Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун жинхэнэ дайны сургуулилалтыг эрчимжүүлэхийг цэргийнхэнд тушаажээ. Тус улс өчигдөр /2023.03.09/ баруун эргийн ойролцоо ойрын тусгалтай баллистик пуужин харвасан гэж Өмнөдийн арми мэдэгдлээ. Ингэхдээ нэг дор олон пуужин харвасан байж болзошгүй. "KCNA" агентлагийн нийтэлсэн зургуудаас харахад дор хаяж зургаан пуужин нэгэн зэрэг харвасан байна.
"Энэ үйлдлээрээ Хойд Солонгосын арми онилсон бай руу хүчтэй галт зэвсгээр буудаж, жинхэнэ дайныг сөрөн зогсох чадвартай гэдгээ харуулсан. Удирдагч Ким Жон Ун хоёр зүйлд бэлэн байхыг армидаа сануулжээ. Нэгдүгээрт, дайныг таслан зогсооход, хоёрдугаарт дайнд санаачлага гаргахад бэлэн байх ёстойг тэр онцолсон" гэж "KCNA" агнетлаг мэдээллээ.
АНУ болон Өмнөд Солонгос улсууд ирэх долоо хоногт "Эрх чөлөөний бамбай" нэртэй томоохон цэргийн сургуулилалт хийнэ. Үүнтэй холбогдуулан Хойд Солонгос олон тооны пуужин хөөргөсөн гэж үзжээ. Энэхүү хөөргөлт нь АНУ болон түүний холбоотнуудад ямар нэгэн аюул занал учруулаагүй ч Пёньяны үй олноор хөнөөх зэвсэг болон баллистик пуужингийн хөтөлбөрүүд нь бүс нутгийг тогтворгүйтүүлэх эрсдэлтэй юм.
Дашрамд дурдахад, Ким Жон Уны дүү Ким Ё Жон энэ долоо хоногийн эхээр өөрсдийнх нь пуужинг харвавал үүнийг дайн зарласантай адил гэж үзэхээ мэдэгдсэн юм. Мөн АНУ ирэх долоо хоногт НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнуудын албан бус уулзалтыг Хойд Солонгос дахь хүний эрхийн зөрчлийн асуудлаар хийнэ.
Эх сурвалж: SCMP
Зочин 2023-03-10 202.21.108.62
АНу цэргийн сургуулилтаа больчихооч тэгвэл дайтах хэрэг алга юм шиг
Зочин 2023-03-10 202.9.40.225
Ким пуужин хөөргөхөө больчихвол дайтах хэрэг байхгүй болно.
зочин 2023-03-10 192.82.80.212
Ким бацаан дайн өдөөж гай болох вий дээ, хэрэв солонгосын хойгт дайн дэгдвэл манайд украйны дайнаас илүү нөлөө үзүүлэнэ шүү, энэ хойдын мангар жаалыг магтан сайшаагаад байгаа улс бодох хэрэгтэй ш дээ, өмнөд солонгос хэдэн арван мянган монголчууд ажиллаж амьдарч байгаа билээ, хойд солонгост бол манай түй ч эрх ашиг байхгүй шүү
Зочин 2023-03-10 59.153.86.198
Хятадууд өмнөд хил дээр Хээрийн сургууль хийхээд байвал бид нар яахуу? Хойд Солонгосыг өөрсдийнхөө оронд нэг тавиад үзээж
Зочин 2023-03-10 192.82.92.204
Чам шиг гарууд өмдөндөө шээгээд бууж өгнө мань мэт б** бариад тулалдана ккккк
Zochin 2023-03-10 66.181.161.185
PUTLER AX iinhaa ARAAS ORLOO DOO.
Зочин 2023-03-10 66.181.177.134
zu zuv ene dainii ard urgelj usa baih yum ah duu ulsig hatgasan , hurshudig hoornd herelduulsen adgiin usa delhiigees zailaasaa
Зочин 2023-03-10 66.181.178.90
өмнөд солонгос юм уу америкийн виза гарвал чи яаж гуяа алгадаад гүйх бол доо, хар үхэр чинь ха ха ха
монгол хүн 2023-03-10 64.119.24.80
АНУ Өмнөд солонгос цэргийн сургуулилалт хийгээд байхад дайнд бэлтгэх нв зөв шүү дээ
ХАХАХА 2023-03-10 203.217.139.240
хаха тэнэг монгол хүн
Зочин 2023-03-10 202.9.47.17
Дотоодод байдал сайнгүй байгаа гэсэн үг. Хоол хүнсээр ч ард түмнээ хангаж дийлэхээ байгаад дайнаар айлгаж байна
Зочин 2023-03-10 150.129.143.245
Энэ сумтай бацаан хуцсаар л явна
уншигч 2023-03-10 59.153.112.90
кимийн гэр бүл удмаараа хязгааргүй эрхтэй хаанчлал тогтоохын тулд 25 сая ард түмнээрээ тоглож байна, Гэтэл өмнөд ахан дүүс нь дэлхийд дээгүүр орох хөгжилтэй байдаг. Нүгэл гэж үүнийг хэлэх байхаа