Б.Хатанбаатар АНУ-ын холимог тулааны холбоодын анхаарлыг татжээ

Хуучирсан мэдээ: 2023.03.12-нд нийтлэгдсэн

Б.Хатанбаатар АНУ-ын холимог тулааны холбоодын анхаарлыг татжээ

Б.Хатанбаатар АНУ-ын холимог тулааны холбоодын анхаарлыг татжээ

Өнгөрсөн хоёрдугаар сард ээлжит тулаанаа хийж ялалт байгуулсан Х.Хатанбаатар холимог тулааны томоохон холбоод болон спорт менежерүүдийн анхааралд өртсөн талаар тус холбооны зүгээс мэдээллээ. Түүний хувьд 2007 оноос эхлэн кик боксын төрлөөр хичээллэж эхлэсэн түүхтэй. Тэрбээр 15 жилийн хугацаанд тулааны төрлийн сонирхогчдын бокс, ушу санда болон мутай боксын төрлөөр өөрийгөө сорин хичээллэж, тэмцээн уралдаанд амжилттай оролцож байжээ. Харин холимог тулааны төрлөөр 2021 оноос хүч сорьж эхэлжээ.

АНУ-ын "TFC" холимог тулааны холбооноос гараагаа эхэлсэн Х.Хатанбаатар өдгөөг хүртэл нэг ч ялагдаагүй амжилтыг үзүүлсэн нь спорт менежерүүдийн анхааралд өртөх хүчин зүйл болжээ. Ингэснээр дараагийн том тэмцээнүүд өрсөлдөж эх орныхоо нэрийг гаргах боломж нэмэгдсэн талаар монголын холмиог тулааны холбооноос мэдээлэв. Харин түүний энэ амжилтыг үнэлэн "Anthony Pettis fighting championship" буюу Мэргэжлийн тулаанчдын лигт тулалдуулахаар болсон байна. Тэмцээн ирэх сарын дундуур болох аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж