Хонь
Энэ долоо хоног ерөнхийдөө хэвийн үргэлжлэнэ. Хэт туйлширсан үзэл бодлоо таягдан хаяхыг зөвлөе. Ялагдахыг хүсэхгүй байгаа бол танд яршигтай санагдсан ч хичээл зүтгэлээ бүү зогсоо. Таныг гэсэн хүн бүхнээс сэжиглэж дөлдөг зангаасаа болоод та нарын зарим нь ганц бие байж магадгүй юм. Тиймээс шинэ харилцаа тогтоохын тулд багагүй цаг хугацаа зарцуулах шаардлагатай болох нь. Шинэхэн хосууд хоёр талын гэр бүлдээ хүлээн зөвшөөрөгдөж, аз жаргалтай байна. Ажил дээр бусдын явуулга, хууран мэхлэлтээс болж төвөгтэй байдал үүсч магадгүй. Та хүсээгүй байсан ч, янз бүрийн зүйлтэй хутгалдмааргүй байсан ч аргагүй нөхцөл байдал үүсэх магадлалтай байна. Хэрвээ та ажил хайж байгаа бол болгоомжтой байхыг зөвлөе. Заль мэхэнд өртөх вий. Санхүүгийн байдал хэвийн байна.
Үхэр
Энэ долоо хоногт аль болох даруухан байхыг танд зөвлөе. Хэт их догдолж, хэл яриагаа хянахгүй байснаар өөрийн гараар аз хийморио үгүй хийх эрсдэлтэй. Амьдралыг тань төвөгтэй болгодог нөхдөөс хол байхыг зөвлөе. Ганц бие үхрийн ордныхон далд санаатай хүмүүсээс зайлсхий. Хүмүүсийн буруутай үйлдлийг өөгшүүлэх хэрэггүй. Бас үргэлж өөртөө хэт итгээд хэрэггүй, заримдаа сэрүүн зүүднээсээ сэрж бай. Ажил дээр хэл ам, хэрүүл тэмцэл ихтэй байх тул таны сэтгэл санаа тавгүйтэнэ. Мөнгөтэй холбоотой асуудал дээр бусдын амыг харалгүйгээр өөрийнхөөрөө шийдвэр гарга. Энэ долоо хоногт танд хэд хэдэн сайхан боломж гарч ирнэ. Мөнгө олох боломжтой шинэ төсөл хүлээж авна. Гэхдээ өрсөлдөөн маш ширүүн байна.
Ихэр
Хэрвээ та бусдаас тусламж авсан бол эргүүлээд тэдэнд ч бас гар сунгах шаардлагатай болох нь. Харилцан бие биедээ тус дэмтэй байх нь танд аз авчирна. Энэ долоо хоногт та ур чадвараа дээшлүүлэхийн тулд маш их ярилцах, суралцах шаардлагатай болно. Энэ нь эргээд танд өөртөө итгэх итгэл өгнө. Өмнө нь хайрлаж, шархалж үзсэн бол энэ удаад хосоо сонгохдоо илүү анхааралтай байхыг зөвлөе. Хосууд юу ч тохиолдсон эв найртай, аз жаргалтай байна. Ажил дээр зайлсхийх боломжгүй нөхцөл байдал үүсвэл бусад хүн өөрийг тань дээрэлхэхийг бүү зөвшөөр. Аль болох бусадтай хамтарч ажилла. Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгний төлөө байхад бүх зүйл бүтнэ. Санхүүгийн байдал бага зэрэг сайжирна. Сайхан боломжийг хэдий чинээ ашиглана, төдий чинээ ашиг орлого сайн байна. Өөрөө өөртөө эзэн байхын тулд тасралтгүй суралц, ажилла.
Мэлхий
Үргэлж суралц. Энэ нь таны амьдралын чанарыг дээшлүүлнэ. Мэдлэгийнхээ ачаар амьдралдаа шинэ хаалга нээх боломж танд гарч ирнэ. Мэдлэг хэдий зузаан байна, боломж төдий арвин байна. Ганц бие мэлхийн ордныхон болзоонд яваад үз. Таалагддаг хүндээ өөрийгөө илэрхийлээд үз. Гэр бүлтэй мэлхийн ордныхон эцэг эхийнхээ тусламжтайгаар үл ойлголцлоо шийдэж чадна. Уучлал гуйх нь хамгийн зөв сонгол гэдгийг сана. Та ажил дээрээ өөрийн байр сууриа бэхжүүлж чадна. Удирдлагатайгаа ойлголцож чадсанаар ажлын орчин нөхцөл өмнөх долоо хоногоос хавь илүү дээрдэнэ. Ажил хайгсдад ганцаар тогтохгүй аятайхан боломж гарч ирнэ. Сонголтоо хийхдээ яарах хэрэггүй, няхуур хандаарай. Авхаалж самбаагаа ашиглан мөнгө олж чадна. Гэхдээ хүн бүхэн танд сайн санадаггүй тул энэ талаараа саймшраад хэрэггүй.
Арслан
Энэ долоо хоногт танд тайван байдал хэрэгтэй. Эргэн тойрныхоо хүмүүсийн сэтгэл хөдлөлийг дагаж намирах хэрэггүй. Та өөрөө сайхан амьдарч байвал бусдыг ч бас сайхан амьдраасай гэж боддог хүн юм. Тиймээс бусдын зүрх сэтгэл, итгэлийг хэрхэн олохоо мэддэг юм байна. Ганц бие хүмүүс хэтэрхий даруу загнаснаасаа болж таалагддаг хүнтэйгээ харилцаа тогтоох боломжийг алдах магадлалтай. Зоригтой байхыг танд зөвлөе. Хосуудын харилцаа хүйтэн хөндий байна. Хайртай хүнтэйгээ ярилцахгүй байх нь таныг өөртөө итгэлгүй болгодог юм байна. Тиймээс нээлттэй ярилцахыг зөвлөе. Ажлын хамт олон таны таныг улам их хүндэлж хайрлана. Хэрвээ та шинэ ажилд орох гэж байгаа бол энэ үнэхээр танд тохирох уу гэдгийг дахин нэг бодоод үз. Зөрүүдлээд байлгүй, таарч тохирох хүнд нь боломж олговол дээр ч байж мэдэх юм. Санхүүгийн байдал савлагаатай байна. Хөрөнгө оруулалт хийхэд тохиромжгүй. Хэтэвчиндээ нэмэлт дарамт үүсгэхгүй байхыг зөвлөе.
Охин
Энэ долоо хоногт өөртөө багагүй мөнгө зарцуулна. Та одоогийн нөхцөл байдалдаа хэзээ ч бүрэн сэтгэл ханадаггүй хүн юм. Үргэлж илүү сайханд тэмүүлдэг зан тань үнэндээ сайн зүйл юм шүү. Хуучин хайр дурлал сэргэж, сэтгэл догдлоно. Гэхдээ энэ нь түр зуурынх гэдгийг сана. Эргээд очлоо гэхэд нөгөө л давтагддаг зүйлс давтагдана. Хосуудын харилцаа таарамжгүй байна. Эсрэг хүйстэнтэйгээ харилцах арга барил тань нэг л буруу байна. Та аливаад хэт сэтгэл хөдлөлөөр хандаж, үүрэг хариуцлагаа умартдаг байж магадгүй. Энэ долоо хоногт хичээл зүтгэлээ үнэлүүлж, амжилтад хүрнэ. Ажил дээрээ тушаал дэвшиж магадгүй. Хэрвээ та шинэ ажилд орох гэж байгаа бол дахин нэг бодоод үзээрэй. Таныг хөгжүүлэх тийм л газрыг сонго. Санхүүгийн байдал сайн байна. Гэхдээ бусдад гайхуулах хүслээ дарж сур.
Жинлүүр
Та аливааг маш сайн зохицуулдаг чадвартай хүн юм. Энэ чадварынхаа ачаар ашигтай хүмүүстэй харилцаа холбоо тогтоож чадна. Ганц бие жинлүүрийн ордныхон хайртайгаа учрах магадлалтай. Багаар ажиллах нь хамт олны харилцааг бэхжүүлж, ажлын орчны уур амьсгалыг сайжруулна. Хэрвээ та ажил хайж байсан бол бусдын тусламжтайгаар өөртөө таарсан аятайхан газарт орж магадгүй. Боломж энүүхэнд байна, гараа сунгаад аваарай. Санхүүгийн байдал нэн сайн байна. Хуримтлагдсан байсан санхүүгийн асуудлуудаа энэ долоо хоногт шийдэж чадна. Мөнгө олох санаанд оромгүй сайхан боломжууд гарч ирнэ. Та хэдий шулуун шударга байлаа ч хүн бүхэн таны үгийг сонсохгүй. Гэхдээ тэд таны үгийг сонсоогүйнхээ төлөөсийг төлөх болно.
Хилэнц
Энэ долоо хоногт та бусдад уруу татагдахгүй тэсч чадвал байдал өмнөхөөсөө хамаагүй дээрдэнэ. Оронд нь урам зоригтой, хүсэл эрмэлзэлтэй хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл. Хувийн сахилга баттай бай. Та өөртөө итгэлтэй, бусадтай нээлттэй байж чадсанаар далд авъяас, ур чадваруудаа бага багаар илрүүлэх болно. Ажил хайж байгаа хүмүүс маш сонор сэрэмжтэй байхыг зөвлөе. Найдваргүй газраас болгоомжил. Мөн өөрийгөө дутуу үнэлээд хэрэггүй. Зугаацаж цэнгэх дуртай хүмүүсээс хол байхгүй бол удаан хугацааны хүчин чармайлт тань үр дүнгүй болох магадлалтай байна. Ялангуяа оюутан сурагчид болох бүтэхгүй хүмүүстэй нийлж хичээлээ цалгардуулах хэрэггүй. Санхүүгийн байдал сайн байна. Мөнгөний үнэ цэнийг мэддэг хүмүүсийг аз орхихгүй. Гэхдээ мөнгөө урт хугацаандаа ашигтай хөрөнгө оруулалтад зарцуул. Хэрэггүй зүйлд мөнгө бүү үр, яаран худалдан авалт бүү хий.
Нум
Амжилтад хүрэхийн тулд амаргүй зам туулна. Итгэмээргүй санагдах ч зовсоны эцэст жаргана. Гэхдээ зөвхөн алдар нэр, ашиг хонжоо хайсан бэртэгчин болохгүйг хичээгээрэй. Ганц бие нумын ордныхонд таалагддаг хүнийхээ өмнө ухаалаг байхыг зөвлөе. Хэрвээ та хосоо олсон бол хайртай хүндээ илүү их анхаарал тавь. Бие биенийхээ тухай илүү ихийг мэдэж ав. Ажил төрөл харьцангуй тайван байна. Гэхдээ илүү цагаар ажиллах нь ажиллах сонирхолыг бууруулна. Нумынхан завгүй амьдралд тийм ч дуртай биш бололтой. Харин та ажил хайж байгаа бол энэ долоо хоногт өмнөхөөсөө арай илүү хичээх шаардлагатай байна. Та адал явдалд дуртай байж болох ч мөнгө зарцуулалтдаа хяналт тавихгүй бол болохгүй.
Матар
Энэ долоо хоногт гэр бүлдээ илүү их анхаарал хандуул. Гэр бүлийн харилцааг халуун дулаан болгохын тулд амттай оройн зоог зохион байгуул. Ганц бие матрын ордныхон санаа зовоосон тодорхойгүй нөхцөл байдалд гацсан хэвээр байна. Миний хайртай хүн намайг сонирхдог болов уу гэсэн асуултынхаа хариуг энэ долоо хоногт ч олохгүй нь бололтой. Хосууд утгагүй зүйлээс болж маргалдах магадлалтай. Хайртай хүн чинь таныг дэмжихгүй байгаа мэт санагдана. Илүү цагаар ажиллах шаардлага гарах ч энэ нь танд амжилт авчирна. Хэрвээ та ажил хайж буй бол арвин туршлага, ур чадварынхаа ачаар аятайхан ажилд орж чадна. Өрсөлдөгчид таныг унагаахын тулд идэвхжих төлөвтэй байна. Санхүүгийн сахилга бат сайтай байхыг зөвлөе.
Хумх
Та өөрийн биеийг зовоохгүй атлаа бусдын сайн сайханд атаархах гээд байдаг дутагдалтай юм. Энэ нь таны амьдралд элдэв асуудал бий болгодог гэмтэй. Энэ долоо хоногт ажлын ачаалал их байх боловч бүх зүйлд чин сэтгэлээсээ хандахыг зөвлөе. Харин та ажил хайж байгаа бол энэ долоо хоногт сайхан мэдээ сонсоно. Бусдын тусламж, зөвлөгөөг хүлээж авч сур. Ингэж чадвал ирээдүйд амжилтаа ахиулж чадна. Мөнгө олох зам амар хялбар байна гэж байхгүй. Ялангуяа та үйлчлүүлэгчтэй харилцдаг ажил хийдэг бол инээж чадахгүй хүн дэлгүүр нээгээд хэрэггүй гэдэг үгийг сана. Бусдад уураа бүү гарга. Энэ нь эргээд тааварлашгүй үр дагаварт хүргэж магадгүй. Урьд өмнө хэзээ ч бууж өгч байгаагүй зүйлтэйгээ эвлэрэх шаардлага тулгарна.
Загас
Бусдын итгэлийг олж авахын тулд хэлсэндээ хүрдэг байх хэрэгтэй. Хэрвээ та хэн нэгэнд дурласан бол сэтгэлээ илчлээд үз. Дотроо мянга бодлоо гээд цагийн гарз болохоос цаашгүй. Харин та хэдийнэ хосоо олсон бол тэр хүнээ үргэлж чанга гараар барих гээд хэрэггүй. Бие биедээ жаахан ч гэсэн хувийн орон зай олго. Таны өөрийгөө илэрхийлэх чадвар энэ долоо хоногт сул байна. Үүнээсээ болж элдэв хэл аманд орж магадгүй. Ажлын ярилцлагын үеэр ч бас энэ байдал тань танд төвөг учруулна. Өөрийн ур чадвараа бүрэн харуулж чадаагүйгээсээ болж сайхан боломжийг алдаж магадгүй. Санхүүгийн байдал төдийлөн сайн биш байна. Та биеэ зовоохоос айдаг бол мөнгө таны талд биш байна. Зүгээр л хичээгээд үз.
Холбоотой мэдээ