"Татвар нэмэгдүүлэн тооцох журмыг буцааж хэрэглэхгүй"

Хуучирсан мэдээ: 2023.03.10-нд нийтлэгдсэн

"Татвар нэмэгдүүлэн тооцох журмыг буцааж хэрэглэхгүй"

"Татвар нэмэгдүүлэн тооцох журмыг буцааж хэрэглэхгүй"

Татварын ерөнхий газрын улсын байцаагч нар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2017-2019 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийжээ. Улмаар нийт 62 тэрбум төгрөгийн төлбөр тогтоосноос 13 тэрбум төгрөгийн төлбөрт холбогдох хэсгийг нэхэмжлэгч хуулийн этгээд эс зөвшөөрч, маргасан байна.

Засгийн газрын 2019 оны есдүгээр сарын 4-ний өдрийн 342 дугаар тогтоолоор баталсан журмаар экспортолсон, экспортлохоор ачуулсан ашигт малтмалын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг тухайн бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан тооцохоор тогтоож, 2019 оны гуравдугаар улирлын тайланд энэ журмыг баримтлахаар зохицуулжээ.

Татварын улсын байцаагч нар “2019 оны долоо, наймдугаар сарын ашигт малтмал ашигласны төлбөрийг жишиг үнийн аргаар тооцож тайлагнана” гэж, нэхэмжлэгч хуулийн этгээдээс “Засгийн газрын тогтоол гарсан үеэс эхлэн дагаж мөрдөх тул есдүгээр сард жишиг үнээр, долоо, наймдугаар сард тухайн үед үйлчилж байсан журмын дагуу гэрээний үнээр буюу 2014 оны 220 дугаар тогтоолоор тооцно” гэж тус тус маргасан аж.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс тухайн зөрчилд холбогдуулан хууль хэрэглээний дүгнэлт хийхгүйгээр, нэхэмжлэлийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдсэн нь буруу болжээ.

Улсын дээд шүүхийн шүүгч П.Соёл-Эрдэнийн тоймлосноор, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд “эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцааж хэрэглэхгүй” байх суурь зарчмыг баримталдаг, энэ тохиолдолд иргэн, хуулийн этгээдийн төлбөл зохих татвар ногдох орлогыг тодорхойлох аргачлал тогтоож, төлбөрийн хэмжээг нэмэгдүүлсэн журам нь гарсан өдрөөсөө эхлэн үйлчлэх бөгөөд буцааж хэрэглэхгүй аж.

Тодруулбал, 2019 оны долоо, наймдугаар сард хүчин төгөлдөр үйлчилж эхлээгүй, дагаж мөрдөгдөөгүй байсан Засгийн газрын 2019 оны 342 дугаар журмыг хэрэглэж, татвар ногдох орлогыг нэмэгдүүлэн тооцох нь маргааныг тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийг хэрэглэж шийдвэрлэх зарчимд нийцэхгүй, татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзжээ.

Иймээс нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж, улсын байцаагчийн 2021 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн нөхөн ногдуулалтын актаас холбогдох хэсгийг хүчингүй болгож, төлбөрийн хэмжээг багасгаж шийдвэрлэсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж