохоор ухаан бодлоо ашиглахаас илүү сэтгэлийн хөдөлгөөнөөр асуудлыг шийддэг талтай.
Гарпия-(13II-18III)
Домогт гардаг хурц хумстай энэ нисдэг амьтан өшөө авалтын гол бэлгэдэл билээ. Гарпия нь- Хүн өршөөж уучлахдаа маш хойрго. Тэр олон жилийн уртадад ч өөрийн сэтгэл дундуур хан байдал, атаа жөтөөгөө тээсээр явдаг. Дайснуудынх нь бүтэлгүйтэл, гай зовлон түүнд маш их таашаал өгнө.
Пегас-(III/19-IV/24)
Далавчит морь шиг Пегас- хүн хийсвэр сэтгэлгээгээрээ халин дүүлж, бусдын дээгүүр л нисэх аж.Энэ тэмдэгийн дор төрөгсөд маш бардам. Тэд нарийн ширийн, жижиг сажиг аюулыг огт тоодоггүй. Бүх зүйлийг одоо байгаагаасаа заавал илүү сайн байх ёстой гэж бодож явдаг.
Цербэрд (IV/25-V/30)
Тамын орны хаалгыг сахих гурван толгойтой нохой энэ тэмдгийг төлөөлнө. Муухай зан авиртай цербир хүн уурыг нь хүргэсэн нэгний толгойг шуудхан тасдахаас буцахгүй. Цербэр хорон санаагаа дарж чадлаа гэхэд шууд л сэтгэл санааны дарамтад ордог гэнэ. Учир нь хорон санаа нь түүнд хэрэгтэй.
Сатир (V/31-VII/03)
Тачаал, тачаал бас дахин тачаал. Эдгээр хүмүүсийг хүсэл тачаал л хөтлөх бөгөөд тэд өөрсдийгөө сайн мэднэ. Сатир эрчүүд ичгүүргүй,завхай хүүхэмсэн байдаг. Тэднээс олон хүн гэр бүлээсээ салдаг. Сатир эмэгтэйчүүд гэр бүл үймүүлэхээс сийхгүй ээ. Өөрсдийн хэт их таачаалтай муу зуршлаа дарсан сатирууд сексын зовлонгийн эзэд болох аж. Учир нь сексын дур хүслээ дарахын тулд түүнээс их хүч гарна.
Серина (VII/04- VIII/10)
Эртний грекийн домогт гардаг энэ далайн дагина өөрийнхөө уян ялдам хоолойгоор далайчдыг хад цохио руу даллан дуудаж, хөлөг онгоцны сөнөөдөг байсан өгүүлсэн байдаг. Серина хүн бусдын сонирхлыг үл харгалзахгүйгээр өөрийнхөө хүссэнийг биелүүлэхийн тулд гоо үзэсгэлэнгээ ашигладаг. Сирена эмэгтэйчүүд гаднаас харахад хайр энхэрийлэл шаардлагатай, сул дорой мэт харагдавч үнэн хэрэгтээ тэд эрчүүдийг удирдан захирч чаддаг. Эрэгтэй сирена гэмгүй дүр эсгэж байгаад бас л тийм арга хэрэглэдэг аж.
Грифон( VIII/11-IX/15)
Грифон нь хагас арслан, хагас бүргэд юм. Тэр амьтан бол туйлын дайнч, догшин авиртай нэгэн. Тиймээс энэ тэмдгийн хүмүүс дор төрсөн хүмүүс бас л ийм зан чанартай. Тэд өөрсдийн зөв гэдгийг харуулахын төлөө догшин ширүүн байдлаар дайрдаг. Эрт цагт тэдгээр хүмүүс шулмын авд мордож, элдэв харгислалд идэвхийлэн оролцдог байжээ.
Химера (IX/16-X/22)
Олон нүүртэй энэ домгийн амьтан ихэвчлэн ямаа, могой арслангийн холимог царайтай. Энэ тэмдэг дор төрөгсөд яг Химера шиг тухайн орчин нөхцөлдөө зориулан баг өмсөж чаддаг хүмүүс юм. Тэд хэзээ ч хэнд ч хоёр нүүр гаргаж чаддаг.
Сфинкс (X/23-XI/30)
Хүйтэн зайлтай Сфинкс бусдыгаа даруйхнаар хуурах гэж оролдож явдаг. Хэрэв тэр мөнгөө хэмнэж чадсан бол хязгааргүй их баяртай байдаг. Учир нь эд баялгийн хүчтэй хүслэн энэ тэмдэгийн гол шинж ажээ.
Минотавр( XII/01- I/07)
Бухын толгойтой хүн дүрс бүхий энэ амьтан араатанд захирагдсан шинжийг агуулагч. Бие даасан Минотаврыг бодвол тэр сүргийн лидер биш харин хөтөч байх заяатай. Өөрөө шийдвэр гаргаж бараг чадахгүй учраас хүний үгээр явдаг. Түүний адгууслаг зан авирт нь харшлахааргүй бол тэр бусдад захирагдаад явдаг.