“Оюутолгой” компани өнөөдрөөс /2023.03.13/ 1300 км гүнээс гүний уурхайн олборлолтоо эхлүүллээ. Энэхүү түүхэн олборлолтын нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон “Рио Тинто” компанийн удирдлагууд оролцлоо.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эрхэм хүндэт монголчууд аа, эрхэм хүндэт хөрөнгө оруулагч нар аа, хүндэт зочид төлөөлөгчид өө ! Оюутолгой төслийн бүтээн байгуулалтын үйлсэд гар бие оролцож, өмнийн говийн оргүй хоосон талбайгаас өнөөдрийг бүтээлцсэн уурхайчид, инженер техникийн ажилчиддаа гүний уурхайн олборлолт эхэлж байгаа түүхэн өдрийн баярын мэнд хүргэе.
Одоогоос нэг жилийн өмнө буюу 2022.01.25-нд Монгол Улсын Засгийн газар Оюутолгой хэлэлцээрийн хүрээнд Монголын талын 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэснээр ирээдүйд үүсэх 22 тэрбум ам.долларын өр хаагдсанаар олон жил талцсан Оюутолгой төслийн бүтээн байгуулалтын гацаа арилж, эхний тэсэлгээ хийж байсныг та бүхэн санаж байгаа.
Хөрөнгө оруулагч тал 2023 оны эхний улиралд багтаан гүний уурхайг ашиглалтад оруулна гэсэн амлалтдаа хүрч чадлаа. Энэ бол цаашдын хамтын ажиллагаанд бас бидний хамтын итгэлцэлд мөн хоёр талын хариуцлагатай байдлын цаашдын суурь зарчим болж чадна гэдэгт бат итгэлтэй байна.
Эрхэм хатагтай, ноёд оо, Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Оюутолгой төслийн гүний уурхайн 1265 метрийн гүнд орших 18 дугаар цооногоос Монгол Улс өнөөдөр олон улсад дөрөвт эрэмбэлэгдэх зэсийн өндөр технологийн уурхайтай болж, эхний бүтээгдэхүүнээ олборлож байгааг дэлхий дахинд ийнхүү зарлаж байна.
Энэхүү гүний уурхайн зэсийн баяжмал нь өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа цахилгаан автомашины үйлдвэрлэл, дэвшилтэт технологийн шинэ эрин үе мөн олон улсын ногоон хөгжлийн чиг хандлагын төлөө эх дэлхийнхээ амьдралын цаг хугацааг уртасгах хүн төрөлхтний үйлсэд оруулж байгаа Монгол Улсын бодит хувь нэмэр юм.
Оюутолгой төсөл бол Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш хийгдэж буй гадаадын хамгийн том хөрөнгө оруулалт төдийгүй Монгол Улс гуравдагч хөрш оронтой анх удаа бие даан хэрэгжүүлж байгаа эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган хэрэгжүүлэхэд туйлын чухал үүрэг гүйцэтгэж байгаа, чухал үүрэг гүйцэтгэх түүхэн төсөл юм.
“Оюутолгой” компани нь 2022 онд 1.4 тэрбум ам.долларын борлуулалт, 200 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн нь цар тахлаас үүдэлтэй эдийн засаг -4.7 хувь хүртэл агшсан байсан эдийн засгийн хүндрэлийг даван туулахад чухал үүрэг гүйцэтгэснийг цохон тэмдэглэх нь зүйтэй.
Монголчууд бид нэгдмэл байж, хөгжлийн бодлогыг нэг цонхоор харж чадвал юуг ч урагшлуулан хөгжүүлж, бүтээн байгуулж чаддагын томоохон илэрхийлэл бол Оюутолгой төсөл юм.
Оюутолгой төслийн өнөөдрийг хүртэлх зам дардан байгаагүй нь үнэн. Энэхүү төслийн олон жилийн үргэлжилсэн эдрээт хэлэлцээр, баялагтаа эзэн байхыг хүссэн, ард түмний хүсэл эрмэлзэл нийт монголчуудын эрх ашгийг хамгаалж, Монгол Улсын Их Хурлын 92 болон 103 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхэд Засгийн газарт улс төрийн дэмжлэг үзүүлж хамтран ажилласан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Их хурал, УИХ-ын түр хороо, ажлын хэсгийн ахлагч болон гишүүддээ Оюутолгой төсөлд эхнээс нь оролцсон, ажилласан, оноо алдаатай ч урагшлуулан хөгжүүлэхийн төлөө гал атгасан төр нийгмийн зүтгэлтнүүд, энэхүү гэрээг засч сайжруулахын төлөө шаргуу тэмцсэн эх орончид, олон нийт эрхэм хөрөнгө оруулагч нартаа Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж талархал илэрхийлье.Оюутолгой төсөл бол та бидний 10 гаруй жилийн хамтын бүтээл юм” хэмээлээ.
“Рио Тинто” группын гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм “Эрхэмсэг ноён Ерөнхий сайд аа?. Манай баг, хамт олонд хайрласан урмын үгэнд тань баярлалаа. Өнөөдрийн энэ үйл явдлыг хамтдаа тэмдэглэх боломж, урагшлах замыг хамтдаа туулах сайн түншлэлийн харилцааг бодит ажил болгосон таны хичээл зүтгэл, танай Засгийн газарт талархал илэрхийлье.
Хатагтай, ноёд оо , хоёр жилийн өмнө "Рио Тинто" группын гүйцэтгэх захирлаар томилогдсоноосоо хойш би Оюутолгойд ихээхэн анхаарал хандуулж, ач холбогдол өгч ажиллалаа.
Манай Зэсийн группийн гүйцэтгэх захирал Б.Болд энэ төслийг урагшлуулах ажлыг голчлон хариуцаж ажилласныг дурдах нь зүйтэй. Энэ цар хүрээний ярвигтай төслийг бодит ажил болгоно гэдэг амаргүй. Говь нутагт газар доор 1.3 км-ийн гүнд орших ийм хэмжээний хүдрийг олборлохын тулд их хэмжээний хөрөнгө оруулалт, техникийн чадавх хэрэгтэйгээс гадна хамгийн чухал нь талуудад харилцан итгэлцэл шаардлагатай. Энэ бол урдаа тавьсан том зорилгыг гүйцэлдүүлэхийн төлөө хамтдаа мөр зэрэгцэн зогсож, бие биеэ түших итгэлцэл юм.
Эрхэм Ерөнхий сайд аа, жил гаруйхан хугацааны өмнө тантай уулзсанаас хойш Рио Тинто групп итгэлцэл бий болгохын тулд шаргуу ажиллалаа. Өнөөдөр тэмдэглэж буй чухал мөчийн өмнө ирэхэд бидэнд энэ итгэлцэл туйлын чухал байлаа.
Гүний уурхайн олборлолтыг эхлүүлснээр бид ирэх сар, жилүүдэд үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийн сацуу угтах ирээдүй, хамтын замналдаа нэг мөр анхааран төвлөрөх боломжтой боллоо.
Зүтгэл шаардсан хүнд ажлууд биднийг хүлээж буй нь гарцаагүй, замд хөндөлсөх сорилтыг хөнгөнөөр төсөөлөмгүй. Гэхдээ энэ цаг мөчид нэгэн зүгт харж, дөрөө харшуулан урагшилж байгаа нь цугласан бидэнд урам зориг өгч байна. Ийнхүү урагшлахдаа өнгөрсөн хугацаанд хүрсэн хамтын амжилт, бүтээлээ мартаж боломгүй.
Оюутолгой бол аюулгүй ажиллагааны үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлдэг уурхайнуудын нэг билээ. Үүнээс илүү чухал зүйл гэж үгүй энэ бол бидний хамгийн бахархууштай амжилт юм.
Оюутолгойн ажилчид шат бүхэндээ өндөр технологи ашиглан, бүтээмжээрээ түүчээлж дэлхийн хамгийн орчин үеийн уурхайг байгуулахдаа хүн төрөлхтөнд нэн хэрэгцээтэй материалыг дэвшилтэт аргаар үйлдвэрлэхийг үргэлж зорьдог.
Өнөөдрийн энэ амжилтыг бүтээлцсэн баг, хамт олондоо би тусгайлан талархал илэрхийлмээр байна. Өнгөрсөн зургаан жилийн турш олон мянган монгол залуус, орон орны мэргэжилтнүүд энэхүү гүний уурхайг бүтээхээр хичээнгүйлэн ажилласан билээ.
Газрын гүнд ажиллаж байгаа уурхайчдыг өмнийн говь нутаг, нийслэл Улаанбаатар, Австралийн Брисбен төдийгүй дэлхийн өнцөг булан бүрээс олон мянган ажилтан дэмжиж ажилладаг. Тэдэнд зориулан өдрийн гурван удаагийн халуун хоол бэлтгэж буй тогоочоос эхлээд суурилуулсан техник хэрэгсэл бүр, малтлагын метр бурийг сайтар хэмжиж тооцоолсон инженер, уурхайн төлөвлөлт, төслийн баг гээд хүн нэг бүрд баярлалаа.
10 гаруй жилийн турш Оюутолгойг дэмжиж ажилласаар байгаа Монголын олон зуун ханган нийлүүлэгч та бүхэнд мөн талархал илэрхийлье. Түүнчлэн төслийн маань нэг чухал хэсэг болж, бидэнтэй ажиллаж, биднийг халуун дулаанаар хүлээн авсан Ханбогд сум, Өмнөговийн иргэд та бүхэндээ мөн баярлалаа.
Өнөөдөр гүний уурхайн олборлолтыг эхлүүлснээр Оюутолгой дэлхийн хамгийн чухал зэс үйлдвэрлэгчдийн нэг болох эхний алхмаа хийхийг харж байна. Оюутолгой үйлдвэрлэлийн бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхэд жилд 6 сая гаруй цахилгаан автомашин үйлдвэрлэхүйц хэмжээний зэс нийлүүлнэ.
Дэлхийн түвшний дэвшилтэт технологийн уурхайгаас олборлосон зэсээр бид ирээдүйд нүүрс төрөгчийн Ялгарал, шингээлтийг тэнцвэржүүлж, Рио Тинтогийн зэсийн бизнесийг тэлж, Монгол Улсад үр шимийг бий болгоно.
Энэ нь "Рио Тинто"-гийн хувьд дэлхийн эрчим хүчний шилжилтэд нэн хэрэгцээтэй түүхий эдийн нийлүүлэлтээ нэмэгдүүлэх стратегийн зорилтын чухал хэсэг юм.
Оюутолгой уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх хүртэл багагүй хугацаа шаардагдах ч яг энэ цаг мөч бидэнд хамтын түншлэлээр юунд хүрч чадахыг харуулж байна. Бид урт удаан үргэлжлэх хамтын ажиллагааныхаа ердөө эхэн үедээ яваа гэдэгт итгэдэг. Цаашид үргэлжлэх хамтын ажиллагаа маань илүү үр дүнд хүргэх нь дамжиггүй.
"Рио Тинто" групп Оюутолгойн шууд хөрөнгө оруулагч болсны үр дүнд “Эрдэнэс Оюутолгой” компанитай илүү ойр хамтран ажиллаж, Оюутолгойн жинхэнэ үнэ цэнийг бүтээлцэж, улмаар Монгол Улсын хөгжил дэвшилд үргэлжлүүлэн хувь нэмрээ оруулах болно.
Монгол Улс цаашид тогтвортой, бүх хүнд тэгш боломж олгох хөгжлийг товхинуулах хязгааргүй чадвартай гэдэгт би эргэлздэггүй. Оюутолгой зогсолтгүй ажиллаж байгаа цагт уурхайг түшиглэн илүү их хөрөнгө оруулалт татаж, энэхүү бүс нутагт илүү олон төсөл хэрэгжүүлж, илүү олон ажлын байрыг бий болгож чадна.
Ирэх саруудад Ерөнхий сайд, Засгийн газартай хамтран ажиллаж, энэ ажилд "Рио Тинто" хэрхэн хувь нэмрээ оруулж болохыг тодорхойлохдоо таатай байх болно. Бид хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргахад бэлэн байна. Угтах он жилүүдэд Монгол Улс хөгжин, цэцэглэхтэй зэрэгцэн дэлхийн зах зээлд өдөр алгасалгүй зэс нийлүүлэх энэхүү уурхай нь хувь эзэмшигчдэдээ өгөөжөө өгч, төсөвт орлого бүрдүүлсээр байх болно. Энэ бол бидний Хамтын ирээдүйн суурь билээ.
Хатагтай, ноёд оо, Аян замын нөхөр байж, хамтын түүхийг бичилцэж буй Та бүхэнд баярлалаа" хэмээв.
Сануулахад, Оюутолгой төсөлд 20 мянган хүн ажиллаж байгаагийн 97 хувь нь монголчууд юм. Жилд дунджаар 500,000 тонн зэс үйлдвэрлэх бөгөөд ирэх таван жилд дунджаар 350,000 орчим тонн зэс олборлох тооцоо гарчээ.
Г.ХОРОЛ
ГЭРЭЛ НЭМ ГЭРЭЛ НЭМ 2023-03-13 203.98.76.4
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЧ БУЯН Ч ИХ ЮМДАА, ЗӨВХӨН МӨНГӨӨР ХЭМЖИГДЭХ БУС ТЭНД АЖИЛЛАЖ БУЙ 20 МЯНГА ГАРУЙ МОНГОЛЧУУД ДЭЛХИЙН ХУУЛЬ, СТАНДАРТААР БУЮУ СОЁЛ ИРГЭНШИЛД ХҮНИЙ ЁСООР АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ ҮЗЭХИЙН САЦУУ АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ХУВЬД АСАР ИХ АХИЦ АМЖИЛТ ОЛЖ, ОЮУН САНААНЫ ҮНЭЛЖ БАРШГҮЙ ҮНЭ ЦЭНЭТЭЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ МОНГОЛЧУУДАД ХИЙГДЭЖ БАЙНА ДАА. ТҮҮНЭЭС БИШ МОНГОЛЧУУД ӨӨРСДӨӨ ДАНГААРАА УУРХАЙГАА АЖИЛЛУУЛБАЛ БАГАНУУР, НАЛАЙХЫН УУРХАЙ ШИГ ХАР НҮХЭН ДОТОР АМЬТАН БОЛЖ ЯВАА ШҮҮДЭЭ БАЗАРВААНИЙ
Оноч 2023-03-13 202.5.205.2
Юун ч үнэтэй тансаг юмдээ. Эх орноо л хайрлахгүй л бна даа. 50 жилийн ДНБ-тэй тэнцэх баялгаа өгч 15 тэрбумаар ийм ганган нүх ухуулаад чи их л сайхан болтой юмаа даа. Ийм мэтийн эх орныхоо баялагийг шороо, чулуу хүний юмыг болохоор үнэт эдлэл гэж шохоорхдог гэнэн (үнэндээ тэнэг) ч юм шиг улс маш их бна даа.
Ка 2023-03-13 49.106.80.133
Ноёд хатагтай гэх шиг ард иргэдээ хөсөр хаясан төрийнхөн бие биеэ шүлсдэж үнсээд төрийн идэх завших боломжтой боллоо гээд баярлаж бгаа сэжгийн бас сэтгэцийн өвчтэй юмнууд
Зочин 2023-03-13 202.126.89.35
irged n yaduu
daramtanf
Оноч 2023-03-13 202.5.205.2
ОТ-ыг яриад л байдаг эсэргүүцдэг хүн ямар ч олон юм. Сү Сентерра-д Бороогийн лицензийг хэдээр шилжүүлсэн юм мэдэхгүй. Ямар ч байсан татвараас 10 жил чөлөөлүүлэх хууль гаргуулж бэлэг барьсан байдаг. Тайлбар нь монголчууд алт ухаад нөхөн сэргээлт хийхгүй бна. Бороо 30 жил ажиллах тул 10 жил чөлөөлж бгаа юмаа гэж. Гэтэл 13 жил ажиллаад Бороо дууссан бдаг. Нийт 57 тонн алт олборлосноо сайтдаа бичсэн бна. 344 тэрбум төгрөг татвар хураамж бусад хэлбэрээр монголд төлжээ. Ихээр бодоход 200 сая доллар.
Оноч 2023-03-13 202.5.205.2
57 тонн алт нь 3 тэрбум ам.доллар. Цалин хэдийг өгсөн бэ гэж үү. 1000 хүн сарын 1000 доллар аваад 13 жилээр үржүүлэхэд 150 сая доллар ч хүрэхгүй бна. Ихээр нэмэгдүүлж бодоод Бороо дээр 3 тэрбум аваад татвар, хураамж, цалин нийлээд МУ-д 250 сая доллар үлдээжээ. Уг нь монгол хүн ухсан бол энэ 3 тэрбум монголын эдийн засагт байшин, барилга, үйлдвэр болон эргэлдэж байх ёстой байсан юм. Одоо яахавдээ, Сү шиг ийм дээдэстэй улс тэгээд Сү ч яахав эхнэр хүүхэнд нь АНУ байшин сав аваад сайхан л биз.
нүүрсчдийг хөөе 2023-03-13 202.5.205.2
Бороогийн алтыг ухаад явснаар монгол яаж хохиров гэж үү. Хохирсон хүн байгаа юм уу? Хэн ч санаа зовж байгаа юм алга. Явж явж муу нэртэй Босоо хөхүүд л Ноён уулыг ухах гэж байхад нь Шүүхдэж зогсоосон. Одоо хир нь гадаадын хөрөнгө оруулагч хөөсөн гэсэн ялтай. Бүх эдийн засагчид, АН-ынхан, Баабартангууд Босоо хөхүүдийг муухай рекет хийдэг гэж ярьдаг хирнээ рекет хийсэн баримтыг нь гаргаж өгдөггүй. Хэвлэл мэдээллээр л рекет хийдэг гэж бичээд байдаг.
Зочин 2023-03-13 202.126.88.115
Рио тинто бидэн рүү нэг л хүйтэн хүчээр инээж байна. Ашиг хаана байна . нөхөр ерөнхий сайд аа
mmm 2023-03-13 202.179.15.43
бичиж байгаа зүйлээ сайн хянаач дээ сэтгүүлч ээ 1300 метр шүү дээ
Зочин 2023-03-13 192.82.92.153
Монгол Улсад яг ямар ашигтай болж байгаа вэ ?
Зочин 2023-03-13 202.126.90.132
улс орныхоо боломжийг хулгайч нарт алдчихаад үхсэндээ баярладаг юм болоо
бүр нэг адгийн шааруудаар удирдуулах юм даа
Зочин 2023-03-13 103.26.195.129
улсаа цөлмүүлж уух усгүй эх орноо зарж байж ичдэггүй дүүрсэн хөлдүү тодгойт юмаа
Зочин 2023-03-13 66.181.191.39
Уух усгүй болсон хойно алт зэсээ хайлуулж уух уу? Хайлуулаад ууя ч гэсэн байлаг ч үгүй, ус ч үгүй болно. Байгалийн нөхөн сэргээлт хэрхэн хийж буйд жилдээ 2 удаа хөндлөнгийн аудит хйлгэж тайлагнаж байх, мөн ОТ-н зүгээс өөрсдөө энэ талаар хийж буй ажлын үр дүнгээ хагас жил тутам хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр тайлагнаж мэдээлдэг байх нь зүйтэй.
Монгол 2023-03-13 202.126.90.33
Бид Цэдэнбал даргын Эрдэнэт үйлдвэр шиг үлдэх болуу , эсвэл зах зээлийн шулах мөлжих ардичлалд колончилогдсон гүнзгий нүхтэй үлдэх л байх . 36 % , 64% гэдэг өөрийнхөө баялагаас юу ч хүртэхгүй гэсэн үг биздээ
Зочин 2023-03-13 66.181.191.39
Байгалийн нөхөн сэргээлт?????
zochin 2023-03-13 174.95.176.72
Reclamdaj baina.
Zochin 2023-03-13 184.151.190.5
ZA ORLOO. TETGEVER XEDEED NEMEGDEX YUM !!!
Зочин 2023-03-13 192.82.82.43
Оюун Эрдэнээ цахилгаан станцаа
Zochin 2023-03-13 184.151.190.5
ARD TUMEND XURTEELGUI IIM YUMYG XAAX XEREGTEI !!!
Зочин 2023-03-13 66.181.190.34
Энэ орд ерөнхийдөө 1 их наяд амд-ын орд юм…. Алт доод тал нь 10000тн байгаа… Энэ нь АНУ-гийн алтан запасын хагас… Үйлдвэр барьж сайн бна…. Гэхдээ мөнгө нь Монголоор дамжихгүй юм бол үүнийг ингэж ЗҮГЭЭР алдах эрх бидэнд бхгүй…. МБ ямар хоцрогдолтой учраас энүүгээр мөнгө дамжихгүй байгаа юм бэ…. Мөнгө дамжихгүй бол одоо 10-20 жил болход гол баялаг алтаа БОРОО голд шиг алдана гэсэн үг… Зарчмын юмыг ярьж байгаа юм шүү…. Нэг удаа хулгайч нарт алдаж болно, 2 удаа алдах эрх байхгүй…
Хотын уугуул иргэн 2023-03-13 150.129.141.210
худлаа хөөрцөглөх яах вэ. Монгол улсад ямар ашигтай юм бэ. Хамаг ашиг орлогоо шууд гадаадын банк руу шилжүүлдэг. Монголын талд мэдэгдэхгүй.
Зураач Лондон 2023-03-13 90.208.245.113
С.Баяр, С.Баярцогт, Ч.Сайнханбилэг нарт Монгол Улсын Хөдалмөрийн Баатар цол олгоно уу, эрхэм Ерөнхийлөгч өө!
Зочин 2023-03-13 103.26.194.155
баасан баасных нь үнэр одоо ч арилаагүй байна
Az 2023-03-13 12.0.118.110
Oyutolgoi company bolon Rio Tintod bayar hvrgey! Ene tusuld anhnaas n gar bie oroltsoj demjleg vzvvlsen bvh hvmvvst S.Bayar, Bayartsogt nart ontsgoilon bayar hvrgey! Gurabdagch ornii asar tom strategyiin horongo oruulaltiig tataj ediin zasgiin tusgaar togtnoloo hamgaalj yabah n hamgaas chuhal yum. medeej 2 horshiin horongo oruulaltiin balanceiig barih ba mon undur hogjiltei ornuudiin horongo oruulaltiig tatah asuudliig toriin bodlogoor demjih heregtei. Odoohondoo uul uurhaid l tvshigleh n zvitei
Зочин 2023-03-13 202.9.40.105
ГҮНИЙ УУРХАЙ ШИГЛАЛТАНД ОРУУЛСАН НЬ ЯАМАЙ ДАА. БИД АМЬДДАА ҮҮНИЙ ҮР ШИМИЙГ НЬ ХҮРТМЭЭР БАЙНА. ТАТВАРАА САЙН АВЧ ХАМТРАН АЖИЛЛАХ НЬ ЧУХАЛ. ЦААШДАА ИЙМ ГЭРЭЭ ХИЙХДЭЭ АНХААРЧ АЖИЛЛАНА БИЗ. МОНГОЛД ОЛОН ОЮУТОЛГОЙ БИЙ. МОНГОЛ УЛС ХӨРСӨН ДООРОО ИХ БАЯЛАГАТАЙ. ТҮҮНИЙГ ИРГЭН БҮР ТЭГШ ХҮРТЭХ ЁСТОЙ
Зочин 2023-03-13 202.126.89.44
Монголд юм хиивэл хэлмэгдэнэ. Баярцогт анх хииж Саиханбилэг эр зориг гарган Дубаид далд уурхаиг эхлүүлэх гэрээг хиисэн . Энэ 2-шанд нь Торны цаана суусан юу үнэн энэ үнэн.
Зочин 2023-03-13 103.26.194.155
зсс больж үз т1 гэрээний балгаар одоо ч бүрэн шиидэгдээгүй байна маш хүнд хохиролтой гэрээг одоо л нэг засах талдаа явж байна
Иргэн 2023-03-13 192.82.71.236
юу солиороод байгаа юм Баярцогтын ач гэх шиг улс орны баялагийг гадныханд өгөөд өөрсдөө баялагаа ашиглах эрхгүй болсныг харин УИХ гишүүн сайн хүүгийн Ганбаатар аварсан шүү тэр хүнд бүгдээрээ баярлах хэрэгтэй баярлалаа монголын ард түмний баялагийн төлөө ганцаараа маш их зүтгэсэнд баярлалаа
Зочин 2023-03-13 103.26.195.192
Еэ, чааваасаа!!
Баянаа 2023-03-13 66.181.161.71
Гүний уурхайг хөдөлгөж эхэлсэн Сайханбилэгт баярлалаа, тэрээр энэ эхлэлийг тавиагүй бол одоо ингээд үйлдвэрлэж эхлэхгүй байсан.
kkk 2023-03-13 192.82.89.102
Tegsnee baahan mungu s******n uu hudulguhuu tulval hench hudulgunu shude
Зочин 2023-03-13 202.126.90.124
ОТ ЗОГСВОЛ УЛНЫ МОЯА НАР УЛ ДЭЭРЭЭ УЛ БОЛНО. ОЮУТОЛГОЙ ТОЙ ДОТООДЫН МАШ ОЛОН КОМПАНИ ГЭРЭЭТЭЙ АЖИЛЛАДАГ. ГАНЦ ЖИШЭЭ: ЦАР ТАХЛЫН ҮЕД АВИА КОМПАНИУД ОТ ЧИГЛЭЛЭЭРЭЭ Л АМИА АРГАЦААЖ БАЙСАН ГЭЭД БОД.
Зочин 2023-03-13 202.126.88.137
TSAG HUGATSAA BUGDIIG HARUULNA. UNEN HUDAL UU GEDGIIG. UNEN BAIVAL UNEHEER SAIHAN L BNA. HUDAL BAIVAL DENDUU OROITSON BAIH BAIHAA DAA.
үнэн 2023-03-13 192.82.66.247
Баярцогтын эхлүүлсэн төсөл, шоронгоор монголчууд шагнасан. Энэ далд уурхайг эхлүүлсэн Сайханбилэг нутагтаа ирэх боломжгүй болгосон, Оюу Эрдэнэ попроостой. Элбэгдоржийн энэтхэгээс босгосон санхүүжилттэй нефтийн үйлдвэрт Хүүк попроод. МАН ыхан боол сэтгэхүйтэй болхоор шинэ юм сэтгэдэггүй, зүгээр л хүний хийсэн ажил дээр попордог азтай гарууд.
зочин 2023-03-13 66.181.178.217
Одоо Эрдэнэт хот шиг дэд бүтэцтэй, орон сууц, сургууль, цэцэрлэгтээ том хотыг байгуулах хэрэгтэй
Зочин 2023-03-13 202.55.191.130
Тэр дэмий. Социализмын үеийн загвар капиталист эдийн засагт тохирохгүй. Тэгээд ч усгүй газар ямар хот байх билээ. Үйлдвэрлэлд ашигладаг ус нь нуль давс байдаг.
Зочин 2023-03-13 150.129.141.209
дэлхийд 4 байна уу 40 байна уу хамаа алга бид 3 саяуулаа байж яагаад ядуугийн ядуу амьдарч бна вэ Хэрэвээ энэ орд Монголоос өөр оронд байсан бол тэр ороны хүмүүс хамгийн аз жаргслтай амар амгалан амьдрах байсан байх
Где тэнгэр заяат Моголчууд
Зочин 2023-03-13 202.126.90.57
ТЭНГЭР ЗАЯАТ ЧИНЬ ТЭР ДЭЭР СУУЧИХСАН АЛТ УХАЖ ГАРГАЖ ЗАРААД, ХҮҮХДЭЭ БОГД БОЛГООД ТУЙЛЖ БАЙНА АА. ЧИ УЛНЫХ ГЭДГЭЭ САНАЖ ЯВ. ЮУ Ч ОЛДОХГҮЙ
Зочин 2023-03-13 103.57.95.28
Ийм том бүтээн байгуулалтын гол ашиг нь одоо үед голдуу хэдэн цөөн баячуудын л гарт орно, Хэн ч чамайг зүгээр тэжээхгүй, Хөлсийг чинь дуслуулж чадлыг чинь шавхаж байж хэдэн бор юм олгоно, Зах зээлийн зарчим нь энэ,
Зочин 2023-03-13 90.193.251.156
моголчууд нь хаа байгааг мэдэхгүй ээ! МОНГОЛЧУУД нь эх нутагтаа аз жаргал мөрөөдөөд түүгээрээ голоо зогоогоод байж байна
Зочин 2023-03-13 202.126.89.5
1300 км ийн гүнээс гэв үү
алдаагаа зас 2023-03-13 66.181.166.134
1300 км гүнээс гэнэ үү? мулгуу тэнэгийн туйл болсон гарууд энэ сайтад ажилладаг бх?
Зочин 2023-03-13 202.179.21.196
Өөрсдөө юу ч хийж чаддаггүй, бусдын амжилт нэр хүндийг гутаан доромжилдог, нийгмийн хог шаар болсон, ажилгүй золбингуудын бичсэн сэтгэгдэл гээчийг яагаад оруулдаг юм бэ? Энд л гэхэд учир утгагүй, Галзуу солиовой хүний өдрийн тэмдэглэл шиг атаархаж хорссон, Эх орны бүтээн байгуулалтыг үгүйсгэн харлуулсан олон бичлэг байх юм.
bodit barimt shuu 2023-03-13 192.82.74.199
Uuchlaarai hunii hiij uteesen ajliig harluulah burtoo harluulaad hanahgui shorond hiij shond ulguj baigaad hiisen bumeesen deer ni her udaan togloj naadahiig l harah uldev. S.Bayar bid iim tom tusul deer ajlaj baisan turshilaga baihgui ee. Tsaashdaa aldaa onoog ni denselj zasaj saijruulaad ayvaarai gej zahiad eruul mendiin shaltgaanaar ajlaa tsaash urgeljluuleh bolomjgui tuhaigaa medegdeed Su.Batboldod nam,turiin ajlaa ugch baisniig tod sanaj baina aa
Зочин 2023-03-13 103.26.195.192
Монголчууд бид хөрсөн дорх их баялагаа өөрсдөө өөрийн техник, технологиор олборлон ашиглах боломж байхгүй учраас гадны оролцоо шаардах нь гарцаагүй. Тэхээр хэнтэй хамтрах нь дээр вэ гэдэг л сонголт бидэнд тулгардаг. Эдүгээ Оюу толгойд хэрэглэж байгаа өндөр техноги нь ОХУ болон БНХАУ-ын алинд ч байхгүй!! 2-рт, Оростой хамтрах гэхээр технологи нь хоцрогдмол, мөн "Эрдэнэт" шиг эхний 20 жил ашиг хүртэхгүй харин ч өр төлөх болно!!! Хятадтай гэхээр монголчууд алергитай!!
Зочин 2023-03-13 202.55.191.130
Худалдан авагч нь Хятад болохоор олборлогч нь Хятадаас өөр улс байх хэрэгтэй. Тэгж байж бодит үнэ тогтоно. Хэрвээ хамтарвал барууны улстай хамтарсан уурхай л байх нь хамгийн зөв сонголт.
bodit barimt shuu 2023-03-13 192.82.74.199
Erdenemiig20 jil ashig uguugui /m bish ee. Manai mungugui Oros munguu gargaj baiguulah;aa bur ij burneer ni oron suuts, emneleg.tsesterleg ,soeliin ordonudaldaa geed dutuu yumguinj burneer baiguulsaan muulah yum baigui ee.Tuhailval hivs,suunii uildver, modnii aj ahui geed hund,hungun uildveriin hot tsogtslooson tuuhtei. tuuhee medehgui hudlaa tsetserhej umnuh ueiinhee hiij buteesniig uguisgeed zogsohgui harluulj baigaad huvichlal neriin door uneguiduulj abaad hurungujsuun.Zarim ni nuraaj balalav
Зочин 2023-03-13 103.57.94.117
Түй ч ажил хийгээгүй хийж ч чадахгүй никчёмный ЕС кккк
Зочин 2023-03-13 103.57.95.228
Данх зайлаарай
Овилгагүй хүнд төрийн жолоог бүү атгуувал 2023-03-13 192.82.74.199
Dank dandaa hudlaa popdono shuu.kkk Ali nodnin l gunii uurhaig neej anhnii teselgeeg erunhii said hiilee geed l popdson bizdee.
SSS 2023-03-13 192.82.92.153
өмнийн говийн оргүй хоосон талбайгаас өнөөдрийг бүтээлцсэн уурхайчид, инженер техникийн ажилчиддаа гүний уурхайн олборлолт эхэлж байгаа түүхэн өдрийн баярын мэнд хүргэе.
Жинхэнэ Алт, мөнгө, зэс, молибден, гм дүүрэн баялагтай орд л доо ЗӨВ ярина уу
Иргэн 2023-03-13 103.161.242.159
Аливаа зүйлийн 50 хувь нь эхлэл байдаг. Санжийн Баяр энэ ажлыг зориглон эхлүүлсны хүчинд энэ уурхай өнөөдөр бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэж байна даа. Үүгээрээ энэ хүн гавьяатай шүү.
Зочин 2023-03-13 103.57.94.117
Баярцогтын төсөл
Зочин 2023-03-13 103.229.122.253
Мэдрэлтээд л алгаа ташаад байдаг, монголчуудад ямар ашиг өгөх тухай юу бичсэн бна та минь ээ?
Зочин 2023-03-13 202.55.191.130
Уул уурхай чинь хэмжээ хязгаартай эд. Сая ковидын үеэр Эрдэнэт үйлдвэр УБ-ын иргэдийн тогны мөнгийг л даах хэмжээний уурхай гэдэг нь тодорхой болсон. Таван толгойн уурхай түлшний мөнгийг нь даагаад л таарсан. Баялгаа ашиглаад ажил хийхгүй амьдарна гэдгээ л больчих.
Зочин 2023-03-13 202.126.90.52
оюунэрдэнэ даргын илтгэлээс харахад ард түмэнд сохор зоос ч оногдохгүй гэж ойлголоо.
зочин 2023-03-13 202.21.119.242
Сайханбилэг ерөнхий сайдын хийсэн гавъяа юмдаа.
Зочин 2023-03-13 103.57.95.28
Сайханбилгийн хийсэн гайг саяхан асар их хүч хөдөлмөр гаргаж хэлцэл маргаан үүсгэж байж бага ч гэсэн залруулсан, Монголд ногдох ашгийг нь ахиулж, өрнөөс салгасан гээ биз дээ, Нэгэнт асар их зээл авч эхэлсэн ажил тул монголд ногдох ашиг бага ч үргэлжлүүлэхээс өөр аргагүй байдалд орсон юм биш үү, Ийм л юм яригдаад байсан,Гэтэл одоо яагаад гавьяа болоод эхлэв, Энэ байдлаар бол ардчилагчдын хийсэн бүх луйвар мөд бүгд гавьяа болж хувирах нь ээ,Луйварчид өнөө үед энгэж ажилладаг ажээ
Зочин 2023-03-13 202.55.191.130
Үгүй дээ. Зэсийн үнэ өссөн нь л бидэнд боломж болж, цаг хугацаа нь тэгж таарсан юм.
Зочин 2023-03-13 192.82.66.247
МАЛ
зочин 2023-03-13 202.21.100.210
1300 км гүн гэдэг чинь бараг дэлхийн нөгөө талаар гараад ирэх нь дээ
Zochin 2023-03-13 202.126.90.127
Уул нь далд уурхай гэдэг. Энэ Оюу толгойнхон гүний уурхай гэсэн хачин нэр томъёо шинээр гаргасныг сэтгүүлчид мэдэхгүй сэвээд байх юмаа.
Зочин 2023-03-13 66.181.187.19
АРД ТҮМЭНД БОДИТ ҮР ӨГӨӨЖ НЬ ИРЭХ БОЛТУГАЙ!
Зочин 2023-03-13 202.21.108.56
HENTIIN ZOLBIN GOLOGOO HOL YAVJ HUTSAARAAI 30 HOTOD ORJ IRSN ORKOOO
Зочин 2023-03-13 103.161.242.254
Оюун-Эрдэнэ амалж гарч ирснээ мартаа юу? 2.3 тэрбум USD чинь маш жижигхэн хэсэг нь. Удахгүй баялгийг маань дуусгах нь байна. Баярласан царайг нь харахад энэ Ерөнхий сайд Канадын талд ажиллаж байгаагаас зайлахгүй. Ийм ч монгол төрийн зүтгэлтэн байх гэж? Эх орныхоо төлөө амиа өргөгсдийн сүнс энэ эрхэм, бусад дагалдагчдыг нь тамд аваачих болтугай.
Зочин 2023-03-13 202.179.21.196
Юуны өмнө геологичид, хайгуулчдын олон жилийн хээрийн судалгааны ажлын үр дүн гэдгийг Л.Оюун-Эрдэнэ ухааран ойлгодоггүй юм байна. Геологичдын майхан байсан газар уурхай нээгдэж, хот суурин сүндэрлэдэг.
Зочин 2023-03-13 192.82.80.92
цалин, тэтгэвэр, халамжийн мөнгөө нэмээчээ Данкаа!!! хөдөлмөрийн чадваргүй грүпт байдаг хүн 280к аар сар амьдрах уу
Зочин 2023-03-13 220.245.20.38
Оюутолгойг хөдөлгөснийх нь төлөө Санжийн Баяр, Сангажавын Баярцогт хоёрт хөшөө босгох өдөр ирэх болно.
Зочин 2023-03-13 103.57.94.117
браво
Зочин 2023-03-13 103.57.95.228
Эрчим хүчээр хангах ёстой Тавантолгойн цахилгаан станцын ажлыг гацаанд оруулсан хүн нь ч.Хүрэлбаатар бас энэ Данх 2 шүү. Цаг нь болохоор бүгдийг ил гаргах болно
Зочин 2023-03-13 202.131.225.197
ЕС Баяр, СС Баярцогт нарын ач.
Зочин 2023-03-13 202.131.225.197
Жонхуу сураггүй байсан нь зол завшаан.
Зочин 2023-03-13 103.161.242.254
Оюун-Эрдэнэ амалж гарч ирснээ мартаа юу? 2.3 тэрбум USD чинь маш жижигхэн хэсэг нь. Удахгүй баялгийг маань дуусгах нь байна. Баярласан царайг нь харахад энэ Ерөнхий сайд Канадын талд ажиллаж байгаагаас зайлахгүй. Ийм ч монгол төрийн зүтгэлтэн байх гэж? Эх орныхоо төлөө амиа өргөгсдийн сүнс энэ эрхэм, бусад дагалдагчдыг нь тамд аваачих болтугай.
Зочин 2023-03-13 103.26.193.11
Ухаангүй, боловсролгүй, хөөрүү өвчтэй Хагархай Данхын дэмжлэгтэй бүр их дээрэм эхэллээ дээ…
Зочин 2023-03-13 220.245.20.38
Баярцогт Баяр нарт баярлалаа
Зочин 2023-03-13 124.158.107.35
1265 км доошоо яваад бараг нөгөө талаар нь гараад ирэхийн бишүү
Зочин 2023-03-13 124.158.107.35
яаж монгол улс энэ төслөөс дэлхийн жишигт хүрэх ашиг хүртэж чадах вэ гэдэг л сонин байан
Зочин 2023-03-13 202.55.188.83
далд уурхайн бүтээн байгуулалтыг дахин эхлүүлсэн хүн бол Сайханбилэг. энэ данхан толгойтой гачигаарт түй ч падгүй
Зочин 2023-03-13 192.82.64.248
бахрахмаар сайхан болов ч энэ ажлыг эхлүүлсний төлөө баахан хүн шоронд орсныг бодхоор ерөөсөө ойлгохгүй юм даа,
12 2023-03-13 202.5.202.21
1265 км биш 1265 м шүү хоосон толгойтой сэтгүүлч ээ
Эрдэмтэн 2023-03-13 64.119.20.211
1265 км ээс хүдэр олборлоно
баяжсал нь
ч гэх шиг яасан ч их алдаатай бичдэг юм бэ
Зочин 2023-03-13 192.82.65.172
S.BAYARD MONGOLCHUUD BAYARALAARAI.
Оюутолгойн далд уурхайн төсөл Монголчуудад өгөөжөө өгөх болтугай. 2023-03-13 192.82.90.217
Баяр хүргэе.
хэрэгт дуртай хүн 2023-03-13 192.82.87.78
нэг хүн явж байгаад өөрөөс нь холгүйхэн нэг зүйл болж байгааг харжээ. Тэгээд хажууханд нь зогсож байсан хүн дээр очоод тэнд юу болоод байгаа юум бол гэж асуув. нөгөө хүн нь мэдэхгүй ээ түрүүнээс хойш баахан хүмүүс бөөгнөөд л байна гэж хариулав. үүнийг сонсоод л тийшээ хар хурдаараа гүйв.
Хүний юм хүнийх л байдаг 2023-03-13 202.21.108.43
Андуураад ба ЕС! Rio Tinto эзэн нь шт
Уншигч 2023-03-13 64.119.21.98
нэгч гэсэн ажил эхлүүлж бгаа нь их юмдаа одоо 5р цах станцаа эхлүүлчихвэл өвөл болгон түгшүүртэй амьдрахгүй байж болох юм бишүү есайд залуу хүн байж эрч хүчтэй зоригтой эхлүүл чалчих чинь дэндсэншүү
Зочин 2023-03-13 64.119.18.82
хамтын бүтээл биш бүтээн баЙГУЛАЛТ ДАНХАА. ЭНИЙГ ҮГ ХЭЛЭХЭЭР …..
Зочин 2023-03-13 64.119.18.82
нүдний шилээ зүүж яв. эргүү минь хөдөлмөр хамгаалал бол чамайг ерөнхий сайд эсэхэээс шалтгаалдаг зүйл биш
Зочин 2023-03-13 64.119.30.83
1265 км гүнээс яаж олборлолт явуулах гэж байгаа юм бол доо. Энэ сэтгүүлч нэртэй зөв бичиж чаддаггүй юмнууд худлаа шаахаа болиочээ.
судлаач 2023-03-13 202.131.251.130
Зөвхөн ардын намын бүтээл гээд хэлчихнэ байгаа даа. Хулгайч нар чинь гараа дүрчих вий дээ. Тэр эрдэнэс таван толгойн сонгон шалгаруулалт гээд шоу болсон гэсэн шүү. Шалгарсан хүнийг нь 3 сарын дараа өөр хүн томилно, түр ажилд орвол ор гэсэн гэнэлээ. Тэр гүйцэтгэх захирал бууны нохойгоо нэн даруй ажлаас нь халаарай. Олон нийтийг ингэж доромжилж болохгүй шүү. Амарбаясгалан гэдэг н**ш энэ талаар бөөн заваан хор найруулж байгаа гэсэн.
Киночин 2023-03-13 78.187.120.177
сонирхолтой нь одоо цагт аливаа ажлыг өмчлөх эзэн зөндөө болчихжээ. аливаа үйл хэрэг эхэлсэн цаг үетэй байдаг. хэзээд хамт олны бүтээл байдаг юм даа. өчүүхэн эрх ашгийн тэмцэл болчихгүй бол манайд бүх боломж байгаа.