Өсвөрийн 18 хүртэлх насны хоккейн Азийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 11-нд Улаанбаатар хотын "Мөсөн өргөө" (Steppe Arena)-нд эхэлсэн. Энэ өдрийн 13:30 цагаас тэмцээний салхийг хагалж Арабын Нэгдсэн Эмирт Улс /АНЭУ/, Тайландын багийн тоглолт болж 6:2 оноогоор АНЭУ-ын багийн ялалтаар өндөрлөсөн юм.
Мөн өдрийн 17:00 цагаас Туркменистан Узбекистаны багийн тоглолт болж, Узбекистаны баг анхны ялалтаа байгууллаа.
Монгол, Ираны багийн тоглолт тэмцээний анхны өдрийн гурав тоглолт байлаа. Тоглолт үдшийн 20:30 цагт эхэлж гурван үе тоглоход Монголын баг өрсөлдөгчөө 5:0 оноогоор буулган авч анхны хожлоо авлаа.
Монголын багийн дараагийн тоглолт 3 сарын 12-нд Арабын Нэгдсэн Эмирт Улсын эсрэг 20:30-аас болно.
Монгол Улс хоккейн спортын 60 жилийн түүхэндээ анх удаа Өсвөрийн 18 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээн, мөн Хоккейн 4-р дивизоны ДАШТ-үүдийг эх орондоо зохион байгуулж байгаа буй билээ.
Холбоотой мэдээ