ОХУ-ын Элчин сайдын яамнаас Монгол Улсын Ерөнхий боловсролын сургуулийн 150 орчим багш сурагч нарт дайныг сурталчлах "Эр зоригийн хичээл"-ийг зохион байгуулсан гэх мэдээлэл энэ долоо хоногт сошиалд цацагдсан билээ. Уг мэдээлэлд олон нийт шүүмжлэлтэй хандаж буй.
Тэгвэл, энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Дайн сурталчлах хуулиар хориотой.Ийм бүдүүлэг,дээрэнгүй,бохир үйл ажиллагаа зохион байгуулсан болон байгуулахыг оролдсон этгээдүүд хариуцлага хүлээлгэх ёстой.Бидний үр хүүхдүүд элдэв үзэл суртлын золиос болох ёсгүй. Мэдээллийг шалгаж,нягталъя" гэжээ.
Холбоотой мэдээ