С.Шагж аваргын нэрэмжит барилдаанд Б.Орхонбаяр арслан түрүүллээ | News.MN

С.Шагж аваргын нэрэмжит барилдаанд Б.Орхонбаяр арслан түрүүллээ

С.Шагж аваргын нэрэмжит барилдаанд Б.Орхонбаяр арслан түрүүллээ

С.Шагж аваргын нэрэмжит барилдаанд Б.Орхонбаяр арслан түрүүллээ

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 100 жилийн ойд зориулсан, Санжмятавын Шагж аваргын нэрэмжит улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, улсын арслан Б.Орхонбаяр түрүүлж, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Ховд дэвжээний бөх, улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ.

Их шөвөгт Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат, улсын заан Ц.Одбаяр, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, улсын харцага Ц.Бямба-Отгон нар шалгарлаа. Харин дунд шөвгийн наймд улсын харцага Л.Лха-Очир, улсын начин Д.Цэрэнтогтох, аймгийн арслан Ч.Мөнхтогтох, А.Нармандах нар үлдэв.

Тус барилдааны үеэр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутгийн зөвлөл, ЗДТГ-аас МҮБХ-нд С.Шагж аваргын зурмал хөргийг дурсгал болгон хадгалуулсан бол МҮБХ-ноос С.Шагж аваргын улсын наадамд үзүүлсэн амжилтыг батламжилсан батламжийг тус сумын хамт олонд гардуулсан юм. Мөн энэ өдрийн барилдаанд хүрэлцэн ирсэн болон барилдсан бүх аваргуудад хүндэтгэл үзүүлэв.

Өнөөдөр/2023.03.12/ Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, Улсын арслан Гомбо-Аюушийн Дэмүүлийн нэрэмжит улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаантай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

irgen 2023-03-12 59.153.113.120

жудагтай байгаарай Орхон дүү. түмэн олон харж байна шүү.

Avatar

ME 2023-03-12 202.9.47.4

Харин тэх давчаад зааныг элэг бүснээс нь угзарч сэгсэрдэг нь яаж байгаан.

Avatar

Зочин 2023-03-12 192.82.80.212

Мартын 8-ны нэрэмжит барилдаан гэж болсон юм уу, яагаад баяр алгасаад ялгаварлаад байгаагаа тайлбарлана уу МYБХ

Avatar

Зочин 2023-03-12 71.239.25.243

avgai huuhnuuded zoriulj buh barilddag zaalt baihgui boloi.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж