Хагас сая израиль хүн шүүхийн шинэчлэлийг эсэргүүцэж байна

Хуучирсан мэдээ: 2023.03.13-нд нийтлэгдсэн

Хагас сая израиль хүн шүүхийн шинэчлэлийг эсэргүүцэж байна

Хагас сая израиль хүн шүүхийн шинэчлэлийг эсэргүүцэж байна

Изралийн засгийн газар шүүхийн тогтолцоог шинэчлэх төлөвлөгөө гаргаад хэдэн сар өнгөрч байна. Тэгвэл уг төлөвлөгөөг эсэргүүцэн хагас сая израиль хүн 10 долоо хоног дараалан жагсч байна. Жагсагчдын бараг тал хувь нь буюу 240 мянга орчим хүн Тел-Авив хотод цугларчээ. Иерусалимд хэдэн зуун жагсагч ерөнхийлөгч Исаак Херцогийн гэрийн өмнө цугласан байна. Тэд "Израильчууд дарангуйлалд орохгүй" гэх мэт уриа лоозон барьжээ.

Израиль улс нь есөн сая гаруй хүн амтай. Тиймээс дээрх тоо зөв бол нийт хүн амын таван хувь нь шинэчлэлийг эсэргүүцэж байгаа аж. "Санал болгож буй багц хуулиуд батлагдвал Израиль улс ардчилсан улс байхаа болино" гэж эсэргүүцлийн жагсаалын удирдагч Шикма Бресслер хэллээ.

Шүүхийн тогтолцоог шинэчлэх нь Израилийн шүүхийг сулруулж, бусад салбарыг хянах засгийн газрын чадавхийг алдагдуулна гэж жагсагчид үзэж байна. Хэрвээ шүүхийн тогтолцоо шинэчлэгдвэл Израилийн парламент Дээд шүүхийн шийдвэрийг энгийн олонхийн саналаар хүчингүй болгох эрхтэй болох юм. Мөн шүүгчдийг нэр дэвшүүлэх эрхийг Засгийн газарт олгоно. Жагсагчид ерөнхий сайд Беньямин Нетаньяхуг өөрт тулгараад байгаа авлигын хэргээс мултрахын тулд шүүхийн хууль тогтоомжийг өөрчлөхөөр хичээсэн гэж буруутгав.

Израилийн Ардчиллын хүрээлэн өнгөрсөн сард иргэдийн дунд санал асуулга явуулсан. Иргэдийн 66 хувь нь Дээд шүүх Израилийн үндсэн хуулиудтай нийцэхгүй байгаа хуулийг цуцлах эрхтэй байх ёстой гэж үзсэн.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж