Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар "Монголд зочлох жил"-ийн бэлтгэл ажлыг танилцуулсан билээ. Энэ оны эхний хоёр сард манай улсад ОХУ, БНСУ, БНХАУ-аас 43 мянга 311 жуулчин зочлон иржээ.
Мөн нислэгийн талаар тэрбээр "Энэ жил ОХУ-аас 250 мянган жуулчин хүлээж авна. “Жэжү эйр”, "T’way Air" хоёр авиа компани дөрөвдүгээр сарын 15-наас нислэг үйлдэх асуудлыг ярилцаж байна. Өнгөрсөн жилийн наймдугаар сараас нислэг үйлдсэн уг компани Сөүл-Улаанбаатар-Сөүл-ийн чиглэлд хоёр талдаа нэг сая төгрөг хүрэхгүй үнээр нислэг үйлдсэн.
• Гуравдугаар сарын сүүлчээр "Аэро Монголиа" компани БНСУ руу нислэг үйлдэхээр төлөвлөсөн.
• Зургаадугаар сараас "Japan Airlines" компани Монгол Улс руу нислэг үйлдэхээ нотолсон.
• Монгол Улс АНУ руу шууд нислэг үйлдэхээр болж байгаа. Энэ хүрээнд Кувейт болон Катар улс руу шууд нислэг үйлдэх гэрээг батлахаар Зам, тээврийн хөгжлийн сайд Кувейт улсад ажиллаж байна.
• БНХАУ-ын талаас "Air China" компаниас гадна бусад хотуудаас авиа компаниуд нислэг үйлдэхээр төлөвлөж байна" гэх мэдээллийг өгсөн юм.
Холбоотой мэдээ