Узбек гүнжийн үл хөдлөх хөрөнгийн талаарх мэдээлэл гарчээ

Хуучирсан мэдээ: 2023.03.13-нд нийтлэгдсэн

Узбек гүнжийн үл хөдлөх хөрөнгийн талаарх мэдээлэл гарчээ

Узбек гүнжийн үл хөдлөх хөрөнгийн талаарх мэдээлэл гарчээ

Узбекистаны ерөнхийлөгч агсан Ислам Каримовын охин Гульнара Каримова нь поп од байхын зэрэгцээ дипломатч гэдгээрээ алдартай. Тэрбээр Лондон, Хонгконг зэрэг олон газарт 240 сая ам.доллараар үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгүүдтэй болохыг "Freedom For Eurasia" байгууллага тогтоожээ. Тайланд дурдсанаар, тэр авлига, хээл хахуулийн замаар олсон мөнгөөр байшин, онгоц худалдаж авдаг байжээ.

Гульнара Каримовагийн үл хөдлөх хөрөнгийн талаарх мэдээлэл цацагдсан нь Их Британийн хууль бус баялгийн эсрэг тэмцлийн тухай ойлголтыг булингартуулав. Учир нь энэ үйл хэрэгтээ тэр Их Британийн компаниудыг ашигладаг байсан аж.

Ислам Каримов нь 1989-2016 оны хооронд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад нас барсан. Түүний залгамж халааг охин Гульнара Каримова авах нь тодорхой байсан ч тэр 2014 оноос хойш олны нүдэнд өртөхөө больсон юм. Гульнара Каримова аавыгаа эрх мэдэлтэй байхад авлигын хэргээр саатуулагдаж, 2017 оны арванхоёрдугаар сард шүүхээс ял сонссон нь хожим тодорхой болжээ. Тэр "Гоогооша" гэх тайзны нэрээр танигдсан бөгөөд үнэт эдлэлийн компани удирддаг байсан. Мөн Испанид Элчин сайдаар ажиллаж байв.

Каримова баривчлагдахаасаа өмнө Их Британи, Швейцарь, Франц, Дубай, Хонгконг зэрэг газарт 14 үл хөдлөх хөрөнгөтэй болохыг "Freedom For Eurasia" байгууллага тайлагнасан. "Узбек гүнжийг хэн чөлөөлсөн бэ?" нэртэй тус тайланг маргааш нийтэд дэлгэх аж. Лондон хотод л гэхэд 50 сая фунт стерлингээр үнэлэгдэх таван үл хөдлөх хөрөнгө байдаг.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж