Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ удахгүй эхлэх Харү башёг өнжихөөр болжээ. Мэргэжлийн сүмо дахь цор ганц идэвхитэй барилдаж буй ёкозүна цолтой түүний хувьд өвдөгний бэртлээ үргэлжлүүлэн эмчлүүлж, тавдугаар сарын Нацү башёд эргэн ирэхээр төлөвлөж байна.
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ замналынхаа туршид нийт 16 башёг өнжиж эсвэл дундаас нь орхиж байв. Ялангуяа ёкозүна цол хүртсэнээсээ хойш боломжит арван башёгийн тавыг нь өнжсөн аж. Өдгөө 31 настай дээд зиндааны долоо түрүүтэй тэрбээр өнгөрсөн оны аравдугаар сард хоёр өвдгөндөө хагалгаа хийлгэсэн билээ.
Ийнхүү озэки Такакэйшо ирэх башёг цолоороо тэргүүлж, ёкозүна цол хүртэх аяллаа эхлүүлэх болж байна.
Холбоотой мэдээ