Боловсролын багц хуулийн төслийг 2021 онд Монгол Улсын их хуралд өргөн барьсан. Үүнтэй холбоотойгоор Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг энэ хаврын чуулганаар хэлэлцэх тов гараад буй. Уг хуулийн төслийг баталснаар сургуулиудын чанарын ялгаа арилах, дүнгийн тогтолцоог халах, ахиц амжилтын үнэлгээг нэвтрүүлэх, боловсролын удирдлагын тогтолцоог улс төрөөс хамааралгүй болгох зэрэг өөрчлөлт гарна гэдгийг салбарын сайд нь хэлж буй. Энэ талаар салбарын багш, судлаачдын байр суурийг хүргэж байна.
"ГЕРМАНД БАГА АНГИЙН ХҮҮХДҮҮДЭД ОГТ ДҮН ТАВЬДАГГҮЙ"
Герман улсын Кемниц хотын Техникийн их сургуулийн зочин профессор, эрдэмтэн судлаач Т.Уранчимэг:
-Ер нь сурагчдад дүн тавих нь маш эмзэг сэтгэлгээ төрүүлдэг. Тэр утгаараа Германд бага ангийн хүүхдүүдэд огт дүн тавьдаггүй. Харин дунд ангиас эхлэн сурагчдад дүн тавьдаг. Дүн гэдэг нь хэмжих нэгж учраас бас байх ёстой. Гэхдээ нэг онцлог нь хүүхдийн дүнг тухайн хүүхдэд л хэлдэг. Хэзээ ч анги нийтийн дунд дүнг зарлаж, хэлдэггүй. Ангид нь ялгаварлан гадуурхалт үүснэ гэдэг байдлаар өөрт нь дүнг нь хэлдэг. Таны жин, өндөр, арьсны өнгө, асуудал шиг дүн хувийн асуудал. Тэр утгаараа Европын улсууд дүнг ахлах, дунд ангиас эхлэн тавьдаг.
Дани улс бол бүх шатны боловсролд дүн тавихгүйгээр ур чадвараар нь ажиглалтын үндсэн дээр үнэлдэг тогтолцоотой. Энэ системийг Монголд хэрэгжүүлэх бүрэн боломжтой.
Ялангуяа бага ангийн сурагчдад дүн тавихгүй байхыг дэмжиж байна. Монголд ерөнхий боловсролын улсын, хувийн сургууль төлбөрийн хувьд эрс ялгаатай. Хөтөлбөрийн хувьд зарим нь нэгдүгээр ангиас нь гадаад хэл, математикийн гүнзгийрүүлсэн сургалт ордог. Тэрийг эцэг эхчүүд маш сайн гэж ойлгодог. Би 30 гаруй жил боловсролын байгууллагад ажиллаж, хоёр гурван орны боловсролын системд суралцаж, ажилласан багш хүн. Энэ бол маш буруу. Хүүхэд тавдугаар анги хүртлээ монгол хэлээ сайн сурч, нэмэлт даалгавар авахгүйгээр нийгэмшиж, сурах нь чухал.
Сургуульд сурна гэдэг бол айх зүйл биш гэдгийг ойлгох ёстой. Тийм учраас ерөнхий боловсролын системд анхаараасай гэж бодож байна. Тэр олимпиад, уралдаан бол огт хэрэггүй. Тавдугаар ангийн хүүхэд шал шүргэсэн медальтай байх жишээтэй. Энэ бүхнийг яамнаас чиглэл өгч, бодлогоор зохицуулах ёстой.
"БАГШИЙГ ҮНЭЛЭХ ХАМГИЙН ҮНЭН ҮНЭЛГЭЭ БОЛ ХҮҮХДИЙН НҮД, ХАНДЛАГА ХОЁР ЮМ"
МУБИС-ийн Утга зохиолын тэнхимийн багш, доктор П.Нармандах:
-Үгээр, үйлдлээр, харцаар, биеийн хэлэмжээр гэх мэт олон арга гэж бий. Үнэлэхийн өмнө урамшуулах, зэмлэх, магтах, сайшаах, егөөдөх, дагуулах, үлгэрлэх байж болно шүү дээ. Монголчууд дээр үеэс аман үгээс илүүтэй биеийн хэлээр хүнийг сургаж хүмүүжүүлж байсан. Кембрижийн, Финландын гэх зэргээр гадны боловсрол сайн л гээд шуураад байдаг. Гэвч монголчууд өөрсдөө нүүдэлчдийн өнгө, амт шингэсэн уламжлалт боловсролын системтэй улс. Тэнд авах юм их бий. Үнэлж чадахгүй байгаа хандлагыг тэнд үнэлж чадаж байгаа. Хүүхдийг аль болох үг, үйлдлээр дэмжиж урамшуулж, магтаж, зэмлэж байгаа.
Үнэлгээ гэдэг зүйлийг болж өгвөл яс тооноос салгах нь чухал. Үнэлгээ нэг талаараа шалгалт тул энэ нь багш, сурагчдын сэтгэл зүйд асар их дарамт бий болгодог.
Багш сурагчаа шалгадаг бол багшийг яамнаас шалгадаг. Шалгалтын үр дүнд сургалтын чанар сайжирч байна уу гэвэл үгүй. Олимпиад болон ЭЕШ-д хүүхдүүд өндөр оноо авсан тохиолдолд багшийг шагнаж, алдаршуулдаг. Энэ тогтолцоо их буруу. Үүнээс шалтгаалж, багш нар өөрийн сайн гэсэн хүүхдүүдээ олимпиадад бэлдчихээд бусад хүүхдийн сургалтаа орхигдуулах муу үр нөлөө үүсээд байна.
Багшийг үнэлэх хамгийн үнэн үнэлгээ бол хүүхдийн нүд, хандлага хоёр юм. Тухайн ангийн бүх сурагч “Миний багш” гээд хүлээж авч байвал тэр сайн багш. Гэвч өнөөдөр олимпиад, ЭЕШ-д өндөр оноо авахуулсан багш сайн багш гэж сурталчилж, шагнаж урамшуулж бусдаас нь ялгаж байна. Энэ их буруу. Үр дүн нь сурагчаасаа татгалздаг багшийг төрүүлж байна. Тухайлбал, хүүхэд монгол хэлний хичээлээр ЭЕШ өгөх хүсэлтэй байсан ч багшийн зүгээс татгалзах тохиолдлууд байна. Учир нь ангийн амжилт, миний амжилтыг доош татна гэсэн үзэлтэй нь холбоотой.
Хүүхэд муу хэмээн дүгнүүлсэн ч дотроо байнга тэмцэж байдаг. Багш нар хоорондоо үнэлгээ, мундаг багш нэрийн төлөө өрсөлддөг болж. Сургалтын чанар, хүүхдийн чадварыг бодитоор үнэлж чаддаг багш цөөн болсон. Голлох шалтгаан нь боловсролын системийн гажуудалтай холбоотой.
"ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙН ҮНЭЛГЭЭНД НЭГДҮГЭЭР АНГИД ШИНЭЭР ЭЛСЭН СУРАЛЦАЖ БУЙ БҮХ СУРАГЧДЫГ ХАМРУУЛСАН"
Боловсролын үнэлгээний төвийн Үндэсний болон олон улсын үнэлгээний хэлтсийн дарга М.Гантуяа:
-Боловсролын үнэлгээний төвийн бүтэц, чиг үүрэг 2022 онд өөрчлөгдөж, системийн түвшинд үнэлгээ, судалгаа зохион байгуулдаг болсон. Энэ хүрээнд өнгөрсөн жилд сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсрол, мэргэжлийн боловсролын түвшинд томоохон үнэлгээ, судалгааг хийсэн. Тухайлбал, сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, түүний үр дүн болох хүүхдийн хөгжлийн үнэлгээг нэгдүгээр ангид шинээр элсэн суралцаж буй бүх сурагчдыг хамруулан зохион байгууллаа. Үнэлгээнд 2022-2023 онд шинээр ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн суралцсан 70 мянга гаруй суралцагч хамрагдсан.
Мөн сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын гүйцэтгэлийг үнэлж дүгнэх, улмаар сургалтын байгууллагын үнэлгээг зохион байгуулж байна. Энэхүү гүйцэтгэлийн үнэлгээнд 655 сургууль, 943 цэцэрлэгийн бүх багшийг хамруулж үр дүнг гурван кластер, зургаан индексээр гарган сургуулийн өмнөх боловсролын багш нарын 48 хувь, ЕБС-ийн нийт багш нарын 42 хувь, нь гүйцэтгэл, үр дүнгийн урамшуулал авч байна.
Судалгааны чиглэлээр хийсэн бас нэг томоохон судалгааг дурдвал Боловсролын чанарын үнэлгээний судалгаа байна. БСШУС-ын сайдын 2018 онд баталсан “Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн болон сургалтын чанарын үнэлгээний журам”-ын хүрээнд сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт ямар байна вэ гэдэг талаас нь үнэлдэг байсан бол 2022 оноос системийн түвшинд буюу оролт, үйл явц, гаралтын түвшинд чанарыг үнэлэх алхмыг тавьсан гэж хэлж болно.
Өөрөөр хэлбэл, боловсролын хуулийн зорилго болоод сургалтын хөтөлбөрт бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшсэн байх суралцагчийн чадамжийн хүрээг тодорхойлж түүнд нийцсэн асуудал шийдвэрлэх, мэдээлэлтэй ажиллах, боловсруулах, хамтран суралцах зэрэг ХХI зууны үндсэн ур чадваруудыг үнэлэх хэмжээний даалгавруудыг боловсруулж суралцагчдыг үнэлж эхэлснээрээ томоохон дэвшил болсон.
Боловсролын үнэлгээний төвөөс зохион байгуулж буй шалгалт, судалгаа, үнэлгээний зохион байгуулалт болон мэдээлэл цуглуулах, нэгтгэх, үр дүнг боловсруулан шинжилгээ хийж буй нь зохион байгуулалт, үнэлгээний арга хэрэгсэл боловсруулах, хэмжилт хийх зэрэг нь олон улсын түвшний байгууллагуудтай эн тэнцэхүйц хэмжээнд байдаг. Мөн байгууллагын хэмжээнд мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт, үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байна. Тэдгээрээс дурдвал, Кембрижийн их сургуулийн үнэлгээний чиглэлээр мэргэшсэн зөвлөх баг, Австралийн үнэлгээний байгууллага болон дотоодын их, дээд сургуулийн эрдэмтэн судлаач нар, мөн Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн зэрэг байгууллагууд хамтран ажиллаж байна.
Зочин 2023-03-13 203.98.76.4
Ер нь тгэд Гадаадад Сургууль төгсөх, Дотоодод сургууль төгсөх 2 нэх ялгаагүйдээ учир нь Ажил дээр ялгаа бараг л ажиглагддаггүй, байдгаараа чадахараа л ажлаа хийцгээдэг, Гадаадад төгсөхийн давуу тал бол Гадаад хэл л бйагаа. Ажил бол Гадаад, Дотоод Диплом бус Хувь Хүний Хариуцлага Сэтгэлзүйтэй л шууд холбоотой, Хүн бүр ажилдаа Эзэн байвал болох нь тэр, Бусад зүйлс багийн* хамтын ажиллагаанаас бий болдог. Гадаад хэл ч одоо хэдхэн жилийн дараа Хиймэл Оюун ухаан 200% шийдчихээр харагдаж байгаа .
Зочин 2023-03-13 202.126.90.124
Өөрсдөө сурагчдын өмнө хичээл зааж үзээгүй онолдсон амьтад.
Зочин 2023-03-13 64.119.23.173
хүүхдүүд ээ дэлгэцнээс өөр зүйл хийлгэлгүй залхуу хойрго болгох нь дээ. юу ч хийхгүй юун нийгэмших, Сургалтын чанар, хүүхдийн чадварыг бодитоор үнэлж чаддаг багш цөөн болсон. Голлох шалтгаан нь боловсролын системийн гажуудалтай холбоотой…..энэ ч сайн юм авчрахгүй гажуудал явуулга
Зочин 2023-03-13 66.181.177.248
Хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа гэж нэг сайхан үг байдаг даа. Эцэг эхчүүд та нар өөрийнхээ хүүхдэд нэг хичээл заагаад шүлэг цээжлүүлээд үзээрэй нэн ялангуяа өнөөдрийн оюутан хүүхдүүдэд ээ тэд юу ч ойлгох, тогоох чадвар маш сул байна. Даалгавар өгч байгаа нь өөрийг нь хөгжүүлэх , ойлгуулах мэдүүлэх гэсэн л үйлдэл. Даалгаваргүй дүнгүй бол багш нар амар,. шалгах гэж засах гэж ямар их цаг заваа зарцуулж байгааг ойлгох ухаан хайрла эн хүмүүст
Зочин 2023-03-13 202.9.40.144
Яг үнэн даалгавар хэт их өгч байна.Хүүхэд нийгэмших нь чухал .
хүннү 2023-03-13 103.254.123.145
Бид барууны дуурайж салбаганах хэрэггүй. Одоо 1-р ангийн хүүхдүүдийн дахлгавар тийм их биш. Хүүхэд хичээлээ тарж ирээд хоолоо идээд 1цаг чөлөөтэй байна дараа нь 1-1,30 цагийн хугацаанд даалгавраа хийнэ. Эцэг эхчүүд өөрснөө хүүхэддээ 1-1,30 цаг зарцуулахгүй байна. Яас хийгээд цаг гарга. Хүүхэд хийх юмгүйгээс л гар утас оролдож байна. СЭМҮТ-иын эмч нар хэлээд байна “бага насны хүүхэдүүд нойргүйтэх, нүд нь цавчлах, ядаргаанд лроод байна” гэж. Энэ юутай холбоотой вэ? гар утас шүү дээ.
Зочин 2023-03-13 66.181.187.143
Хэт сул тавибал боловсрол дорой, эрхийн тэнэг баахан хүүхэдтэй болно. Бие чилээхгүй сургана гэдэг улс орны ирээдүйг баллахаас өөр юмгүй…
reader 2023-03-13 202.21.127.164
1-р ангиас нь хүүхдийг СУРАХ ДУРГҮЙ БОЛГОЖ БАЙНА, Монголын боловсролын системын гажуудал!!! 12 жилйин хөтөлбөрт шилжжүлэхдээ 6 настай хүүхдийн бие сэтгэлийн онцлгийг огт харгалзаж үзэлгүй 10 жилийн хөтөлбөрөө зүгээр л сунгаад тавьчихсан!!! Сурах бичиг нь туйлын муу, багш нар нь ШАЛ ХУУЧНЫ сэтгэхүй, арга барилтай хэвээр!!! Үнэндээ гутарч бноо!
Зочин 2023-03-13 67.69.76.71
Манайх шиг цөөн хүн амтай улсад олон сая хүнтэй улсуудын туршлагыг хуулах хэрэг байна уу. Бид өөрсдийн онцлогтой. Хүн амаа мэдлэгтэй боловсролтой байлгая гэж байгаа бол хэт их биш түвшинд нь тохирсон гэрийн даалгавар байх ёстой. Хамгийн наад зах нь хүүхдүүд ачаалал даах чадвар сууна, сууж сурна. Америк, Канадад их сургуулийн ачааллаа даахгүй анхаарал төвлөрүүлэх болон нойргүйтүүлэх эм хэрэглэдэг оюутнуудыг харж байлаа. Ачаалал даадаг, цагаа хувиарлаад сурсан хэд нь зүгээр л сураад яваад байдаг.
Зочин 2023-03-13 202.126.90.83
Хэрэггүй оновчгүй хичээлүүд,хэт их даалгавар нь багш сурагчиддаа аргацаасан байдлын жишээ сургалт болж байгаа.Багш нь гэрийн бараа хардаггүй боолууд.
энхээ 2023-03-13 202.72.245.121
хүүхдүүд сургуульдаа дуртай явдаг багшдаа хайртай үүргээ ухамсарлах иргэн л болох хэрэгтэй. Даанч залхаан цээрлүүлэлт сургууль дээр явагддаг.
батмөнх 2023-03-13 202.72.245.121
даалгавраар дарж, дүн тавьдагаа л больчих хэрэгтэй. Хичээлийн хажуугаар дугуйлан секцэд явуулах гэхээр хөөрхий үнэндээ ядарч байна. Бас сургуулиуд янз бүрийн дугуйлан секцүүдээ бололцооны үнээр хямдхан хэрнээ чанартайгаар явуулмаар байна. Соёл хүмүүжлийн ажил их орхигдож байна. 6 наснаасаа л хуучных шиг хайрцаглагдсан нүд хуурсан, залхсан хүүхдүүд болгож хүмүүжүүлж байна манай багш нар. Багш нараа эхлээд маш сайн сургаач ээ. Цагаан цаас шиг хүүхдүүдийг хөдөөний хэдэн халтар багш нар алж бн
Зочин 2023-03-13 103.254.123.145
Харин ч 1-р ангийн даалгавар боломжийн юм бишүү.
Иргэн 2023-03-13 192.82.67.242
Яана даа гэмээр багш нар олон байна аа, яах вэ. Нэг л их даалгавраар дарна. Тэрийгээ шалгахгүй. 1-р ангийн хүүхдийг бүтэн хуудас бичүүлж байхаар 2 мөр сайхан , алдаагүй бичээд ирээрэй гэл дээ. Ямар мулгуу юмнууд багш болдог болчихсон юм бэ ?
Зочин 2023-03-13 64.119.18.146
Бүгд бишээ, гэхдээ зарим багш нар арай л хэцүү хүмүүс байх юм. Багш нар хөгжихгүй, сурахгүй байна, дээр нь чадвар муу, харилцаа муу гээд сөрөг зүйл их байна. Сургуулийн захирал нь бага ангийн багшаар 30 жилийн өмнө төгссөн сургууль ч байна. Дээд боловсролтой багш нарт ийм хүн юу хэлж чадах бол…
Зочин 2023-03-13 90.193.251.156
харин энэ бол буруу хандлага шүү. Иэр хүнмй 30 жилийн сурган хүмүүжүүлэх туршлага гэж их том юм бий
Зочин 2023-03-13 90.193.251.156
дан ганц их дээд сургууль төгссөнөөр бүх юм сайхан болчдог бол манай сүүлийн 30 жилд дээд сургууль төгссөн хүний тоогоороо дэлхийн тэргүүн хөгжилтэй улс аль хэдийн болчихоор боллоо . айл бүрийн хүүхдүүд бүгд дээд сургуульд сурч бүгд анкетууд дээрээ дээд боловсролтой гэж бөглөж байна.
Eej 2023-03-13 150.129.140.36
Geriin bolovsroliig huulindaa oruulj zuvshuurdug bolmoor bnaa
Зочин 2023-03-13 66.181.168.199
монгол багш нар өөрсдөө төлөвшөөгүй, өөрсдөө сууж сураагүй байдаг, тэгсэн ирнээ байнга сурагчдаа чадахгүйгээр нь, муугаар нь дуудсаар байгаад сурах дургүй болгодог. сурагчдаа байнга шүүлмжилсээр тэд хүүхдийн ирээдүйг, улс орны ирээдүйг баллаж байна.
монгол багш нар өөрсдөө төлөвшөөгүй, өөрсдөө сууж сураагүй байдаг, тэгсэн ирнээ байнга сурагчдаа чадахгүйгээр нь, муугаар нь дуудсаар байгаад сурах дургүй болгодог. сурагчдаа байнга шүүлмжилсээр тэд хүүхдийн ирээдүйг, улс орны ирээдүйг баллаж байн
Zochin 2023-03-13 64.119.25.107
Gadaad uls l gene 300 saya hun dotor tsaanaasaa suriii gsn ugugdultei durtai huuhduud ni uursduu suraad hicheegeed yavj bgaa. hangalttai bolovson huchin burdene. bid yaahiin bugdiig ni 1 tuvshind bailgana chi iluu yavahgui shuu olimpiad zohiohgui gene. ene huuhduud chin uur uuriin dur sonirholoor 1 ni emch, bagsh, injener , duuchin bujigchin sport tamirchin bolno. bugd l uursdiin chadvaraar hugjih yostoi. ternees bugd ijil bna olimpiad zohiohgui gd bhiin oilgohgui bna shu
дэмжиж байна 2023-03-13 192.82.65.180
ер нь эцэг эхийн хурал хэрэггүй. Хурлаас гарсан үр дүн гэвэл бага ангийн эцэг эхийн хооронд тэмцээн, зугаалга байнга зохионо. Тэгээд зугаалга, тэмцээнээр эцэг эхчүүд архидан согтуурч хүүхдүүдэдд болох болохгүй муу зүйлээр үлгэрлэдэг. бага ангийн хүүхэд эрхэлсэн, ухаалаг, хайр дүүрэн байхад болно. заавал зовоож байж бичиг үсэг сургадаг. эцэг эх нь ном заах гэж хамаг хараалаа хэлнэ. ангийн багш очоод хамаг муу үгээ бас хэлнэ. үр дүнд сургуульд дургуй хүмүүсийг өсгөнө.
хүннү 2023-03-13 202.55.188.91
Эцэг эхийн хурал байх ёстой. Сургууль багшийн зүгээс эцэг эхчүүдийг зугахл архид гээгүй. Эцэг эхчүүд өөрснөө л тийм ажлыг зохион байгуулдаг. Үүнд эцэг эхийн хурал буруугүй. Хүүхдийхээ сурлага хүмүүжилд та оролцох ёстой.
Зочин 2023-03-13 66.181.161.81
Huviin zarim surgul huhduud uimuleed hichelee oilgoogui ged neg hichelee heden odr davtdag,surah huhdig changaadagch,niit masaraa heneggyluid durtai bolohor tom yariadl zambragui,medehgui bj meddeg bdl bjl bga bga
Zochin 2023-03-13 66.181.161.81
Olon jil olon gazar bolovsrol ezmshshn bol nigemshih gej ugiig hund heregldgiig meddguil yum bn,Tim buduuleg,sun tavihguil bol uimuulser bgdl hichel surahgui,surah negnde tovogtei udaj bnshtei,omsoj zuusenne anhaarach,zavaaraad hural tsuglaan olon niitiin gazar zuv huvtsalchd tom yariach zz
Зочин 2023-03-13 202.9.40.159
бусад хүүхдэд дүн тавина уу яана хамаа алга бүгд нэг жигд болгох хэрэгтэй л байдаг юм байлгүй. Харин хүүхдэдээ анхаарал тавьдаг хариуцлагатай эцэг эхчүүд, сурах, өсөж дэвших сонирхолтой хүүхдүүдийн эрхийг хааж чи энэнээс ихийг сурч болохгүй гэж хааж болохгүй. Дүн, олимпиад бол жижиг ч гэсэн зорилго. зорилгодоо хүрэхийн тулд тэмүүлж, хичээж хөдөлмөрлөж сурах хэрэгтэй
Зочин 2023-03-13 202.21.108.20
бага дунд сургуулийн хүүхдүүдэд дүн тавих нь маш буруу
Даалгавар дэндүү их өгч байна.
тоглох зав алга
өөрийгээ хөгжүүлэх дугуйлан секц алга
Зори 2023-03-13 103.9.90.130
Эцэг эхийн нөлөө маш их. Багш эцэг эхийн хурал дээр үнэлгээгээ илт танилцуулаад явдаг маш буруу. Ийм хурал ч байх ёсгүй. Хүүхдийг идэвхжүүлэх бүх арга хэрэгслийг ашиглах хэрэгтэй.
Зори 2023-03-13 103.9.90.130
Эцэг эхийн нөлөө маш их. Багш эцгэ эхийн хурал дээр үнэлгээгээ илт танилцуулаад явадаг маш буруу. Ийм хурал ч байх ёсгүй. Хүүхдийг идэвхжүүлэх бүх арга хэрэгслийг ашиглах хэрэгтэй.