ОХУ-ын албаныхан болон төрийн албан хаагчдыг эх орноосоо дүрвэхээс сэргийлэн гадаад паспортыг нь хураан авч байна. Оросын засгийн газар эрсдэлтэй гэж үзсэн албан тушаалтнуудын паспортыг хураан авах нь улам бүр түгээмэл болж байгааг "Current Time" болон "Эрх чөлөө" радио мэдээлжээ. Оросуудын зорчих хязгаарлалт нь хүн, албан тушаалаас хамаарч өөр өөр байгаа аж. Тухайлбал, Кремльтэй шууд холбоогүй , танил талгүй хүмүүс паспортоо авч үлдэхийн тулд албан тушаалаасаа огцроход хүрч байгаа гэнэ.
Зорчих эрхийн хориг нь хуулийн дагуу биш учраас албаныхны үзэмжээр ихэвчлэн шийдэгддэг аж. Өөрөөр хэлбэл, улс төрийн хувьд холбоо хамааралгүй албан хаагчид Оростой нөхөрсөг холбоотой улсууд руу аялахаар бол зөвшөөрөл хялбар гаргадаг гэнэ.
Үүний зэрэгцээ Путин хөрш Украинд дайн эхлүүлснийхээ дараа цэрэг татлага зохион байгуулсан бөгөөд үүнээс зугтсан чинээлэг оросууд Карибын орнуудаас иргэншил авах нь нэмэгдсэн байна.
ЭХ СУРВАЛЖ: FOX NEWS
Холбоотой мэдээ