Эрт илрүүлэгт 35 хүртэлх насныхныг харьяалал харгалзахгүй үзнэ | News.MN

Эрт илрүүлэгт 35 хүртэлх насныхныг харьяалал харгалзахгүй үзнэ

Эрт илрүүлэгт 35 хүртэлх насныхныг харьяалал харгалзахгүй үзнэ

Эрт илрүүлэгт 35 хүртэлх насныхныг харьяалал харгалзахгүй үзнэ

Эрүүл мэндийн яамнаас иргэн бүрийг эрт илрүүлгийн үзлэгт хамрагдах санаачилгыг өнгөрсөн онд гаргасан. Иргэн өөрийн төлсөн эрүүл мэндийн даатгалаар жилд нэг удаа 100 хувь үнэ төлбөргүй эрүүл мэндээ хянуулна гэдэг бусад улс оронд ч байхгүй боломж. Хүн амыг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд 2022 оны тавдугаар сарын 01-нээс 2023 оны хоёрдугаар сар хүртэлх хугацаанд улсын хэмжээнд 840 мянга хүн хамрагджээ. Тэднээс 382 мянга 721 буюу 45,5 хувь нь эрэгтэйчүүд, 458 мянга 115 буюу 54,5 хувь нь эмэгтэйчүүд байна. Насны хувьд залуучуудын хамрагдах хувь бага байсан аж. Тиймээс энэ жилээс тодорхой зохицуулалтуудыг хийхээр болжээ.

Иргэд мэдээлэл дулимгаас эрт илрүүлэгт хамрагдах хугацаа нь өнгөрсөн зэрэг шалтгаан нөхцөл их буйг албаныхан хэлж байгаа. Мөн 35 хүртэлх насныхны эрт илрүүлгийн идэвх муу байгаа учир харьяалал харгалзахгүй үзэх шийдвэр гаргасан байна.

Тодруулбал, ЭМЯ, дүүргүүдийн нэгдсэн эмнэлэг, хувийн зарим эмнэлгээс өгсөн мэдээллээр эрүүл мэндийн даатгал төлсөн л бол 35-аас доош насныхан төрсөн он, сар, өдөр харгалзахгүй эрт илрүүлэгт хамрагдах боломжтой гэсэн юм.

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг оношилгоог улс даяар нэг жилийн хугацаанд үргэлжлүүлнэ. Гэтэл иргэдэд мэдээлэл дутуу хүрч байгаагийн улмаас эрт илрүүлэгт хамрагдаж чадахгүй байгаа гомдол, мэдээлэл ЭМЯ-нд гаргах нь ихэсчээ.

ЭМЯ-аас өгсөн мэдээллээр, үзлэгт хамрагдах иргэд рүү хорооноос утсаар холбогдож, үзлэгийн урилга өрхийн эмнэлгээс очиж авахыг зөвлөж байна. Урилгаа авсны дараа харъяа дүүргийн эмнэлэгтээ очиж шинжилгээ өгнө. Зарим иргэд утасны дугаар сольсонтой холбоотой мэдээлэл очихгүй байх тохиолдол бий. Тиймээс цаасан урилгыг ч мөн хүргүүлж байна. Товлосон өдөртөө очоогүй хүмүүс сардаа багтаж багцын үзлэгтээ нөхөн хамрагдах аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-03-10 103.57.95.154

Хөрсөн дээрээ бууж амьдар. Одоо болтол үзүүлэх нь битгий хэл өрхийн эмнэлгийнхэн ч өөрсдөө мэддэггүй, хороон дээр энэ сарын очер дууссан гэсэн хариутай суудаг юм байна лээ, хаагуур нь хийгдээд байдаг байна аа, хөлний хурд гүйцэхгүй л явна

Avatar

Зочин 2023-03-10 59.153.114.40

цаасан урилга ирээгүй.

Avatar

Зочин 2023-03-10 202.179.21.244

ЭМЯ энэ олон хүмүүсийн асуултанд хариулж дээ.

Avatar

Зочин 2023-03-10 192.82.82.38

Өрхмйн эмнэлэгтээ 35 хүртэлх насны залуусыг үзүүлэх болж бна уу гэхээр долоо хоногт цөөхөн хүн авч байгаа гээд одоо хүртэл дуудаж үзлэгт оруулахгүйл бгаа ш дээ, өөрсдөө үзүүлье гээд хэд хэд очсон
Үзлэг мааш удаан хугацаанд хэдэн сараар хүлээгдэж байгаа худлаа ярихаа болих хэрэгтэй.ЭМЯам өохийн эмнэлэгтээ очиж ажиллаад хараарай

Avatar

СХД-мйн иргэн 2023-03-10 103.212.118.137

СХД-ийн 8-р Хорооны Өрхийн эмнэлэг нь 60-аас дээш насныхныг Даваа гариг бүр өглөө эрт оочерт зогсоосоор өвлийг авлаа. Ходоодны дуран нь 7 хоногт 10 хүн үздэг гээд, заавал 1 дэх өдөр хар үүрээр ирж оочерлож бгаад нэг юм номер авч бна. юун урилга, заллага-энэ худлаа солиорлоо болио та нар. Газар дээр нь ирээд шалгаад арга хэмжээ авахгүй, дээрээс худлаа мэдээлэл тарааж ард түмний тархийг угаахаа болио ЭМЯ-хан, ард түмэн тэнэг бишшүү

Avatar

иргэн 2023-03-10 66.181.180.131

цахим монгол нт хаана байна аа. хороо өрхийн эмнэлэг гэдэг сэжгийн мөнгө угаадаг хүнд сурталтангуудын өмнө бөхиймөөргүй байна шүү. н**ш мөнгө идэхээс өөр ид шидгүй

Avatar

Зочин 2023-03-10 27.123.214.2

Нэр нь хүртэл шижиг хүрмээр "Эрт илрүүлэг". Бүгдээрээ өвчинд баригдсан байгааг нь ЗГ нь мэдээд эрт илрүүлж эмчлэх гэж байгаа санаатай гэж байгаа юм шиг. Зүгээр л "Урьдчилсан сэргийлэх үзлэг" гээд нэрлэчихэж болоогүй л хэрэг л дээ

Avatar

Зочин 2023-03-10 49.0.136.14

Сайхан худлаа ярьж байх юмаа. Өнгөрсөн оны сүүлээр бүртгүүлэх гэхэд бүртгэл түр зогссон байгаа гэсэн, сая бүртгүүлэхэд 9-р сард үзүүлэх оочерт бүртгэлээ гэсэн дээ.

Avatar

Хулансаран 2023-03-10 103.161.242.108

За ёстой худлаа мэдээлэл байна шүү энэ. иргэд бид орох гээд хорооны нийгмийн ажилтан (СБД 1-р хороо), өрхийн Ачит гар эмнэлэгт мааш олон удаа хандаж идэвхитэй асуусан боловч дараалал бүр 5-р сараас наашгүй гээд өөрсдийн хувийн эмнэлгээр мөнгөө төлж үзлэгт хамрагдсан шүү, битний худлаа ярьж иргэдэд бурууг өг. Иргэд бид эрүүл мэндийн мааш сайн сахилга баттай болсон шүү ЕС болон ЭМ-ийн Сайдаа.

Avatar

zochin 2023-03-10 64.119.21.112

uzlegt oroh hugatsaag duudna geed duudahgui yum.. Haaguuraa heniigee uzeed baahan reclem yavaad baidag tum bol doo

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж