Хөдөөгийн хөгжлийг эрчимжүүлэх хүрээнд Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, үзүүлж буй дэмжлэг, бусад тусалцааг иргэдэд танилцуулах зорилгоор “Хөдөөгийн сэргэлт” чуулганыг өчигдөр /2023.03.10/ зохион байгуулсан билээ.
Энэхүү чуулганаар Архангай, Булган, Хөвсгөл, Орхон, Сэлэнгэ, Төв, Дархан-Уул аймгуудад хотжилт бий болгох үүднээс шаардлагатай бүхий л үйлчилгээг нэвтрүүлэх чиглэлд аймгийн удирдлагууд болон Засгийн газар хамтран шаардлагатай ажлуудыг шат дараатай зохион байгуулж байна.
Чуулганы онцлох сэдэв нь хөдөө орон нутагт суурьших, мал маллахаар шийдсэн бол ямар аймагт ямар мал маллахад тохиромжтой тухайн бүс нутгаа сайн судлах хэрэгтэй. Бүс нутгийн онцлогоос хамааран бог, бод мал маллахад тохиромжтой бүс гэж байдаг. Мөн малчдын тоо толгойг нэмэхээс илүү тэдний үйлдвэрлэн гаргаж буй мах, сүүн бүтээгдэхүүн, арьс ширийг боловсруулан үйлдвэрлэх чиглэлд үйл ажиллагаагаа явуулах хэрэгтэй байгааг онцоллоо.
Мөн малчин Х.Энхбилэг “Хөдөө орон нутагт суурьшихад зөвхөн мал маллах бус өөрийн салбар чиглэлийн дагуу ажиллаж хөдөлмөрлөвөл оновчтой. Бүс нутгаасаа хамаараад малын даац хэтэрсэн үзүүлэлтэй байгаа учир малчид нэмэгдэх шарлагагүй. Үнэхээр малд хайртай, мал маллах сонирхолтой бол 5 ямаа аваад тэжээ 500 байх шаардаггүй” гэв.
Д.Нямхүү
Холбоотой мэдээ