Хархнаас Covid-19-ийн 3 өөр хувилбар илэрчээ

Хуучирсан мэдээ: 2023.03.10-нд нийтлэгдсэн

Хархнаас Covid-19-ийн 3 өөр хувилбар илэрчээ

Хархнаас Covid-19-ийн 3 өөр хувилбар илэрчээ

АНУ-ын Нью-Йорк хотод хархнаас Covid-19-ийн гурван өөр хувилбар илэрчээ. Тодруулбал, хархнууд альфа, дельта, омикрон хувилбараар зэрэг халдварласан болохыг өчигдөр /2023.03.09/ Миссуригийн их сургуулийн Томуу, шинээр гарч ирж буй халдварт өвчний төвийн захирал Хенри Ван мэдэгдэв. Энэ нь амьтнаас хүнд халдах хоёрдогч халдвар байж магадгүй тул хархны популяцид нэмэлт хяналт тавих шаардлагатай гэж судлаачид үзэж байна. Вирус амьтдын дунд мутацид орсоор хүмүүст эрсдэл учруулах шинэ омог болж магадгүй аж.

Нью-Йорк хотод найман сая орчим харх байдаг бөгөөд АНУ-ын бусад хот сууринд ч өргөн тархсан байдаг. АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны Амьтан, ургамлын эрүүл мэндийн хяналтын алба Нью-Йорк хотын цэцэрлэгт хүрээлэн, амралт зугаалгын газрын захиргааны зөвшөөрлөөр 2021 оны ес, арваннэгдүээр саруудад хоёр удаа харх барьж, дээж авсан. Нийт 79 хархнаас дээж авахад 13-т нь вирус илэрчээ.

Өмнө нь Хонгконг болон Бельгид хархнууд Covid-19-өөр халдварласан тохиолдол гарч байсан. Гэхдээ эдгээр харх яг ямар хувилбараар халдварласан нь тодорхойгүй байжээ.

Эх сурвалж: THE HILL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж