Малын сэг зэмээр дүүрсэн хөдөөд их цэвэрлэгээ хэрэгтэй байна

Хуучирсан мэдээ: 2023.03.13-нд нийтлэгдсэн

Малын сэг зэмээр дүүрсэн хөдөөд их цэвэрлэгээ хэрэгтэй байна

Малын сэг зэмээр дүүрсэн хөдөөд их цэвэрлэгээ хэрэгтэй байна

Хөдөөд их цэвэрлэгээ хийхгүй бол тал нутаг малын сэг зэм, хогоор дүүрч, агаар, орчин бохирдуулан, халдварт өвчин ч дэгдээж болзошгүй нөхцөл байдал угтаж буйг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын гэнэтийн шалгалтаар ил болов.

Тодруулбал, Ховд аймаг дахь Хар-Ус нуурын байгалийн цогцолбор газарт хамаарах Агваш арлын орчим малын сэг зэмээр дүүрч хуримтлагдсаар хогон овоо босоод байсныг нутгийн ард иргэд, байгаль хамгаалагч нар хамтран цэвэрлэжээ.  Нийтдээ 23 машин буюу 70 тонн хог хаягдлыг сумын төвлөрсөн хогийн цэг рүү зөөвөрлөж, Агваш арлыг бохирдлоос салгасан байна.

Мөн Буянт сумынхан малын сэг зэм, хог хаягдлыг цэвэрлэхэд 8 тонн орчим хог гарчээ.

Өнгөрсөн жил баруун таван аймгийн нэг болох Ховд аймагт зуншлага тааруу байснаас өнөө жил хаваржилт хүндэрч, мал ихээр хорогдох болсон аж. Малчид малын сэг зэмийг гуу жалга  дагуулан овоолон хаяж байгаа тул сум орон нутгийн удирдлагууд анхаарч, урьдчилан сэргийлэх ажлыг хийх шаардлагатай болоод буй юм байна.

Малын сэг зэм, хог хаягдал хаа сайгүй байгаа нь энэхүү шалгалтаар тодорхой болсон. Тухайлбал, Өвөрхангай аймгийн Хархорин сумын отоглох цэг ийн хогийн цэг болж хувирсан байгаа бол нийслэлийн баруун хэсэг буюу Эмээлт захын ойр орчим мөн л малын сэг зэмээр дүүрч, хогон овоо босоод буй юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж