Экспортыг нэмэгдүүлэхэд аж ахуйн нэгжүүдийг дэмжиж ажиллана

Хуучирсан мэдээ: 2023.03.10-нд нийтлэгдсэн

Экспортыг нэмэгдүүлэхэд аж ахуйн нэгжүүдийг дэмжиж ажиллана

Экспортыг нэмэгдүүлэхэд аж ахуйн нэгжүүдийг дэмжиж ажиллана

Улсын их хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Х.Булгантуяа, ажлын албаны дарга Т.Төрболд, Хилийн боомтын захиргааны дарга Б.Батхишиг, Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргал, Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн боомтын аюулгүй байдал, Шалган нэвтрүүлэх газрын дарга хурандаа Ц.Мягмарсүрэн нарын төлөөлөл Өмнөговь аймгийн Гурвантэс суманд байрлах Шивээхүрэн боомтод ажиллаж, үйл ажиллагаа, нөхцөл байдалтай танилцав.

Энэ үеэр уул уурхай, нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөлтэй уулзаж, AGV, 5G тээврийн терминалын бүтээн байгуулалт, үйл ажиллагаа, экспорт, импорт болон хилийн зурвас дээр нүүрс тээврийн чингэлэг солилцоход ямар хүндрэл бэрхшээл тулгардаг талаар санал солилцсон байна.

Уулзалтын үеэр Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Х.Булгантуяа “Экспорт импортыг нэмэгдүүлэхэд төрийн байгууллагуудын үйлчилгээг түргэн шуурхай хүнд сурталгүй хүргэж, аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг хуулийн хүрээнд дэмжиж ажиллана” гэв.

Дашрамд дурдахад, Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, тэгш хүртээмжтэй хүргэх зорилгоор Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай хамтран боомтын тайван зогсоолд “Төрийн нэг цэгийн үйлчилгээ” нэвтрүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж