Пукет дахь үл хөдлөх хөрөнгөөрөө оросууд тэргүүлэв

Хуучирсан мэдээ: 2023.03.13-нд нийтлэгдсэн

Пукет дахь үл хөдлөх хөрөнгөөрөө оросууд тэргүүлэв

Пукет дахь үл хөдлөх хөрөнгөөрөө оросууд тэргүүлэв

"Ikar Airlines" компанийн 449 зорчигчтой онгоц өнгөрсөн оны аравдугаар сарын 30-нд Пукетэд газарджээ. Энэ бол гурван жил завсарласны дараах ОХУ, Тайландын анхны нислэг байв. Энэ оны нэгдүгээр сарын байдлаар Пукетэд ОХУ-ын 233 мянган жуулчин ирсэн нь тус аралд ирсэн гадаадын аялагчдын дийлэнх хувийг бүрдүүлсэн. Орон нутгийн сонинд энэ үйл явдлыг Оросуудын гайхамшигт эргэн ирэлт гэж нэрийджээ.

Оросууд ирсэн нь орон нутгийн эдийн засагт асар их нөлөөлсөн байна. Тодруулбал, Пукет арал дээрх үл хөдлөх хөрөнгийн худалдан авалтаараа оросууд өнгөрсөн жил тэргүүлжээ. Угтаа бол энэ чиглэлдээ Хятад улс нэгдүгээр байранд байсан. Тайландын Үл хөдлөх хөрөнгийн газраас мэдээлснээр Пукет дахь нийт үл хөдлөхүүдийн 40 хувь нь оросуудын эзэмшилд байдаг аж. Дайнтай холбоотойгоор үл хөдлөх хөрөнгийн зах зээл улам галзуурсныг албаны хүн хэллээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлээд борлуулалт огцом өсч, сүүлийн 10 жилээс давжээ. Эдийн засгийн хэтийн төлөв нь тодорхойгүй болсон Оросын баячууд Зүүн өмнөд Азид аль болох аюулгүй бүс нутагт үл хөдлөх хөрөнгө худалдаж авах нь эрчимжив.

"Ази тив нь оросуудын хувьд аюулгүй, төвийг сахисан мэдрэмжийг өгдөг газар юм" гэж Тайландын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн мэргэжилтэн хэллээ.

Өмнө нь Болгар, Герман зэрэг улс үл хөдлөх хөрөнгө худалдан авахад хамгийн таатай сонголт байжээ. Гэвч дайны дараа Европ нэн тэргүүний сонголт байхаа больсон юм. 2022 оны байдлаар гадаадын иргэд Ойрхи Дорнод, Турк, Зүүн өмнөд Азид үл хөдлөх хөрөнгө худалдаж авах нь элбэг байжээ.

Эх сурвалж: THE DIPLOMAT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж