Хамгийн гоё үзэгч бол хүүхэд

Хуучирсан мэдээ: 2023.03.13-нд нийтлэгдсэн

Хамгийн гоё үзэгч бол хүүхэд

Хамгийн гоё үзэгч бол хүүхэд

“Dream day” хүүхдийн театраас Дэлхийн нэрт хүүхдийн киноны найруулагч, продюсер Жон Эдвард Маскерын шилдэг бүтээлүүдийн нэг хүүхэлдэйн кино, эх зохиолоос сэдэвчилсэн “Мэлхий гүнж” хүүхдийн жүжиг энэ сарын 18,19-ны өдрүүдэд тоглох гэж байна. Жүжгийн талаар “Dream day” театрын төлөөлөгчид мэдээлэл хийлээ.

Гүйцэтгэх продюсер Д.Отгонбаяр “Хүүхдэд зориулсан мэргэжлийн уран бүтээл дутмаг байгаа энэ үед “Дисней” бүтээл болох “Мэлхий ба гүнж” бүтээлийг хүүхдийн тайзны жүжиг болгон найруулан толилуулах гэж байна. Нээлтийн тоглолт гурав дугаар сарын 18 болон 19-ны өдрүүдэд өдөрт 3 удаа буюу 12:00, 14:00, 16:00 цагуудад тус тус тоглогдоно. Мөн энэ онд хүүхдийн баярын үеэр нээлтээ хийхээр бэлдэж байгаа “Алиса гайхамшгийн оронд” цирк жүжиг, оны сүүлээр “Гринч зул сарыг хулгайлсан нь” музыкал жүжгийг тус тус тоглуулах төлөвлөгөөтэй байгаа” гэв.

Ерөнхий найруулагч М.Лхагва “ Хүүхэд багачуудад театрын боловсролыг танин мэдэхүйн журмаар таниулж, багаас нь театрт ойрхон байлгая гэдэг зорилгоор мэргэжлийн баг хамт олон ажилаад явж байна. Гол дүрийн ханхүүгийн дүрд УДЭТ-ын жүжигчин Т.Сэргэлэн тоглож байна. Мөн УДЭТ-ын жүжигчин Т.Анхзул, Сичуаны Сайн хүн жүжигт тоглож байгаа жүжигчин Ц.Төгсбилэгт болон театрын жүжигчид, уран бүтээлчид тоглож байна. Театр бол хүмүүсийг хөглөж, хүүхдүүдэд итгэл найдвар төрүүлдэг зүйл. Хамгийн гоё үзэгч бол хүүхэд байдаг” гэлээ.

Энэхүү хүүхдийн жүжгийг М.Лхагва найруулагчийн уран сэтгэмжээр 30 гаруй мэргэжлийн жүжигчид, уран бүтээлч, авьяаслаг хүүхдүүдийн бүрэлдэхүүнтэй Монголын Хүүхдийн Ордоны их танхимд толилуулна. Зохион байгуулагчдын зүгээс хүүхдүүд, өсвөр үеийн сонирхолд нийцсэн өвөрмөц тохижилт бүхий тайз, дуу дүрсний эффект, тохижилт чимэглэл бүхий заал танхимыг бий болгохоос гадна, үзэсгэлэнгийн бүхээгт төрөл бүрийн сонирхолтой худалдаа үйлчилгээнүүд явагдахаас гадна, бэлэгтэй хөгжөөнт тэмцээнүүд зохиогдох аж.

Э.ХУЛАН

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж