Иргэн Д.Мөнх-Эрдэнэтэй холбоотой шүүх хурал ирэх дөрөвдүгээр сарын 4-нийг хүртэл хойшилжээ. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд өнөөдөр /2023.03.10/10.00 цагт шүүх хурал товлогдсон боловч шүүгдэгч Б.Ганбаяр, Д.Мөнх-Эрдэнэ нарын өмгөөлөгчид шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн байна.
Тиймээс шүүх хуралдааныг 2023 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн 10:00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нийслэлийн прокурорын газраас Д.Мөнх-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
Холбоотой мэдээ