“Америк сурагчид өлсөөд сурч чадахгүй байна”

Хуучирсан мэдээ: 2023.03.12-нд нийтлэгдсэн

“Америк сурагчид өлсөөд сурч чадахгүй байна”

“Америк сурагчид өлсөөд сурч чадахгүй байна”

Америкийн засгийн газраас дунд сургуулиудад үзүүлсэн тахлын үеийн тэтгэмжийн хөтөлбөрүүд дууссанаар сурагчид өлсөж байна гэж мэдэгджээ. Энэ нь хүүхдүүдийн сурах чадварт үзүүлэх нөлөөлж байгаа нь санаа зовоож байгааг онцлов.

Конгресс АНУ-ын бүх сурагчдад сургуулийн хоолыг түр хугацаагаар үнэгүй болгосон ч өнгөрсөн намар дууссанаас хойш хэрэгцээ улам бүр нэмэгдсээр байгаа аж. Дээр нь хүнсний үнийн өсөлт нь олон төрлийн санхүүгийн тусламжийг бууруулж буй нь гэр бүлүүдэд дарамт болж байна гэв. Энэ сард дуусах холбооны нэг хөтөлбөр нь тахлын үеэр бараг 30 сая америкчуудад нэмэлт хүнсний талон олгосон байна.

Сургуулийн цайны газрууд өлссөн хүүхдийг хоосон буцаадаггүй ч сургуулийн төлбөргүй хоолны өр нэмэгдэж байгаа нь хэрэгцээний түвшинг харуулж, холбооны мөнгөгүйгээр сургуулиуд хүн бүрийг хэрхэн хооллох вэ гэсэн асуултыг төрүүлж байна.

Хамгийн хэрэгцээтэй хүүхдүүд тахлын өмнөх шиг үнэ төлбөргүй эсвэл хямд үнээр хооллох боломжтой боловч эдгээр тэтгэмжийг авахын тулд өргөдөл бичих шаардлагатай.

Колумбын их сургуулийн ядуурал, нийгмийн бодлогын төвийн бодлогын захирал Меган Карран хэлэхдээ "Хүнсний шууд тусламж үзүүлэх хөтөлбөрүүд нь маш чухал бөгөөд бид ирэх хоёр сарын хугацаанд ийм тусламж үзүүлэхгүй байх үр нөлөөг харах болно" гэж хэлэв.

АНУ-ын хөдөө аж ахуйн яамны мэдээлснээр тус улсад 34 сая гаруй хүн, түүний дотор 9 сая хүүхэд хүнсний хангамжийн дутагдалд ордог гэв. Судлаачдын үзэж байгаагаар ийм өрхийн хүүхдүүдийн сурлагын түвшинд нөлөөлдөг  гэнэ.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХахаХаха
8
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж