Нүүрсний хулгайчдыг зарлахыг шаардсан иргэдийн жагсаал өнгөрсөн арванхоёрдугаар сард төв талбайд болсон. 22 хоногийн суулт, сар гаруй хугацааны тэмцлийн үр дүнд АТГ тус хулгайд нэр холбогдсон 17 хүнийг зарлаж, Засгийн газар хариуцлага тооцохоо мэдэгдсэн. Гэхдээ хариуцлага одоог хүртэл тооцоогүй. Учир нь мөрдөн шалгах ажил дуусаагүй болохыг АТГ-аас мэдээлсэн. Тэгвэл нэр зарлаад байгаа болон тус хулгайд холбогдуулан шалгаж байгаа хүмүүст бодит хариуцлага тооцохыг иргэд дахин шаардав.
Тодруулбал, өнөөдөр /2023.03.13/ нүүрсний хулгайг эсэргүүцэж буй иргэд дахин жагсч байна. Тэд шаардлагын хариуг өгөхийг хүсч, хулгайчдад бодит хариуцлага тооцохыг шаардлаа.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд хулгайд холбогдсон нь батлагдсан тохиолдолд хариуцлагыг хэрхэн тооцох талаар мэдээлэл өгөхийг хүч байгаагаа хэллээ. Жагсагчид өнгөрсөн оноос эхэлж тууштай тэмцсэн бөгөөд хулгайчдад хариуцлага тооцуулах шаардлагын хариугаа нэхэх төлөөлөл дундаасаа гаргаад байгаа аж.
Мөн Засгийн газраас жагсагчдын тэмцлийг үл ойшоож, шаардлагад бодит хариулт өгөхгүй байгаа учраас хариу авах хүртлээ тэмцлээ үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдэв.
Жагсагчид он гарснаас хойш төв талбайд дахин гурван удаа жагсаал зохион байгуулсан бөгөөд зарласан нүүрсний хулгайчдад бодит хариуцлага тооц гэдгийг шаардсан юм. Харин АТГ, Засгийн газрын зүгээс ажлын хэсэг хуулийн дагуу шалгалтын ажлыг үргэлжлүүлж, мөрдөн байцаалт авч байгаа гэх хариултыг өгөөд байгаа.
Мөн эсэргүүцлээ илэрхийлж буй иргэдийн зүгээс бүхий л талын төлөөллийг багтаасан институци байгуулж тэмцэхээ илэрхийлсэн. Гэхдээ хамгийн гол нь шударга ёсыг шаардаж байгаа учраас гол төлөв хуульч, багш, сэхээтнүүдийн төлөөллийг институцид оруулахыг хүсч байгаа аж.
Зочин 2023-03-13 124.158.65.64
Нүүрсний хулгайчдын ах дүү нар таван толгойд ажиллаад одон медалиар шагнуулаад байдаг нь сонин ?!
Уншигч 2023-03-13 64.119.21.98
замхруулах мартуулах холион бантан болгож ажиллагаа яваад бнашдээ юун ш ажиллагаа
судлаач 2023-03-13 202.131.251.130
цөөн хэдэн ядарсан иргэд жагсаад нэмэргүй дээ. Өндөр зохион байгуулалттай, зөв зорилго чиглэлтэй, үндэслэл нотолгоотой асуудлаа тавьж тууштай тэмцвэл үр дүнд хүрнэ. бие биенээ муулаад, энэ нам муухай, тэр нам гоё гээд хуваагдаж талцаад байвал эрх баригчидийн хоол болно.Оюунэрдэнийн хүүхэд хуурах гэж байгаа юм шиг яриад байгаа тэр шүгэл, шүүр ажиллагаанууд нь бидний амьдралд хэрэгтэй юм уу? Эхний ээлжинд хулгайч нараа засаг, төрөөс нэн даруй зайлуулах хэрэгтэй.
Иргэн Гантулгаас 2023-03-13 202.179.25.192
нэг мөсөн бор хувьсгал хийж болно.
Батболд 2023-03-13 59.153.113.173
тэнэг монголчууд элгээрээ мөлхөж амаараа шороо гударч байж хожигдсон хойноо ойлгож тэмцэх байхдаа
Иргэн Гантулгаас 2023-03-13 202.179.25.192
х***а Батболдоо бага доромжилно шүү биднийгээ
Зочин 2023-03-13 66.181.160.5
Buudchmaar amisgaa yu
Зочин 2023-03-13 202.9.46.96
батболдоо чи өөрөө монгол биш үү
Зочин 2023-03-13 103.242.47.42
энэ хэрэгт холбогдсон хүмүүс хээв нэг л малийгаад шагнал гардуулаад л найр наадам зохион байгуулаад л явах юм бодвол замхрах тийшээ хандаад тийм амар сайхан малийж байгаа байлгүй дээ.
Санчирмаа 2023-03-13 103.57.94.150
ХҮҮХДИЙН МӨНГИЙГ БҮРМӨСӨН ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ ЭЦЭГ ЭХ НЬ АЖИЛ ХИЙЖ ҮР ХҮҮХДЭЭ ТЭЖЭЭХ ХЭРЭГТЭЙ ОДОО ЭСРЭГЭЭРЭЭ ХҮҮХДЭЭРЭЭ ТЭЖЭЭЛГЭЭД АОХИ УУГААД БАЙНА ШҮҮ
Unshigch 2023-03-13 90.188.54.82
Ирээдүй, хойч, үрсийнхээ төлөө нийгмээ цэвэрлэх залуучууд нэгдэцгээе. Ард түмний сайхан амьдрах боломжийг хулгайлагчилтай зөв, зоригтой тэмцэх цаг болсон.
Зочин 2023-03-13 59.153.113.180
жагсаалаа өргөжүүлэн ард түмний онц их хурал байгуулөх нь зүйтэй. Төрийг өмчгүй болгож төрөөс улсын болон ард түмний өмч, хувийн өмчинд халдах явдлыг зогсооё!! төрийн өмчит компани нэрээр засаг авсан нам улстөрийн томилгоо хийж тэр мөнгөөр ард түмнийг дарлаж байна.
Зочин 2023-03-13 119.40.103.6
хүүхдийн мөнгийг нь эцэг эхийн орлого харгалзахгүй өгөөч ээ. УИХ-ын дарга холбогдох удирдах албан хаагчдад үүрэг өгсөн шүү дээ. Энэ бол халамж биш гэдгийг тэдэнд ойлгуулсан даа
Зочин 2023-03-13 66.181.160.91
зөв очиж нэгдэцгээе босоорой монголчууд аа энэ хулгайн асуудал хэрэгсэхгүй болох гээд байна шүү
Зочин 2023-03-13 139.5.218.70
хүүхдийн мөнгийг нь эцэг эхийн орлого харгалзахгүй өгөөч ээ.
Ихэнх хүүхдийг хассан бна.
Зочин 2023-03-13 66.181.191.39
Одоо шүүх прокурорын өмнө жагсвал таарна, тэд ажлаа хийхгүй хав дараад суугаа.
зочин 2023-03-13 103.57.93.94
.. өнөөдөр төрийн хэмжээнл ямар чухал агхаарал татсан асуудал болсон билээ.
заам 2023-03-13 202.9.46.90
үнэгүй музей гэхлээр хэд хон зогчдог аминчхан лалруудаааа хохин хулгаачдааа дээрээ залдаг нохойнууд
Зочин 2023-03-13 192.82.77.206
зөв,зөв.шалгаад шиитгэчих хугацаа болчихоод бн .иргэн Бат нүүрс хулгайлсан бол аль хэдийн байдагтаа оччихсон байж байгаа….
Зочин 2023-03-13 188.162.254.27
Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая
Зочин 2023-03-13 174.89.31.90
Лен ин Стал ин Елиц ин Пут ин. Түүхийн цаг үед ийм Ин төгсгөл нэртэй удирдагч нмрын төр барьсан үед хувьсгал дайн өөрчлөлт задрал явагдсан байгаа нь бас л сонин түүх тэгхээр Пут ин нэртэй энэ хүний үед тун удахгүй Орос оронд задрал эсхүл. том өөрчлөлт нэгдэл гарна
Зочин 2023-03-13 174.89.31.90
Сүхбаатар өндөр биетэй цэргийн хүн байсан тэрний үед хувьсгал гарч улс удирдсан одоо Хүрэлсэх өндөр биетэй цэргийн хүн улс удирдаж байна 100 жилийн дараа. Түүх давтагдана хувьсгал гарна
Зочин 2023-03-13 90.193.251.156
паа
Зочин 2023-03-13 86.94.146.236
одоо бүх амар, жагсаад л нүцэглээд л мөнгө олно гэж боддог болжээ. Ажил хийгээчээ.
Zochin 2023-03-13 184.151.190.5
TEGMEERDEE
Зочин 2023-03-13 103.26.194.155
ОТ НЭЭЛТЭД БАРЬЖ БАЙГАА БҮЛГИЙН АЖИЛ
ard tumen hetsuudle 2023-03-13 202.55.188.92
бүгд жагсая
Зочин 2023-03-13 49.106.120.72
Зөв шүү
Зочин 2023-03-13 202.9.40.105
Шалгахад цаг хугацаа хэрэгтэй шүү дээ. Ямар дайны үе шиг хээрийн шүүхээр оруулаад яллагчихаж болохгүй. Гэмт хэргийн бүрдэл хангаагүй байхад хариуцлага тооц гэж шаардаж болохгүй. Жагсаж байгаа хүмүүс бол зүгээр л жагсах дуртай, мөнгө авсан хүмүүс л байгаа юм.Цаг нь болохоор хариуцлаг тооцно. тэвчээртэй хүлээх нь зөвөө
huuk ah ni 2023-03-13 192.82.74.199
medeej tsag hugatsaa heregmai ch unuu sur duuliantai zaralsan nuhud ehneesee Sereglen,Anandbazar geh met nuhud hergees mulmarch zarim ni gadaadad garaad bainaa
хүннү 2023-03-13 103.254.123.145
Зөв шүү. Нүүрсний хулгай, албан тушаалын хэрэг, хүүхдийн мөнгө, хамгийн сүүлд тээврийн хэрэгслийн цахим “гав” нэртэй хаагуур хэдэн км явснаа бүртгүүлж км тутамд 15₮ төлөх журам, газрын хуульд малчидад халгаатай заалт гээд ард түмний халаасыг ухсан мундахгүй олон юм гараад байна. Энэ бүгдийг нэгтгээд УИХ, ЗГ-тай хариуцлага ярих хэрэгтэй.
Зочин 2023-03-13 202.126.89.160
Чи бол нүүрсчин бна ! Өөр юм ярьж байгаад ЗГ-ыг унагачи х санаатай л шургаад байнуу даа !
Даваа 2023-03-13 139.5.218.252
Хуулийнхан хэрхэн ажиллаж ямар үр дүн гаргахыг хүлээх хэрэгтэй шүү дээ, элдэв хамтарсан ажлын хэсэг, институт гэдэг бол одоо шалгаж байгаа шалгалтын ажилд хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн оролдлого, хүчийг нь сулруулах гэсэн явдал шүү дээ
Зочин 2023-03-13 103.57.95.28
Монголд ажил хийх дургүй хялбар аргаар мөнгө олох амар хялбар амьдрах сонирхолтой адгийн шаарууд маш олон байна, Ийм этгээдүүдийг ашиглаж улс төр хийх,бусдын нэр төрд халдах, нийгмийг хуурах, цаашлаад төрийн эрх булаах сонирхолтой бүлэг этгээдүүд мөн байна, Үүнийг гадаадаас санхүүжүүлж байж ч магадгүй, Шалгаач,Хуулийн зөрчил байгаа бол хатуу хариуцлага оноо, Мөн нүүрсний гэх энэ асуудлаа сайн шалгаж хурдан дуусга,Шалгалтад үнэхээр их цаг шаардах бол үүнээ иргэдэд сайн ойлгуул тайлбарла
Зочин 2023-03-13 103.57.95.28
Шалгалтыг бусдын шахалт шаардлагаас болж хөнгөн шуурхай тэгээд алдаатай явуулж явуулж,ор нэр болгон,бусдад хууль завшуулах боломж олгох,эсвэл бусдад үндэслэлгүй хэрэг хүлээлгэж,хилсдүүлж хохироож болохгүй, Ийм зүйл шүүхийн явцад их гардаг гээ биз дээ
Зочин 2023-03-13 103.26.194.155
шүүхэд шаардлагаа тавь
Зочин 2023-03-13 64.119.22.35
Та бүхэн одоо больз үз. Моодноос аль хэдийн гарсан бараанууд
Нэр үл мэдэгдэх шинэ үeийнхэн 2023-03-13 66.181.184.44
Та нарын шударганы ёсны тэмцэлийн үр дүн маш их өөрчлөлт хийгдэж ирсэн гавьяаг өөр этгээд энгэртээ зүүсэн боловч ард түмэн бүхнийг мэдсэн
Зочин 2023-03-13 90.193.251.156
болиод яах уу? тэднийг дахиад идээд бай гэсэн үг үү