ОХУ холбоотнууддаа АНУ-тай эвсэхгүй байхыг сануулав

ОХУ холбоотнууддаа АНУ-тай эвсэхгүй байхыг сануулав

ОХУ холбоотнууддаа АНУ-тай эвсэхгүй байхыг сануулав

Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнууд АНУ-тай эвсэх нь эрсдэлтэй гэж ОХУ өчигдөр /2023.03.10/ анхааруулжээ. ОХУ-ын Гадаад хэргийн сайд энэ анхааруулгыг хүргэхдээ 2014 онд Украинд Оросыг дэмжигч ерөнхийлөгчийг түлхэн унагасан Майданы хувьсгалын талаар дурдсан байна. "Оросын эргэн тойронд байгаа бүх улс АНУ-ын ашиг сонирхлын бүстэй харьцах нь ямар аюултай вэ гэсэн дүгнэлтийг хийх ёстой. Орос бол АНУ-ын ноёрхлыг эсэргүүцэж буй хэт бие даасан тоглогч гэж Вашингтон үзэж байна. Тиймээс тэд Оросыг шийтгэхийг хүсч байна" гэж Сергей Лавров хэлсэн.

Орос, Украины дайн эхэлснээс хойш Өмнөд Кавказын Армен, Азербайжан, Төв Азийн Казахстан, Тажикистан гээд хаа сайгүй Кремлийн эрх мэдэл суларсан. Тиймээс Сергей Лавровын хэлсэн үг нь Москва хэдий чинээ сандарч байгааг илтгэнэ гэж ажиглагчид үзэв. Украин дахь дайныг Орос болон хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудын ирээдүйн төлөөх тэмцэл гэж Путин нэрийдсэн.

Энэ дайн эцэстээ ЗХУ-ын задралын шинэ үе шатыг эхлүүлж, Орос даяар эмх замбараагүй байдал үүсгэх эрсдэлтэй. Цаашилбал, ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудыг баруунш эсвэл Хятад тийш чиглүүлэх боломжийг өрсөлдөгчид нь олгоно гэж үзэж байна.

Өдгөө Гүржид өрнөөд буй эмх замбараагүй байдлыг гадныхан зохион байгуулж байна гэж Лавров хэлжээ. Гэхдээ тэр энэ мэдэгдлээ батлах ямар нэгэн баримт гаргаж ирээгүй. Гүржийн сөрөг хүчний улстөрчид болон жагсагчид өөрсдийг нь утсан хүүхэлдэй гэснийг үгүйсгэж байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ТэнэглэлТэнэглэл
10
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ovgon 2023-03-11 103.229.122.240

орос троллуудаа украйн улс танай оросруу дайраагүй, оросын фашистууд дайрахгүй гэж худал чааж байгаад үүр шөнийн заагаар украйнд халдан довтолж ард иргэдийг нь алж хядаж, хот тосгодыг нь бөмбөгдөж газрын хөрстэй тэгшилж, эмс охидыг нь хүчирхийлж тонон дээрэмдэж, газар нутгийг тасдан өөртөө нэгтгэж хулгай дээрмийн дайн хийж байна. оросын фашистууд дайныг шүүмжилсэн дунд сургуулийн сурагч охиныг шоронд хорих ялаар шийтгэж байна. үүнийг хараад ойлгохгүй байвал үхэж далд орох цаг чин болсон байна

Avatar

Хм 2023-03-11 59.153.87.15

гуцныз

Avatar

Зочин 2023-03-11 202.21.124.69

Украйн орос руу дайн хийж орсон бол Лаврын навчны үгийг үнэмшмээр л байна . Даанч өөрсдөө эхэлж дайрчихаад одоо юу ч гэж байсан хэн ч үнэмших билээ дэ

Avatar

Зочин 2023-03-11 66.181.161.152

Оросын холбоотон гэж хаана ямар улс байнаа ха ха ха. Хойд сулунгас , куба мубаа хэлээд байгаа юм уу

Avatar

Зочин 2023-03-11 66.181.186.102

Үнэн шүү а**с бусад улсуудад хэзээ ч сайн сайхан зүйл хийж байгаагүй дан аллага хядлага дайн өдөөж ирсэн… Хирашима Нагасаки Ветьнам Никарагуа Венусель Ирак Афган Солонгсын хойг Германы Дрейздэн Ливи Иран Босни Серби Казакстан Украйны майдан гээд дуусашгүй…

Avatar

Зочин 2023-03-11 202.21.108.62

Тусгаар тогтнолоороо л тоглуулж хүн ардаа зовлонгын далайд живүүлэе л гэвэл АНУ тай эвсэх хэрэгтэй.

Avatar

Ovgon 2023-03-11 103.229.122.240

тархи чинь жижигхэн байна, ийм юм ойлгохгүй, явж хонь хариул

Avatar

Зочин 2023-03-11 192.82.73.50

согтуу дмитрий, чогчиго пэсков, шулам захаров нар яагаад дуугаа хураачихав аа, ойрд энэ хоол амтлагч өвгөнөөс бусад нь таг шүү, барахгүй улсаараа оролдож байгаад наашаа ч үгүй цаашаа ч үгүй гацаж, сүйрлийн намагтаа тийчилж байж бас бусдыг нь дарамтлах санаатай л гэнэ шүү. бүгд нийлээд зэрэг эсэргүүцвэл бүүр юу ч үгүй болохоо мэдэхгүй л байна, хэзээ ч үл дийлдэх хүчирхэг Украйнчууд нь тэдэнд цаг үргэлж туслана гэж бодохоор орост үнэндээ ирээдүй гэж алга доо.

Avatar

Зочин 2023-03-11 38.42.106.107

Хаа бсан 70хэдэн онд Францыг самарснаас улбаатай бхөө эна олон ӨНГӨТ ХУВЬСГАЛ. Мэдэхээс ЗХУ, БНХАУ, Югослав, Ирак, Ливи, ойрмогхон Казахстан өөр хэн хэн ч билээ. Одоо тэгээд Украйн. Дуусашгүй. Монголд маань битгий нефьт олдоосой. Олдвол… Оростой нэгднэ Хятадтай нэгднэ, хүний эрх, хасаг халх, өөлд баяд гэсэн дайн маргааш нь эхэлнэ шүү Сэм ах, элбэгээгийн буянаар хэхэ.

Avatar

Зочин 2023-03-11 202.126.90.124

Монголд Оросын гай гэж байхгүй. Бид хөрштэйгөө шөргөөцөлдөх улс биш. Харин та нарын шүтээд байгаа АНУ хэзээ ч Монголын хажууд нүүж ирэхгүй. Тэд харин янз бүрээр шургаж Монголд гай болно. Бэлээхэн жишээ нь Украйн байна. Гадныхны үгэнд орж улсаа сүйрүүлсэн Зелиньскийн тэнэгийг хар.

Avatar

Зочин 2023-03-11 192.82.89.96

лалров л***р болжээ,,,

Avatar

Зочин 2023-03-11 192.82.71.229

ТЭР ҮМХИЙ ХОЛБООТОНД НЬ УЛНЫ МОНГОЛ БАГТААГҮЙ ГЭЖ НАЙДЪЯ.

Avatar

Зочин 2023-03-11 192.82.68.70

Багтсан байгаа.

Avatar

Зочин 2023-03-11 66.181.186.155

Путинг буудчих хүн алга уу? Одоо пялдага Монгол Оросоос цаадхыг нь харахгүй пялдагдана даа

Avatar

Хузуугуй нохор амьд л байна 2023-03-11 188.162.254.72

Хузуугуй нохор амьд л байна

Avatar

Зочин 2023-03-11 66.181.160.83

Нусак эхлээд урдах Украйныхаа учрыг олчхоод дараа нь томрох хэрэгтэй дээ

Avatar

Зочин 2023-03-11 66.181.160.47

Balai shahuu yum

Avatar

Зочин 2023-03-11 122.201.21.219

Тэнэг оросуудын үгийг сонсох хүн байх уу ???

Avatar

Зочин 2023-03-11 139.5.217.95

битгий дургүй хүргээрэй,хохолын дараа та нар шүү гэсэн бна,юу нь буруу гэж.чадалтай нь чадалгүйгээ дээрэлхдэг нь байгалийн хууль,хэн ч үүнийг өөрчилж чадахгүй,ийм болохоор манайхан ч гэсэн ануусыг дагаж no war энэ тэр гэж солиоролгүй аятайхан байцгаа

Avatar

Зочин 2023-03-11 64.119.18.172

Orosuud uursdiin hiisen bulhaigaa nuuhiin tuld yuch gej hudal helehees siihgui busad jijig undestenguudee deerelheed darlaad surchihsan odoo tedgeeree aldah geed baigaa bolohoor ih l sandarch bn daa

Avatar

Зочин 2023-03-11 66.181.160.125

Iljigdoriinhoo omhii b***g hohson medrel yumnuud baih yum

Avatar

Зочин 2023-03-11 64.119.18.172

chi naad neree duudad tsonhooroo user

Avatar

Зочин 2023-03-11 66.181.160.125

Iim amisgaanuudiig suraggui bolgoh heregtei

Avatar

Мми 2023-03-11 122.201.22.217

Петр хааны үеэс Европ Азийн олон үндэстэн Оросын хядлагад өртсөн дөө халимаг буриадад ялангуяа 1905 онд Буриадад 350 мянган буриад Монголд 580 мянган Монгол хүн байсан өнөөдөр Монгол 3.5 сая буриад хэвээрээ байна энэ бодлоготой системтэй хядлага хийсний үр дүн

Avatar

ingej hudalaa burahgui ch dee 2023-03-11 202.131.225.197

bitgiii hudalaa buraad bai l daa . 1905 ond mongold 0.8 say hvn blaa da. orosd 280000 buriad baisan daa. odoo mongold 3.4 say hvntein 1400000 kazakuud bnaa. buriaduud ulsdaa 340000 buriad , erhuu mujid 98000 buriad chita mujid 97000 buriad bnaa. niitdee 530000 buriad bnaa..

Avatar

Зочин 2023-03-11 202.21.100.210

Нэг сая 400 мянган казак гэнэ үү сэвээд байгаарай.

Avatar

Зочин 2023-03-11 139.5.216.168

Оросын улс төрчид ер нь цөм тэнэг дээрээ энэ Лаврын навч нтр нь зөнөг залгачижээ ! Оросууд үеэ сольж мэдэхгүй чадахгүй лойчихжээ !

Avatar

Зочин 2023-03-11 202.9.40.225

ЗХУ-ыг байгуулах Путины төлөвлөгөө явцгүй болчихлоо.Одоо хий хоосон сүрдүүлэхээс цаашгүй боллоо. Ямар улстай түншлэх нь тухайн улсын ард иргэдийн хүсэл зоргоор тодорхойлогдоно. Лалроваар заалгахыг хэн ч хүсэхгүй.

Avatar

Зочин 2023-03-11 139.5.216.168

Шүдгүй арслангаас хэн ч айхгүй ! Ганц соёогоо Украйнд зоочоод салгаж авч чадахгүй байгаа иван дуракууд сөнө за юу !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж