Нээлттэй ажлын байрны зар

Хуучирсан мэдээ: 2023.03.13-нд нийтлэгдсэн

Нээлттэй ажлын байрны зар

Нээлттэй ажлын байрны зар

МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН

(МОНГОЛЫН МСС)

 

Дуусах цаг, огноо: 2023 оны 3 дугаар сарын 17-ны 17.00 цаг

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН ТУСЛАХ

Гүйцэтгэх захирлын туслах нь Гүйцэтгэх захирлын ажлын урсгал, хуваарь, харилцаа холбоог зохион байгуулах ажлыг хариуцна. Энэхүү ажлын байр нь нээлттэй харилцаа холбоо, мэдээлэл солилцоог бий болгож, нууцлалын журмыг баримтлан Гүйцэтгэх захирлын өдөр тутмын ажилд дэмжлэг үзүүлэн ажиллана.

Үндсэн ажил үүрэг

  • Өдөр тутмын уулзалт, хуваарь болон холбогдох материалыг ач холбогдлыг харгалзаж Гүйцэтгэх захиралд танилцуулах, үр дүнтэй ажлын урсгалыг бий болгох.
  • Гүйцэтгэх захирал болон Монголын МСС-ын бусад баг, нэгжүүдийн хоорондын мэдээллийн урсгал, хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх.
  • Гүйцэтгэх захирлаар батлуулах санал, хүсэлт, төлөвлөгөө болон бусад баримт бичиг тогтсон загвар, стандартын дагуу боловсруулсан эсэхэд хяналт тавих
  • Ажлын хуваарь, хүлээлгэж өгөх баримт бичгийг бүртгэх, танилцуулах, хариу арга хэмжээг цаг тухайд нь авсан эсэхийг нягтлах,
  • Хурал бүрийн дараа тэмдэглэл гарч, оролцогсдод тараагдсан эсэх мөн хурлаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтэд хяналт тавих.
  • Компакт гэрээтэй холбоотой бүхий л баримт бичгүүд, мэдээллийг журмын дагуу хадгалж, архивлах
  • Байгууллагын архивын системийг хариуцан ажиллах.
  • Шаардлагатай бусад үүрэг даалгаврыг гүйцэтгэх

Шалгуур үзүүлэлт

Боловсрол:

  • Бизнесийн удирдлага, менежмент, байгууллагын хөгжил болон ижил төстэй бусад чиглэлээр бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй

Ажлын туршлага:

  • Хэмжээ, чиг үүргийн хувьд ижил төстэй байгууллага, газар, нэгжийн удирдах албан тушаалтны туслах буюу нарийн бичгээр дор хаяж 3 жил ажиллаж, захиргааны дэмжлэг үзүүлж байсан туршлагатай.
  • Албан байгууллага, оффисын өдөр тутмын үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж байсан бодит туршлагатай.

Хэлний мэдлэг:

  • Монгол, англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай (англи хэлний ILR Level 4 буюу түүнээс дээш чадвартай) байх.

АЖЛЫН БАЙРАНД ХАМААРАХ ҮНДСЭН УР ЧАДВАР:

  • Зохион байгуулалт сайтай, үр дүнг чухалчилсан хандлагатай бөгөөд Компакт гэрээний стратеги, зорилтуудыг ажлын тодорхой төлөвлөгөө болгон буулгах.
  • Нэгдмэл зорилгын төлөө багийн бусад гишүүдтэй уялдаа холбоотойгоор нягт хамтран ажиллаж, холбогдох талуудтай итгэлтэй, түншийн харилцаа тогтоох.
  • Болзошгүй сорилтуудыг урьдчилан харж, оновчтой шийдэл санал болгох.
  • Нарийн мэргэжлийн асуудлаар монгол, англи хэл дээр хэлэлцээ хийх.
  • Microsoft Office болон ажлын байр тус бүрд хамаарах мэргэжлийн программ хангамжийг сайтар эзэмшсэн.
  • Цаг үеийн асуудлуудыг шуурхай ойлгож, мэдээлэлд суурилсан шийдвэр гаргах.
  • Ачаалал даах, ажлаа үр дүнтэйгээр зохион байгуулж, төлөвлөх.
  • Өөрийн болон бусдын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай мэдээлэл, тоо баримтыг боловсруулан дүн шинжилгээ хийж, шийдвэр гаргах.

ХОЛБОГДОХ ХАЯГ:

Англи хэл дээрх намтар (Curriculum Vitae), ажил горилох тухай захидал (“Cover Letter”), дипломын хуулбар болон шаардлагатай гэж үзсэн бусад материалыг hr@mca-mongolia.gov.mn э-шуудангаар ирүүлнэ. (АЖЛЫН БАЙРНЫ НЭРИЙГ ТОДОТГОНО).

Зөвхөн эхний шатны шалгаруулалтад тэнцсэн хүмүүстэй холбогдоно.

Сонгон шалгаруулалтын талаарх мэдээллийг ажлын цагаар 7711-1710 утсаар авна уу.

Сонгон шалгаруулалтын аливаа (өргөдөл гаргах, ярилцлагад орох, тайлан боловсруулах, сургалтад хамрагдах зэрэг) шатанд Монголын МСС болон түүний аливаа төлөөлөлд хураамж, төлбөр төлөхгүй болно.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж