Хойд Солонгос улс шумбагч онгоцноос пуужин харвав

Хуучирсан мэдээ: 2023.03.13-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос улс шумбагч онгоцноос пуужин харвав

Хойд Солонгос улс шумбагч онгоцноос пуужин харвав

Хойд Солонгос өчигдөр /2023.03.12/ зүүн эрэг орчимд байрласан шумбагч онгоцноос хоёр пуужин харважээ. "KCNA" агентлагт мэдээлснээр Ням гаригийн өглөө Япон тэнгис буюу солонгосчуудын нэрлэдгээр Зүүн тэнгист байрласан "8.24 Yongung" шумбагч онгоцноос пуужингуудыг харвасан байна. Тус улс 2016 онд шумбагч онгоцноос анх удаа баллистик пуужин хөөргөхдөө мөн "8.24 Yongung"-ийг ашиглаж байсан.

АНУ, Өмнөд Солонгос улсууд өнөөдөр хамтарсан цэргийн сургуулилтаа эхлүүлж буй. "Эрх чөлөөний бамбай" нэртэй тус сургуулилалт 11 хоног үргэлжилнэ. БНАСАУ  холбоотнуудын сургуулилтын эсрэг хамгийн хатуу арга хэмжээ авч буй нь энэ гэж "KCNA" агентлаг мэдээлэв. Цаашид ч энэ сургуулилалтын үеэр Хойд Солонгосын хариу үйлдэл ширүүсч магадгүй байна. Пуужингууд 1500 км/цаг хурдтайгаар ойролцоогоор нэг цаг ниссэн бөгөөд байг онохоосоо өмнө агаарт наймын тоог дүрсэлж, үзүүлбэр үзүүлжээ. Хойд Солонгос улс өнгөрсөн Пүрэв гаригт мөн Шар тэнгис рүү ойрын тусгалтай зургаан пуужин харвасан.

Энэ удаагийн АНУ, Өмнөд Солонгосын цэргийн сургуулилалт нь 2017 оноос хойших хамгийн том сургуулилалт болох төлөвтэй байна. Харин Умардын пуужингийн туршилт 2023 он гарсаар харьцангуй удааширсан ч Солонгосын хойгт хурцадмал байдал үргэлжилсээр байна.

"Хойд Солонгос улс холбоотнуудын хамтарсан сургуулилалтаас гадна БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сук Ёл, Японы ерөнхий сайд Фүмио Кишида, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден нарын дээд хэмжээний уулзалтад түрэмгий хариу үйлдэл үзүүлэхэд бэлэн байгаа. Ким Жон Ун илүү алсын тусгалтай пуужин харвах тушаал өгөөд зогсохгүй тагнуулын хиймэл дагуул хөөргөхийг оролдож, цөмийн туршилт ч хийж магадгүй" гэж Сөүлийн Евха эмэгтэйчүүдийн их сургуулийн профессор Лейф Эрик Исли хэллээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж