"14 дүгээр сургуульд Ялалтын баярын танилцуулга хийсэн"

Хуучирсан мэдээ: 2023.03.13-нд нийтлэгдсэн

"14 дүгээр сургуульд Ялалтын баярын танилцуулга хийсэн"

"14 дүгээр сургуульд Ялалтын баярын танилцуулга хийсэн"
НЭМЭЛТ:
Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир:
-Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газраас  өчигдөр /2023.03.12/ мэдэгдэл гаргахдаа ОХУ-ын Элчин сайдын яамнаас Монголын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад дайныг сурталчилсан хичээл ороогүй гэсэн байсан. Бид мөн харьяа нэгж, нийслэлийн Боловсролын газраас тодруулахад дайныг сурталчилсан сургалт, хичээл орсон гэх нотлох зүйл олдоогүй. Харин ОХУ-ын Элчин сайдын яамны харьяа 14 дүгээр сургуульд оны өмнө Ялалтын баяртай холбоотой танилцуулга хийсэн гэдэг мэдээлэл ГХЯ-нд ирсэн байсан гэв.
Б.ЦЭНГЭЛМАА: ХҮҮХДИЙН ОРДОНД ДАЙНЫГ СУРТАЛЧЛААГҮЙ
ОХУ-ын Элчин сайдын яамнаас Монголын хүүхдийн ордны байранд Монголын ерөнхий боловсролын сургуулийн 150 орчим сурагч, багш нарт дайныг сурталчилж, "Эр зоригийн хичээл"-ийг зохион байгуулсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан.
Энэ талаар Монголын хүүхдийн ордны захирал Б.Цэнгэлмаагаас тодруулахад "Хүүхдийн ордны байран дээр сургалт, хичээл зохион байгуулаагүй. Олон нийтийн сүлжээнд ташаа мэдээлэл цацагдсан" гэсэн юм.
Тэрбээр "Хүүхдийн ордны байранд ОХУ-ын Бүжгийн коллежтой хамтран Буриадаас ирсэн 23 сурагч болон монгол сурагчдын нэгдсэн тоглолт хийсэн. Уг тоглолт цагаан сарын өмнө буюу 2023 оны хоёрдугаар сарын 10-нд болсон. Тэрнээс биш өөр сургалт, хичээл зохион байгуулаагүй. Яагаад манай байгууллагын нэр холбогдсоныг мэдэхгүй байна" гэдэг хариултыг өгөв.
Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Дайн сурталчлах хуулиар хориотой. Ийм бүдүүлэг, дээрэнгүй, бохир үйл ажиллагаа явуулсан этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой. Бид тусгаар тогтносон, ардчилсан Монгол улсын иргэд. Бидний үр хүүхдүүдийн тархийг элдэв бохир суртал ухуулгаар "угаах" аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой" гэж байр сууриа илэрхийлсэн юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
БурууБуруу
10
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж