Зөвшөөрөлгүй барьсан барилгыг буулгана

Хуучирсан мэдээ: 2023.03.10-нд нийтлэгдсэн

Зөвшөөрөлгүй барьсан барилгыг буулгана

Зөвшөөрөлгүй барьсан барилгыг буулгана

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар барилгын ажлын зөвшөөрөл аваагүй байхдаа барилга  угсралтын ажлыг эхлүүлсэн  55 иргэн, хуулийн этгээдийн асуудлыг хэлэлцэж,  буулгах шийдвэр гаргажээ.

Тодруулбал, Баянгол дүүрэгт найм, Баянзүрх дүүрэгт 16, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэгт тус бүр нэг, Сүхбаатар дүүрэгт зургаа, Хан-Уул дүүрэгт 22 барилга байгаа аж. Тэдгээрээс 22 барилга нь баригдаж дууссан бол цутгалтын ажил үргэлжилж байгаа 31, суурь газар шорооны ажил эхэлсэн гурав, ундны усны эх үүсвэр дээр барьж байгаа таван барилга бий аж. Ингэхдээ өнгөрсөн онд 47 барилгад нь торгууль оногдуулсан бол Сонгинохайрхан дүүрэгт байрлах нэг барилгын газрын эрхийг цуцалсан юм байна.

Түүнчлэн дээрх барилгуудын эздэд барилга угсралтыг зогсоох тухай Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчдын эрх бүхий албан тушаалтны албан даалгавар хүргүүлж, Нийслэлийн прокурорын газрын нэгдсэн бүртгүүлд бүртгүүлжээ.

Зөвлөлийн хуралдаанаас зөвшөөрөлгүй барилгыг албадан буулгах санал, шийдвэр боловсруулах ажлын хэсэг байгуулах, газар эзэмших, ашиглах эрхийг цуцлуулах саналыг хүргүүлж, барилгын ажлын зөвшөөрлийг нөхөж олгохгүй байх, олгогдсон техникийн нөхцөлүүдийг цуцлах, цаашид ус, дулаан, цахилгаанаар хангахгүй байхыг холбогдох байгууллагуудын удирдлагуудад үүрэг болгожээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
ЗөвЗөв
9
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж