Найман шарга дээр ам.долларын ханш өсөлттэй байна

Хуучирсан мэдээ: 2023.03.13-нд нийтлэгдсэн

Найман шарга дээр ам.долларын ханш өсөлттэй байна

Найман шарга дээр ам.долларын ханш өсөлттэй байна

“Найман шарга” валют арилжааны зах өглөөний 09:00 цагаас хөл хөдөлгөөнд орж эхэлдэг. Өдрийн 13:00 цагт хөл хөдөлгөөн багатай, зарим лангуунууд нь хаалттай байлаа. Хаа нэг хүмүүс орж ирэх ч төд удалгүй гарч одно. Валютын ханшийн мэдээллийг энд тэнд хадсан төрөл бүрийн самбар харагдана. Иргэд голдуу юань солиулхаар ирдэг аж. Голлох валют болох ам.долларыг  энэ оны нэгдүгээр сарын 1-ны байдлаар 3444.6 төгрөг байсан бол өнөөдөр(2023.02.13) 3527.07 төгрөг болж өссөн байна. Харин евро 3731.12 төгрөг байсан бол өнөөдөр 3736.58 төгрөг, вонийг 2.78 төгрөгөөр авч байсан бол 2.67 төгрөг, юань 509.4 төгрөгөөр авч байсан бол 506.33 төгрөг байна.

Өмнөх жилийн энэ үетэй харьцуулбал ихээхэн өөрчлөгдсөн харагдана. Тодруулбал, 2022 оны нэгдүгээр сард ам доллар 2854 төгрөг, евро 3235 төгрөг байсан бол юань 448 төгрөгтэй тэнцэж байжээ. Нэг жилийн хугацаанд ам.доллар 665₮, евро 502₮, юань 54 төгрөгөөр нэмэгджээ.

Валютын ханш, зээлийн хүү, инфляци зэрэг нь эдийн засгийн суурь хүчин зүйлийг дагадаг. Валютын ханшийн өөрчлөлт төлбөрийн тэнцэл, гадаад худалдааны тэнцэл, хүлээлт гээд олон хүчин зүйлээс хамаардаг.

Иргэн Ө.Насанаас валютын ханшийн талаар лавлахад “Эгч нь гадаадад амьдардаг. Жилд нэг удаа л ирэхдээ евро солиулдаг. Өмнөх жилтэй харьцуулхад өссөн харагдаж байна. Манайхан ханш сулрах үед нь шагшаад байдаг ч том зургаар нь харвал ихэнх тохиолдолд огцом өссөн байдаг” гэв.

Урт цэнхэр хумстай, шаргал үстэй ахимаг насны эмэгтэй саарал уутанд боосон зузаан 20 мянгатын дэвсгэртийг тоолон юаниар солиулж харагдана. Авах, зарахтай холбоотой ерөнхий зүйлийг ярилцах авч валют сольж буй иргэд ханшийн нэмэгдлийн талаар шүүмжлэл өрнүүлж харагдахгүй. Арилжаачдаас юань арай хямдаар авах талаар яриа хөөрөө хийсэн хүмүүс нэлээд олон харагдлаа. Валютын ханшийн талаар арилжаа эрхлэгчдээс тодруулахад ихэнх нь мэдээлэл өгөхөөс татгалзав.

“Ханш бол тогворгүй зүйл өсч, унаж л байдаг. Бид Монгол банкны зарласан ханшаар явж байгаа. Зарим хүмүүс ам.доллар, юань сулрах ёстой гээд яриад ирдэг. Гэхдээ юань, ам.долларыг тухайн улс нь мэддэг биз дээ. “Найман шарга”-ын наймаачдаас болж валютын ханш нэмэгдээд байна гэж хүмүүс уурладаг. Гэвч ханшийн бодлогыг Монголбанк гаргаж байгаа. Бид зүгээр л байгаа үнээрээ л зарж, авч байна” гэж валютын арилжаа эрхлэгч хэллээ.

40.000 юань 502 төгрөгөөр худалдан авч байхтай таарлаа. Тэрээр “Ханш буурах болов уу гэж нэлээд харлаа. Энэ оны эхэн сард юань 517 төгрөгөөр зарагдаж байсан бол одоо 502 болж буурлаа. Ханш сулрахыг хүлээж байгаад зөв үед нь авбал ашигтай байдаг. Ашиг гэхээсээ илүү ихэнх тохиолдолд ханш буухыг хүлээсээр байгаад алдагдалд ороод дуусдаг” гэлээ.

Д.Нямхүү

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж