Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ удахгүй эхлэх Харү башёг өнжихөөр болжээ. Мэргэжлийн сүмо дахь цор ганц идэвхитэй барилдаж буй ёкозүна цолтой түүний хувьд өвдөгний бэртлээ үргэлжлүүлэн эмчлүүлж, тавдугаар сарын Нацү башёд эргэн ирэхээр төлөвлөж байна.
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ замналынхаа туршид нийт 16 башёг өнжиж эсвэл дундаас нь орхиж байв. Ялангуяа ёкозүна цол хүртсэнээсээ хойш боломжит арван башёгийн тавыг нь өнжсөн аж. Өдгөө 31 настай дээд зиндааны долоо түрүүтэй тэрбээр өнгөрсөн оны аравдугаар сард хоёр өвдгөндөө хагалгаа хийлгэсэн билээ.
Ийнхүү озэки Такакэйшо ирэх башёг цолоороо тэргүүлж, ёкозүна цол хүртэх аяллаа эхлүүлэх болж байна.
Зочин 2023-03-10 202.9.40.158
Дээд зиндаанд Их аварга-Тэрүнофүжи-Ган-Эрдэнэ, Озеки-Хошорю-Бямбасүрэн, Кирибияма-Лхагвасүрэн, Маэгашира-1-д Тамаваши-Мөнх-Оргил, 11-д Азүмарю-Тодбилэг, 13-д Дайшохо-Шижирбаяр, 15-д Хокусэйхо-Даваанинж, 16-д Чиёосома-Мөнхсайхан, 17-д Миторю-Төрболд нар барилдана. Харин дээд зиндаанд Маэгашира 14-д анх удаагаа Казахстан улсаас Кинбозан гэх нэрийн дор Балтагул гэх 24 настай казах залуу барилдана. Хокусейхо-Даваанинж бол япон улсын иргэн болсон 21 натай 2,0 метр өндөртэй 165 кг жинтэй юм.
Зочин 2023-03-10 64.119.20.187
шаагаад бай.Хоошорюү,Кирибаяма 2 хэзээ озеки болсын
Зочин 2023-03-10 192.82.80.212
сумо сумо л гэх, одоо энийг зкпэш% сонирхдог хүн монголд ховордсон байх аа
иргэн 2023-03-10 202.9.40.42
Энэ сард дээд зиндаанд барилдах Монгол бөхчүүдийг хэлээд өгөх хүн б\на уу
Зочин 2023-03-10 160.242.77.25
East Yokozuna Terunofuji
West Sekiwake Hoshoryu
East Sekiwake Kiribayama
East Maegashira #1 Tamawashi
East Maegashira #11 Azumaryu
East Maegashira #13 Daishoho
East Maegashira #16 Chiyoshoma
East Maegashira #17 Mitoryu