Шивээхүрэн боомтоор Нарийнсухайтын болон Цагаан дэрсийн бүлэг ордоос нүүрс олборлодог ес, байгалийн улаан чулуу олборлодог хоёр уурхайгаас тээвэр логистикийн 64 аж ахуйн нэгжийн нийт 1200 жолооч, тээврийн хэрэгсэл экспортын үйл ажиллагаа явуулдаг.
Тус боомтоор 2022 оны жилийн эцсийн байдлаар 159 тээврийн хэрэгслээр 5.4 сая тн нүүрс экспортод гаргасан бол 2023 оны эхний хоёр сарын байдлаар тээврийн хэрэгслээр 2.0 сая тн нүүрс экспортод гаргажээ.
Өнөөдрийн байдлаар хоногт дунджаар чингэлэгт тээврийн хэрэгсэл 280-350 /1120-1400 чингэлэг/, задгай тээврийн хэрэгсэл 40-60, жолоочгүй автомат удирдлагатай (AGV) 20-30 тээврийн хэрэгслээр нүүрсний экспортын үйл ажиллагаа явуулж байгаа аж.
Холбоотой мэдээ