"Дэмчог Нагбува/Хэрүга Кришначаряа" уламжлалын авшиг хүртээх хурлын бэлтгэл номын айлдвар энэ сарын 8-нд Энэтхэг улсад болсон. Энэ үеэр дээрхийн гэгээнтэн XIV Далай лам айлдварынхаа үеэр X Богдыг тодруулсан гэх мэдээлэл гарсан. Тодруулбал, X Богд Монголоос тодорч байгаа бөгөөд тус хуралд сууж байгааг онцолсон гэх мэдээлэл гараад буй.
Иймд Х Богдыг тодруулсан эсэх талаар Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс тодруулахад "Одоохондоо цаг нь арай болоогүй байна. Манайхаас нэгдсэн мэдээлэл өгөхөөр товлож байгаа.
Тодорхой мэдээллийг энэ долоо хоногт багтааж өгнө. Гандантэгчэнлин хийдээс мэдээлэл өгөх өдрийг хараахан товлоогүй байна" гэлээ.
Энэтхэг улсад зохион байгуулагдсан "Дэмчог Нагбува/Хэрүга Кришначаряа" уламжлалын авшиг хүртээх хурлыг "Гандан телевиз" шууд дамжуулж, сүсэгтэн олонд орчуулан хүргэсэн. Хурлын шууд дамжуулалтын үеэр Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам "Халх Жавзандамбын хувилгаан энд заларсан байна. Халх Жавзандамба бол Нагбува ёсны Дэмчог бясалгалыг төрөл тутамдаа хийж байсан. Түүнтэй машид холбоотой лам юм" хэмээн айлдсан болохыг цахимаар онцлоод буй. Гэхдээ одоогоор МБШТГХ мэдээлэл өгөх товоо гаргаагүй байгаа аж.
Холбоотой мэдээ