Өсвөрийн 18 хүртэлх насны хоккейн Азийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 11-нд Улаанбаатар хотын "Мөсөн өргөө" (Steppe Arena)-нд эхэлсэн. Энэ өдрийн 13:30 цагаас тэмцээний салхийг хагалж Арабын Нэгдсэн Эмирт Улс /АНЭУ/, Тайландын багийн тоглолт болж 6:2 оноогоор АНЭУ-ын багийн ялалтаар өндөрлөсөн юм.
Мөн өдрийн 17:00 цагаас Туркменистан Узбекистаны багийн тоглолт болж, Узбекистаны баг анхны ялалтаа байгууллаа.
Монгол, Ираны багийн тоглолт тэмцээний анхны өдрийн гурав тоглолт байлаа. Тоглолт үдшийн 20:30 цагт эхэлж гурван үе тоглоход Монголын баг өрсөлдөгчөө 5:0 оноогоор буулган авч анхны хожлоо авлаа.
Монголын багийн дараагийн тоглолт 3 сарын 12-нд Арабын Нэгдсэн Эмирт Улсын эсрэг 20:30-аас болно.
Монгол Улс хоккейн спортын 60 жилийн түүхэндээ анх удаа Өсвөрийн 18 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээн, мөн Хоккейн 4-р дивизоны ДАШТ-үүдийг эх орондоо зохион байгуулж байгаа буй билээ.
Зочин 2023-03-12 192.82.72.20
Иранууд монголд анх удаа цас мөс үзлээ гэж бн.
Зочин 2023-03-12 90.193.251.156
Иранчууд спортын ямар ч төрөлд дэлхийн хэмжээнд хөгжсөн улс. Тэд манайханаас харьцангүй түрүүн мөсөн стадионтой болж , насанд хүрэгчдийн дэлхийн аваргын бүсийн урьдчилсан шатанд оролцож байсан улс. Хүүхдүүдийн ч гэсэн амжилтанд атаархаж хорон үг шидэж суудаг буйдангийн бугнууд ичмээр юм аа
Зочин 2023-03-12 103.26.194.51
ОРСОЛДООНТЭЙ САЙХАН ЯЛАЛТ БАЙЛАА МОНГОЛЫН БАГТАА ДАРАА ДАРААГИЙН ЯЛАЛТАНД АМЖИЛТ ХУСЬЕ
Зочин 2023-03-12 66.181.184.83
Yugar vzeh ym
Зочин 2023-03-12 103.26.194.240
ochood uzehgui yu malaa. hedn tsaas tolood uzchih chadal, handlaga alguu chamd. yuugaar genuu balai n**** chin, bas l unegui yum haigaad bnuu
Зочин 2023-03-12 103.212.119.160
Монгоылн багийн тоглолтууд дэндүү орой буюу 20 . 30 -аас юм билээ шүү дээ. Хол гэртэй мань мэтэст хэцүү
Зочин 2023-03-12 192.82.73.50
амжилт хүсэе хөөрхөн дүү нартаа, улам хичээж арабын багийг хожоорой.