Станцын ажилтнаас Хятадын ерөнхий сайд болсон нь

Хуучирсан мэдээ: 2023.03.12-нд нийтлэгдсэн

Станцын ажилтнаас Хятадын ерөнхий сайд болсон нь

Станцын ажилтнаас Хятадын ерөнхий сайд болсон нь

Ши Жиньпиний хамгийн итгэлт хүмүүсийн нэг Ли Цяныг өчигдөр Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлаар  төрийн зөвлөлийн Ерөнхий сайдаар томиллоо.

Ли Цян өнгөрсөн аравдугаар сард болсон Коммунист намын 20-р их хурлаар тус улсын эрх мэдлийн хамгийн дээд шат болох Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүнээр томилогдсоноор Ши Жиньпиний дараа хоёрдугаарт  орох хүн болсон.

Нэр хүндтэй "Caixin" санхүүгийн сэтгүүлийг үүсгэн байгуулагч Ху Шули 2013 онд Жөжян мужийн захирагчаар ажиллаж байсан Ли Цянтай ярилцлага хийсэнийхээ дараа түүнийг "намуухан, прагматик" гэж тодорхойлсон байна. 2016 онд Жөжян дахь Ли Цяны хамтран зүтгэгч орон нутгийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа түүнийг “шийдвэр гаргахдаа бүх талын санал бодлыг сонсож, тусгахдаа сайн" гэж хэлжээ.

Гэхдээ Шанхайн экс дарга нар намын дээд зиндаанд дэвших нь ердийн зүйл биш.  Өмнөх бүх Ерөнхий сайд нараас ялгаатай нь Ли Цянд төв засгийн газрын түвшинд ажиллаж байсан туршлага байхгүй.

Төрөлх хотынхоо ойролцоох усалгааны  станцын ажилтнаар ажлын гараагаа эхэлсэн Ли Цян нутгийн удирдлагын арвин туршлагатай. Улс орны эдийн засгийн хүчирхэг төв болох Хөх мөрний бэлчирт ажилласан 30 жил нь түүнд бизнест ээлтэй нэр хүндтэй болсон. Тэрээр манлайллын түвшинд тогтвортой ахиж, 2012 онд чинээлэг Жөжяны тэргүүний албан тушаалд дэвшсэн. Тэрээр тус мужийн дижитал эдийн засгийн өсөлтийг дэмжиж, улмаар  АНУ-ын цахилгаан автомашины аварга компани Теслаг үйлдвэрээ Шанхайд нээхэд түлхэц үзүүлсэн гавьяатай хүн юм.

Тэрбээр Хятадын үе үеийн хамгийн хүчирхэг удирдагчтай холбоотой байсан нь 2000-аад оны эхэн үед тэр үед Жөжян хотын намын дарга байсан Ши Жиньпиний тамгын газрын даргаар ажиллаж байсан үе юм.

Хожим нь 2016 онд авлигын хэргээр мужийн хэд хэдэн албан тушаалтныг буулгаж авсны дараа Ши Жиньпиний ивээлд орж, Шанхайн намын нарийн бичгийн даргаар томилогдсон нь Хятадын дарга түүнд өндөр итгэл хүлээлгэж байгаагийн илрэл болжээ.

Одоо тэрээр Хятадын засгийн газрын ерөнхий сайд, Төрийн зөвлөлийн тэргүүний хувиар улс орны өдөр тутмын үйл ажиллагаа, макро эдийн засгийн бодлогыг хариуцах болно.

"Ли Цяныг бизнест ээлтэй орон нутгийн удирдагч гэж үздэг байсан ч эдгээр ур чадвар нь макро эдийн засгийн зохицуулалт, зохицуулалтын хөтөлбөрүүдийг удирдахад сайнаар нөлөөлж чадах эсэх нь эргэлзээтэй байна" гэж Евразиа группын Хятад дахь ахлах шинжээч Нейл Томас хэлэв.

Хятад өнгөрсөн онд ДНБ-ий ердөө гуравхан хувийн өсөлтийг үзүүлсэн нь тахал өвчинд нэрвэгдсэн 2020 оныг эс тооцвол сүүлийн 40 жилийн хамгийн бага өсөлт юм.

Өмнөх Ерөнхий сайд Ли Көцяны хувьд санхүүгийн шинэчлэл хийх оролдлого нь Ши Жиньпингийн эрх мэдлийн улмаас хязгаарлагдаж байжээ.

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE PRESSE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж