Японы Эзэн хааны мэндэлсэн өдөрт зориулсан арга хэмжээ боллоо

Хуучирсан мэдээ: 2023.03.11-нд нийтлэгдсэн

Японы Эзэн хааны мэндэлсэн өдөрт зориулсан арга хэмжээ боллоо

Японы Эзэн хааны мэндэлсэн өдөрт зориулсан арга хэмжээ боллоо

Япон улсын Цог жавхлант Эзэн хааны мэндэлсэн өдөрт зориулсан арга хэмжээг Монгол дахь Японы Элчин сайдын яам өчигдөр /2023.03.10/ зохион байгууллаа. Улсын филармоны Морин хуур чуулгын уран бүтээлчдийн тоглолтоор арга хэмжээг нээж, Монгол, Япон хоёр улсын төрийн дуулал эгшиглэв.

Арга хэмжээний эхэнд Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки үг хэлэв. Тэрбээр өнгөрсөн онд Монгол, Япон хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой болсныг онцлон тэмдэглэлээ. 50 жилийн ойн хүрээнд Монгол Улсад 100 гаруй арга хэмжээ зохион байгуулагджээ. Мөн ойн хүрээнд Монгол Улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх арваннэгдүгээр сарын 29-нөөс арванхоёрдугаар сарын 2-ны хооронд Япон улсад айлчилсан билээ. Энэ айлчлалаар хоёр улсын "Стратегийн харилцаа"-г "Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх стратегийн тусгай түншлэл" болгож өргөжүүлэхээр тохирсон. Дипломат харилцааны 51 жилийн ой энэ оны хоёрдугаар сарын 24-нд тохиосон бөгөөд хамтын ажиллагааны дараагийн 50 жил эхэллээ гэж үзэж байна.

Түүнчлэн Элчин сайд Кобаяши Хироюки Орос, Украины дайн болон өнгөрсөн сарын 6-ны өдөр Турк, Сирийн нутаг дэвсгэрт болсон газар хөдлөлтийн гамшгийг дурсаж, сэтгэл зовниж байгаагаа илэрхийллээ.

Япон улсын Цог жавхлант Эзэн хаан Нарүхито 1960 оны хоёрдугаар сарын 23-нд мэндэлсэн. Тэрбээр 2019 оны тавдугаар сарын 1-нд хаан ширээнд заларсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж