Нарийн ногоо, хиамны үнэ хамгийн их өсчээ | News.MN

Нарийн ногоо, хиамны үнэ хамгийн их өсчээ

Нарийн ногоо, хиамны үнэ хамгийн их өсчээ

Нарийн ногоо, хиамны үнэ хамгийн их өсчээ

Үндэсний статистикийн хорооноос хүнсний гол нэрийн зарим бүтээгдэхүүний үнийн харьцуулалтыг гаргасан байна. Тодруулбал, цар тахлын өмнөх үе буюу 2019 оны нэгдүгээр сард литр сүүний дундаж үнэ 2730 төгрөг байсан бол энэ оны хоёрдугаар сард 3960 төгрөг болж, 45.1 хувиар өсчээ.

Үнэд нь хамгийн их өөрчлөлт орсон гол нэрийн бүтээгдэхүүнд сүүнээс гадна хорхой ааруул 14-28 мянган төгрөг, хагас утлагатай хиам 7900-11900 төгрөг, үрлэн помидор 5500-11200 төгрөг болсон байна.

Мөн майонез 500 грамм савлагаатай нь 4800-7050, төмс кг нь 800-1500 төгрөг, гүрж ногоон цай нэг уут нь 1500-3800 төгрөг болж тус тус өсчээ. Хүнсний гол нэрийн 16 бүтээгдэхүүнийг сонгож авч үзэхэд, нэр төрлөөс хамааран үнэ 40 хувиас 12.3 дахин өссөн байна.

Өргөн хэрэглээний хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ сүүлийн саруудад тогтмол өсч байгаа талаар ҮСХ-ноос мэдээлж буй.

Тиймээс нийслэл болон орон нутагт зарагдаж буй өргөн хэрэглээний бараа, автобензиний үнийн судалгааг сар тутамд гаргаж статистик мэдээллийг ч хүргэж байгаа. Харин энэ удаагийн дата мэдээллээр сүүлийн дөрвөн жилийг харьцуулан дараах мэдээллийг боловсруулжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-03-11 66.181.160.54

ийм дампуу орон гэж байдаг юм уу ямар ч хяналтгүй барааны үнэ гэнэт 1-ээс 2 дахин өсөөд байхад төрийн хяналтын газрууд мал царайлаад сууж байдаг тэгээд ч нарийн ногоо гэж юу байдаг юм үмхий х*******н ногоо биздээ тэр баас шээсээр бордсон хогоор яадаг бнаа өөрсдийн тарисан төмсөө идээд болоов байсан биздээ н**ш гэж

Avatar

Анхаа 2023-03-11 202.21.108.30

юмны үнэ маш их өссөн. иргэд хэцүүхэн л байна. Төр Засаг нь яаж тэтгэвэр тэтгэмжээ нэмэх хэрэгтэй. зарим ахмадууд 500.0 хоёр идэхгүй хоосон хонохгүй өдөр хоногийг өнгөрөөж байна даа. Бурхны оронд очихоос нь өмнө тэтгэврийг нь олигтойхон нэмчихвэл сайн байна даа. эм тарианы үнэ дийлдэхээ больсон.

Avatar

Зочин 2023-03-11 66.181.161.29

Майонез 1кг нь 5,000-11,200 болж өссөн. Нойлын цаас 1200-1900, 600гр талх 1400-2300, гурил 1-р 25кг нь 19,500-с 48,000, ургамлын тос 2,300-5,200, гоймон 300гр 650-1280, амтлагч 120гр1450-3200, даршилсан өргөст хэмх 600мл 2300-5500, Danish варень 6000-11500, давс 1кг 1200-2500, Будаа 1500-3200, цэвэр ус 1л 650-1400, компот 950мл 6500-11000, бор үзэм 5000-11000, молоко 650мл 1200-2800, Мак блок 180,000-с 320,000, цемент 180,000-с 450,000, гипс хавтан 11,500-25,000, арматур 1,450,000- 3,200,000.

Avatar

Зочин 2023-03-11 66.181.161.29

19 онд амьдрал нэг их гайхалтай байгаагүй. Гэхдээ шопин хийж хүүхдүүдээ баярлуулах давтамж сард 2-3 удаа байсан. Ингэхдээ би дунджаар төмс ногоо овор ихтэй зүйл оруулахгүйгээр 50 орчим мянгад дундаж тор хүнс элбэг авдаг байв. Одоо сардаа ганц удаа хүүхдүүдээ баярлуулбал азтайд тооцогдоно. Нэг тор дүүргэж чадахгүй тооцоо хийхэд санаа амар 80-100 мянга болно. Энэ хугацаанд цалин, орлого огт нэмэгдээгүй шүү. Хүүхдийн мөнгийг л эс тооцвол. Ажлын хөлс огт нэмэгдээгүй.

Avatar

Зочин 2023-03-11 188.162.254.72

УИХ гэж хулгайч худалч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж