Дэлхийн хамгийн залуу бөгөөд догь ерөнхий сайдаар нэрлэгдэж байсан Санна Марин өчигдөр /2023.03.10/ Украинд айлчилжээ. Украины ерөнхийлөгч Владимир Зеленский, Финландын ерөнхий сайд Санна Марин нар батлан хамгаалах, аюулгүй байдлын асуудал, Украиныг сэргээх, ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авах, хариуцлага тооцох болон энх тайвны талаар ярилцав.
"Өнөөдрийн хэлэлцээний гол сэдэв бол батлан хамгаалах, аюулгүй байдлын асуудал байсан. Энэ бол нэн тэргүүний асуудал. Финланд улс бидэнд батлан хамгаалахын багц дэмжлэг үзүүлсэнд талархаж байна. Дэмжлэгийг цаашид ч үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байна" гэж Зеленский хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр хэлэв.
Мөн талууд ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээний бодлого, Оросын гэмт хэрэгтнүүдэд хариуцлага хүлээлгэх асуудал, Украины сэргээн босголт, энх тайвны хэлэлцээг хэрэгжүүлэх талаар хэлэлцсэн байна. Түүнчлэн, Украины Европын холбоо болон НАТО-д хүрэх замыг дэмжсэн Финландын түншүүдэд талархал илэрхийлэв. Украин, Финланд хоёр найрсаг, түншлэлийн харилцаатай гэдгийг Зеленский онцоллоо.
Эх сурвалж: UKRINFORM
Холбоотой мэдээ