Монголын хоккейн спортын 60 жилийн түүхэнд тодоор бичигдэх онцгой нэгэн үйл явдал Степпе аренад тохиож байна. Учрыг нь олж, хужрыг нь тунгааваас талын Монголд анх удаагаа олон улсын хоккейн тэмцээн буюу 18 хүртэлх насны Ази, Номхон далайн бүсийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 11-нээс 17-ны өдрүүдэд болж байгаа аж.
Энэхүү тэмцээнд Монголын өсвөрийн шигшээ багаас гадна Арабын Нэгдсэн Эмират, Тайланд, Узбекистан, Туркменистан, Иран зэрэг нийт зургаан улсын баг тамирчид оролцож буй. Талбайн эзэд, тэмцээнийг зохион байгуулагчид эхний өдөр Ираны шигшээг 5-0 гэсэн харьцаатай хожсон бол хоёр дахь өдөр буюу өчигдөр/2023.03.12/ Арабын Нэгдсэн Эмиратын шигшээг 10-2 гэсэн харьцаатай буулган авчээ.
Тэмцээний өмнө Степпе аренагаар зочилж, баг тамирчдын сургуулилалт, зохион байгуулагчдын бэлтгэл ажилтай танилцсан юм.
Мөсөн өргөө гэдгээрээ алдартай Степпе арена Монголд баригдсанаар монголчууд жилийн дөрвөн улирал мөсөөр наадаж, өвлийн спортыг хөгжүүлэх, сурталчлах боломжтой болсон. Үүний эхлэл болж, олон улсын хоккейн холбоо тэмцээн зохион байгуулах эрх олгож, чадвар чансааг нь шалгаж байна. Гадна талбай, зогсоолоосоо эхлээд тэмцээний баннер, туг, хаалтууд байршуулж, үнэхээр өндөр ач холбогдож өгч байгаа нь харагдана. Арена руу ороход тэмцээнд оролцох улсуудын далбаа өлгөгдөж, мөсөн талбай дээр ивээн тэтгэгчдийн, тэмцээний лого “мөнхөрчээ”.
МӨСНИЙ ЧАНАР НЬ МАНАЙХТАЙ ТӨСТЭЙ ЮМ
Биднийг очиход Арабын Нэгдсэн Эмиратын шигшээ баг бэлтгэл хийж буй таарав. Тус багийн ахлагч дасгалжуулагч нь Евгений Рекша гэх Беларус эрхэм. Тэрбээр 2019 оноос хойш тус улсын 12 хүртэлх болон 18 хүртэлх насны шигшээ багуудыг дасгалжуулах болжээ. Түүнтэй цөөн хором ярилцахад дараах зүйлсийг хэллээ. Тэрбээр “Юуны өмнө цаг агаар сайхан байна. Цэвэр агаартай, сайхан байгальтай, гайхалтай улс байна. Бидэнд энэ нь таалагдаж байгаа. Оролцож буй баг бүр сайн тоглолтоо гаргана гэж бодож байна. Бид сайн хоккей тоглож, хамгийн сайнаараа хичээхийг зорино. Тайландын эсрэг эхний тоглолтоо хийнэ. Өнөөдөр бэлтгэлээ сайн хангалаа. Тэд бол сайн баг. Сайн гулгадаг, том залуус. Гэхдээ бид илүү байх болно. Өнөөдрийн бэлтгэл сайн боллоо. Мөсний чанар нь манайхтай төстэй юм. Олон үзэгч ирнэ гэж найдаж байна. Энэ боломжийг олгож буй монголчуудад баярлалаа. Сайн сайхныг хүсье” гэв.
Арабын Нэгдсэн Эмиратын өсвөрийн шигшээ багийн ахлагчийг Саид Аль Суваиди гэдэг. Тэрбээр 12 настайгаасаа эхлэн хоккейн спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд үүнээсээ өмнө хөлбөмбөг тоглодог байсан ч аавыгаа даган ногоон талбай, бөмбөг бус мөсөн талбай, шайбыг сонгожээ. Түүний хувьд хоккейгоор хичээллэхийн хамгийн сайхан нь найзуудтай цагийг өнгөрүүлэх гэнэ. Саид Аль Суваиди үргэлжлүүлэн “Степпе арена, мөс, хувцас солих өрөө гайхалтай, сайхан байна. Баг бүр л сайн. Гэхдээ бид ялна гэж бодож байна” гэлээ.
АЗИЙН АВАРГЫН ТОГЛОЛТОО ДЭЛГЭЦНИЙ АРААС БУС ДЭРГЭДЭЭС НЬ ҮЗЭЭРЭЙ
Араб хөвгүүдийн бэлтгэлийн дараа Монголын шигшээ бэлтгэл хийх хуваарьтай байсан бөгөөд тэд бэлтгэлийн цагаасаа өмнө ирж, өрсөлдөгч багийнхаа бэлтгэлийг сонирхож суув. Энэ үеэр шигшээ багийн хамгаалагч Э.Ариунбилэгтэй ярилцсан юм. 12 настайгаасаа хойш долоо дахь жилдээ хоккейгоор хичээллэж буй түүнээс хэр догдолж байгааг нь асуухад “Үнэхээр догдолж байна. Монголд тэмцээн авчраад үүнд нь оролцох гэж байгаа учир үнэхээр гоё байна. Бэлтгэлээ сайн хангасан тул сандрахгүй байна. Өөрийнхөө хийж чадах зүйлсийг хийж оролцоно” гэлээ. Түүний хэлснээр Монголд хоккейн олон баг байгаа ч хөлбөмбөг, сагсан бөмбөг шиг олон хичээллэгсэд байхгүй гэнэ. Гэхдээ хоккейн хөгжил хурдацтай явагдаж байгаа гэж тэрбээр онцолсон. Мөн Э.Ариунбилэгийн харснаар Тайландын шигшээ баг хамгийн хүчтэй өрсөлдөгч нь аж. Тэрбээр ярилцлагынхаа төгсгөлд монголчууддаа хандан “Гал гарсан тоглолтууд та бүхнийг хүлээж байна. Азийн аваргын тоглолтоо дэлгэцний араас бус дэргэдээс нь үзээрэй” гэж уриалжээ.
"ҮЗЭГЧИД БАГ ТАМИРЧДАА ИРЖ ДЭМЖЭЭСЭЙ ГЭЖ ХҮСЧ БАЙНА"
Эцэст нь эх орондоо олон улсын тэмцээн зохион байгуулах эрхийг авч чадсан хоккейн холбооны төлөөлөл болох Монголын хоккейн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга М.Отгонбаяртай уулзаж, зарим зүйлсийн талаар тодрууллаа.
Тэрбээр “Монголд дэлхийн жишгийн стандарт хангасан мөсөн өргөөнд олон улсын тэмцээнд хүрэлцэн ирж, тэмцээнд оролцож байгаа нь онцлог. Шигшээ багийн тамирчид гал гарсан тоглолтыг үзүүлж, дэмжигчид дэргэдээс нь үзэж байна. Анх удаагаа дэлхийн стандарт хангасан талбайд олон улсын тэмцээн хүлээн авч байгаа. Монголчуудын хүсэн хүлээсэн ордон хоёр жилийн өмнө баригдсан. Үүнд хоккейн холбооны тэмцээн уралдаан болдог. Энэ сайхан ордонд Монголын шигшээ олон улсын багуудыг хүлээн авч тоглоно гэдэг гайхамшиг. Уншигч, үзэгч та бүхнийг хүрэлцэн ирж баг тамирчдаа дэмжээрэй гэж хүсч байна. Азийн аваргын тоглолтоо дэлгэцний араас бус дэргэдээс нь үзээрэй” гэлээ.
Шигшээ багийн бүрэлдэхүүнийг сонгохдоо дасгалжуулагч нарын саналаар тамирчдын ёс зүй, сахилга бат, бэлтгэлжилт, тэмцээнд үзүүлсэн амжилт, тоглолтыг харгалзан 20 тамирчин сонгожээ. Бэлтгэл сургуулилалтын тухайд нэг сар гаран хугацаанд мөсөн өргөөнд бэлдсэн гэнэ.
Дашрамд дуулгахад, гуравдугаар сарын 23-наас 26-ны өдрүүдэд хоккейн дөрөвдүгээр дивизоны ДАШТ Монгол Улсад болно. Энэхүү тэмцээнд Монгол, Филиппин, Кувейт, Индонези зэрэг улсууд өрсөлдөнө.
Зочин 2023-03-13 118.235.13.236
Jenkogiin sanaa gargaj barij ugsn zuiliin urd ichku zurga avhuulchije javhlan hha muulj muulchad
Зочин 2023-03-13 202.21.126.30
Манай хөвгүүд хожиж багаа нь сайхан л байна. ГЭхдээ шайб аваад л хол ойр, хир боломж байгааг тооцохгүй шууд шидэх нь их байна. Уран гоё хууралт, оновчтой пас хууралт хэрэгтэй байна шүү. Өчигдөр харахад Туркменстан энэ тал дээр сүрхий харагдаж байна лээ. Узбек сайн байна гэсэн. ЭНэ хоёрыг хожиж байж онгирноо хэдүүлээ.
Зочин 2023-03-13 202.131.240.147
2 өдөр хөвгүүдийнхээ тоглохыг үзэж бахархлаа. Мундаг байна. Одоо Узбекистантай л сайн тоглох хэрэгтэй. Мөсөн ордон үнэхээр гоё болжээ. Барьж байгуулсан хүмүүст баяр хүргэе.
Зочин 2023-03-13 66.181.178.227
мөсөн ордон үнэн гоё юмаа
Зочин 2023-03-13 122.201.21.37
Хулгайч бизданууд уулын мухарт нэг муухай юм барьчихаад өөрсдийгөө лаг юм хийцэн гэж боддийн байхдаа. Хэдэн халтар адгийн улны юмнууд л ирсэн байна. Оросын багийг урьж тоглуулчихаад олон улсын тэмцээн зохиолоо энэ тэр гэж хуцаач. Элбэг тарвагатай холбоотой энэ амбаар нурж унана
Зочин 2023-03-13 139.5.219.193
Haha ataarhuu n**** ve. Gulgaj ch chadku amisgaa bgaa da chi
Зочин 2023-03-13 66.181.187.135
жорлон гоо барьж чадахгүй бж атаархуу н**ш вэ.
Иргэн 2023-03-13 66.181.178.227
муу амтай ямар гутранга хүүр вэ чи чихол бай чамаар яах юм хар нүх минь.
Иргэн 2023-03-13 66.181.178.227
мал хүүр чи ордонд орж үзэх хувь тавилан алга уу орж үзээд хуцаач чи муу чадахгүйдээ л атаархаа юу
Зочин 2023-03-13 66.181.161.65
бид өвөлжин Улаанбаатартаа тэшиж амьдаргийм өө сайн2
Зочин 2023-03-13 202.55.184.18
Энэ далдагнуур муухай харагдаж байна.
Зочин 2023-03-13 103.26.193.55
урагшаа залуус минь . та нарт гэрэлт ирээдүй байна. дэлхийд цахиур хагалах сан тамирчид төрнө хэмээн итгэнэ . бахархаж байна залуус дүү нар та нараараа ,огшин байж үзэн ,тэмүүлэл бүрийг чинь хурд хүч авхаалжийг чинь дэргэдээс нь үзэж харж баясан сууна . ахмад настан хоккеин дэмжигч өвгөн ах нь … талархаж байна мөсөн аренаг бүтээгчид та бүхэнд
Зочин 2023-03-13 66.181.182.185
Бүгдээрээ л царайлаг байдаг. Харин дараа нь архи, тамхи энэ тэр яачки хэрэглээд бхгүй бол 40 хүртлээ нормально явна….Гэхдээ спортод амжилт гаргавал хувь заяа бас сайн бна…
Зочин 2023-03-13 66.181.161.1
Одооны хүүхдүүд өөр болсоон
Иргэн 2023-03-13 66.181.178.227
манай хүүхдүүд маш сайн байна шүү
Зочин 2023-03-13 202.9.46.218
iim medee unshih goyo yumaa
Huurhun 2023-03-13 157.131.117.247
Huuuy huuy ter ymr tsarailag zaluu ve?
Зочин 2023-03-13 122.201.24.81
гишүүн л бна ш дээ
Иргэн 2023-03-13 66.181.178.227
хоккеичид ер нь царайлаг байдаг юмшдээ