Туо Чинмин нь Сичуань мужийн Яань хотын дунд сургуулийн эрхлэгчээр ажилладаг юм. Тэрбээр элсэлтийн ерөнхий шалгалтад англи хэл хэтэрхий их жин дарж байгааг шүүмжилжээ. Тус улсад элсэлтийн ерөнхий шалгалтыг хятад, англи хэл, математик гэсэн гурван хичээлээр заавал авдаг байна. Харин шинжлэх ухаан, урлагийн чиглэлээр суралцах бол нэмэлт хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалт өгдөг аж. Дээрх гурван хичээлийн оноо тус бүр нь 150 байдаг бөгөөд англи хэлэндээ 100 оноо авахад л нийт оноо нь буурдаг гэдгийг Туо Чинмин онцолсон байна.
Үүний зэрэгцээ орон нутагт англи хэлийг заах боловсон хүчин дутмаг байдгаас хөдөөгийн сурагчид хотынхны ард хоцрогдож, тэгш бус байдалд элсэлтийн ерөнхий шалгалт өгч байгааг сануулжээ.
Ши Жиньпин 2012 онд Хятадын дарга болсноос хойш боловсролын чиглэлээр шинэчлэлт хийж, гадаад хэл тэр дундаа англи хэлний ач холбогдлыг бууруулж, эсрэгээрээ мандарин хэлийг онцлох болсон юм. Тухайлбал, 2013 онд Бээжин хотын боловсролын газраас англи хэлний элсэлтийн ерөнхий шалгалтын оноог 150-100 болгож бууруулаад хятад хэлнийхийг 150-180 болгож нэмэх санал гаргаж байв. Гэвч уг төлөвлөгөөг хэрэгжүүлээгүй юм.
Хятадад энэ жил 12 сая гаруй сурагч элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн нь урьд өмнө нь байгаагүй өндөр үзүүлэлт болжээ.
ЭХ СУРВАЛЖ: SOUTH CHINA MORNING POST
Зочин 2023-03-13 192.82.69.119
Үр дүнг нь хэн ч таашгүй. Цаг хугацаа харуулах байхдаа. ОУ-н нэр хүндтэй сэтгүүлүүдэд бүтээлээ гаргах, эсрэгээр дэлхий дахинтай хөл нийлүүлье гэвэл Англи хэл хэрэгтэй. Комунист намын бодлого, гадаадаас мэдээлэл авчих бх гэж айж бгаа бх даа
Зочин 2023-03-13 209.52.88.49
hereggui baih aa tendee China-d uldsen n deer
Зочин 2023-03-13 203.98.76.4
ХЯТАД ШИГ ХЭНЭЭС Ч ХАРААТ БУС, БҮХНИЙГ ЧАДДАГ УЛС АНГЛИ ХЭЛ СУРААД ЮУГАА Ч ХИЙНЭ ДЭЭ, ХЯТАДУУД ЯМАР ГАДНААС ЮМ ХАЙХЫН ЗОВЛОНН БАЙХ БИШ.
Зочин 2023-03-13 66.181.161.96
тэртэ тэргүй no1 udahgui bllo
зочин 2023-03-13 202.131.245.69
хятад хэл өөрөө НҮБ-ийн албан ёсны 5 хэлний нэг болохоор аргагүй дээ.
Зочин 2023-03-13 209.52.88.49
fuck china