Оскарын шагнал гардуулах ёслолын онцлох мөчүүд

Хуучирсан мэдээ: 2023.03.13-нд нийтлэгдсэн

Оскарын шагнал гардуулах ёслолын онцлох мөчүүд

Оскарын шагнал гардуулах ёслолын онцлох мөчүүд

95 дахь удаагийн Академийн шагнал гардуулах ёслол Лос Анжелесийн Долби театрт эхэллээ. Энэ удаагийн Оскарын наадам 62 жилийн уламжлалаа эвдэж, час улаан бус оргилуун дарсны өнгөтэй хивсэн дээгүүр зочидоо алхуулав. Шоуны хөтлөгч Жимми Киммел хивсний өнгө өөрчлөгдсөн тухай ярихдаа өнгөрсөн жилийн Уилл Смитийн дэггүйтлийн тухай дурсчээ. “Улаан биш оргилуун дарсны өнгөтэй хивсэн дээгүүр алхуулах энэ шийдвэр нь бид энэ жил цус урсгахгүй гэдэгт хэчнээн итгэлтэй байгааг харуулна” гэж хошигносон байна.

Шилдэг кино номинацид нэр дэвшиж буй кинонуудын үргэлжлэх дундаж хугацаа 144 минут буюу харьцангуй урт хугацаатай байна. Тодруулбал, тус номинацид нэр дэвшсэн “Women talking” кино 104 минут үргэлжилж байгаа бол хамгийн удаан үргэлжилдэг кино нь “Avatar”-ын шинэ анги юм. “Аватар: Усны зам” 192 минут үргэлжилдэг тул “BBC” агентлаг тус киног үзэгчдийн давсагны хэмжээг сорьдог кино гэж тодорхойлжээ.

Хамгийн олон жилийн завсарлагатай Оскарт нэр дэвшсэн жүжигчнээр Жудд Хирш тодорчээ. Тэрбээр 41 жилийн зайтай шилдэг туслах дүр номинацид нэр дэвшиж, рекорд тогтоов.

Энэ жилийн наадмын сонирхол татсан үзүүлбэрийн эзэн бол Лэди Гага байлаа. Тэрбээр нээлтийн үеэр “Versace” брэндийн хар даашинзаар гоёж, нүүрээ будсан байсан боловч тайзнаа дуулахдаа ямар ч будаггүй, энгийн хар подволк, уранхай жинс, “Converse” кэттэй гарчээ.

Мөн дуучин Рианнагийн “Black Panther: Wakanda Forever” киноны дуу “Lift me up” Шилдэг дуу төрөлд нэр дэвшжээ. Рианна 2016 онд хамгийн сүүлийн цомогоо гаргаснаас хойших анхны соло уран бүтээл нь “Lift me up” юм.

Шилдэг баримтат кино төрөлд таван кино нэр дэвшсэн бөгөөд ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйгийн тухай өгүүлэх “Навальный” кино Оскарын эзэн болов. Тус киног 2022 онд найруулагч Даниел Рохер найруулсан бөгөөд Алексей Навальный болон түүний хордсонтой холбоотой үйл явдлууд гардаг.

Жүжигчин Зое Салдана тус бүр нь хоёр тэрбум ам.доллараас илүү ашиг олсон дөрвөн өөр кинонд нэр дэвшсэн хамгийн анхны жүжигчин боллоо. Тэрбээр энэ жил “Аватар: Усны зам” киногоор нэр дэвшихээсээ өмнө “Аватар”-ын анхны анги болон “Авенжерс”-ын хоёр цувралаар нэр дэвшиж байжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж