Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хот 2027 онд "Сөүлийн цагариг" буюу "Феррис" нэртэй бүтээн байгуулалтаар өнгө төрхөө шинэчилнэ. Тодруулбал, хотын зүүн хойд хэсэгт байрлах Ханеул цэцэрлэгт хүрээлэнд 180 метр өндөртэй алсыг харагч байрлуулах аж. Цагариг нь 36 вагонтой, тус бүр нь 25 хүний багтаамжтай. Хэрэв бүрэн хүчин чадлаараа ажиллавал өдөрт 11792 хүн хүлээж авах боломжтой ажээ.
Ханеул цэцэрлэгт хүрээлэн нь хөлбөмбөгийн ДАШТ болдог цэнгэлдэх хүрээлэн, Хан мөрөн зэрэгтэй ойролцоо байдаг. "Цэцэрлэгт хүрээлэн нь газарзүйн байршлын хувьд Хойд Солонгостой ойрхон байдаг тул хоёр Солонгосын үндэсний эв нэгдлийг хангах хүслийг илэрхийлнэ" гэж засгийн газраас мэдэгджээ. Ханеул гэдэг нь солонгосоор тэнгэр гэсэн утгатай үг юм. Засгийн газраас мэдээлснээр цагаригийг нарны эрчим хүч гэх мэт ногоон технологи ашиглаж эргүүлнэ.
"Феррис" гэдэг нь 1893 онд алсыг харагчийг зохион бүтээсэн гэж үздэг Жорж Вашингтон Гейл Феррис Жуниорын нэр юм. Хятадын Шаньдун хотод байдаг бөгөөд 145 метр өндөртэй алсыг харагч болон Арабын нэгдсэн Эмират дахь 250 метр өндөртэй алсыг харагчууд одоогоор дэлхийд хамгийн томд тооцогдож байна.
Эх сурвалж: CNN